A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 91 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 91 | |
|
Эргэх улирлын намар айлчилсан өдөр Батсүмбэрийн асрамжийн газартай танилцах далимдаа “life is” буландаа нэгэн өвөөг зочноор урьсан юм. Нас сүүдэр 70 гарсан гэхэд хуузных нь сахал нь гил хар өнгөтэй энэ өвөөг Нанзадын Гомбо гэнэ. Амьдрал үзсэн буурлуудтай ярилцах цаанаа л нэг өег. Амнаас нь унасан үг бүр нь, олон жил нэрсэн бодол нь гээж боломгүй эрдэнэс мэт. “Өвөө нь жаахан үнэд ордог юм билүү” хэмээн хошигносоор амьдралын нугачаанд хошин зан, саруул ухаан, хүний мөсөө гээгээгүй Гомбо гуай амьдралынхаа түүхээ хүүрнэснийг давс хачиргүйгээр хүргэе.
-Үүнийг уншиж буй Монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би Партизан баатар Нанзадын ганц өргөмөл хүү. Энэ газар “Батсүмбэр” биш Партизаны сангийн аж ахуй байхад миний эцэг энэ хавийн партизаны нэгдлийн дарга байв.
Сайн эцгийн хүмүүжлээр гайгүй хүмүүжиж дээ гэж одоо боддог юм. Өвөө нь Политехникийн дээд сургууль төгсөж, Улаанбаатар хотын Геодези зураг зүйн газарт туг ч барилаа тугал ч хариуллаа гэдэг шиг жолоочоос инженер хүртэл насаараа ажилласан.
Би ангийнхаа Орос хүүхэнтэй найзалдаг байсан юм. Тэр маань өнгөрчихсөн. Түүнээс хойш хүн амьтантай ч танилцаагүй, үр хүүхэдтэй ч болж амжаагүй. Гутлаа чирснийг нь би тоохгүй, гунхсан сайхан нь намайг тоохгүй явсаар нэг л мэдэхэд өтөлчихсөн байв. Яахав, хүний л амьдрал. Эхнэр хүүхэд, төрөл садан гэж байхгүй болохоор нас өтлөхөөр ганцаардана, гуньхарна гэдэг их хэцүү юм билээ.
Тэтгэвэртээ гарсны дараа хөлд орохдоо шороон дээр нь өнхөрч өссөн Батсүмбэрийн асрамж руу л явахаар хөөцөлдсөн юм. Тэр үед ажиллаж байсан хамт олон, дарга нар “Эцгийн чинь ч буян байна. Олон жил хөдөлмөрлөсөн таныг яаж тийш нь явуулах вэ, шинэ байранд орох уу” гэхэд нь тэнд дөрвөн хананы дунд ганцаардаж хэвтэж байгаад бие муудаад өнгөрчихвөл үнэр ороод айл амьтан бузарлачихвий гээд олныг бараадаад одоо 10 гаруй жил болж байна.
Хамт ажиллаж байсан найз нөхөд, ангижавууд цагаан сар элдэв баяраар бэлэг сэлт илгээнэ. Өөрийгөө гайгүй найз байсан юм болов уу гэж боддог юм. Төр засаг, түмэн олон, сайн санаат хүмүүсийн тусламж, хандив ер тасардаггүй юм өө. Энэ ач буяны хариуд зөв л явж байгаад нүд анья даа гэж боддог.
Өвөө нь зулайг нь үнэрлэх үргүй ч энд ирээд охинтой болсон
Манай асрамжийн газарт нэг дүрэм бий. Хөгжлийн бэрхшээлтэй асруулагчийн халамжлан хүмүүжүүлэгчээр биеэ даах чадвартай хүнийг сонгож нэг тасагт оруулдаг. Тэгээд энэ охиныг 10 гаруй жилийн өмнө надад хариуцуулж өгсөн.
Түүнээс хойш намайг аав гэж дууддаг болсон. Элэг дэвтээх үр хүүхэдгүй надад ингэж дуудуулах их сайхан байдаг, сэтгэл зөөлөрдөг юм байлгүй дээ.
Манай охины харааны 97 хувь нь хардаггүй. Үлдсэн долоохон хуваарь хорвоог хардаг. Хүнд ч гэм хоргүй, дээ зайлуул.
Охин маань Дундговийн Луус сумынх. Дөрвөн настайд нь эх нь өөд болж, зургаан настай байхад эцэг нь хараагүй болж охиноо Төв аймгийн Бүрэн сумын Булангаа багийн асрамжийн газар хүргэж өгсөн юм билээ. Тэр асрамжийн газрыг татан буулгахад охиныг энд авчирсан.
Өвөө нь жилийн өмнө охиноо дагуулаад хот ороод гуанзанд хоол идэж байтал хоёр хүн хоорондоо “Асрамжийн газар мэдрэл муутай, архичид л очдог байхгүй юу” гэж ярилцаж байсан. Миний дотор “пал!” гээд их эвгүй оргисон. Чухам юунаас үүдээд тэр яриа өрнөсөн, аль асрамжийн газрын тухай хэлснийг мэдэхгүй ч гэлээ хүмүүс асрамжийн газар гэхээр нийгмийн доод давхаргынхан л байдаг гэсэн эндүү бодолтой явдаг юм билээ. Тийм биш гэдгийг хүмүүст зөвөөр ойлгуулмаар байдаг юм.
Улс орон маань хөл дээрээ бат зогсож, хөгжил дэвшилд бүрэн хүрээгүй учраас хүмүүсийн сэтгэлгээ ийм заагтай байгаа юм болов уу. Ганц нэг бүтэхгүй хүмүүсийг харчхаад бүгдийг нь хамруулж ойлгодог юм болов уу гэж дотроо бодоод өнгөрсөн.
Эндхийн нэг өдөр их адал явдалтай өнгөрдөг
Нас өтөлснийх үү нойр хулжиж 5:00-6:00 цагт босоод гадуур дотуур явж байтал өглөөний 7:00 цаг болж цайндаа орно. Хааяа энэ хүүхдүүд бүжиг цэнгээн зохионо. Манайхан чинь сүрхий бүжигчид, дэрвээд л байдаг юм.
Өвөө нь энд ирсэн хөгшчүүлийг их буянтай улс юм даа гэж боддог.
Чөлөөт цагаараа ном уншина, зурагт үзнэ, хөзөр, шатар тоглоно. Бие өвдвөл утас цохиод, хонх дараад асрагч, эмч, нийгмийн ажилтан хүүхдүүдээ дуудчихна. Миний хувьд энд хэцүү зүйл ер байхгүй, сайхан л тойлуулж байна. Өдөрт хөдөлгөөн хийх маягийн хоёр цагийн хөдөлмөр эрхлэх дүрэмтэй. Хааяа нийтээрээ хогоо түүнэ. Энэ бол хаана ч байх зүйл. Тэтгэврээсээ зохих хэмжээний шимтгэлээ төлнө, дутах зүйлгүй давгүй сайхан л амьдарч байна.
Энд 10, 20-иод жил хэвтэрт буй хүмүүсийн хонго, нуруу нь цоороогүй байхын хараад би их гайхдаг. Өдийг хүртэл юу эсийг үзэхэв. Дээхэн үед сайд нарын хоёрдугаар эмнэлэг гэж байхад ээж маань хэвтэрт ороод 21 хоног хэвтээд нуруу нь цоорч байсан. Тиймдээ ч би эднийг их мундаг асардаг гэж боддог. Хэвтрийн, архины хамааралтай, сэтгэцийн эмгэгтэй хүнд үйлчилж, асарч байгаа хүмүүст ямар байх нь ойлгомжтой.
Нуулгүй хэлэхэд заримдаа нүд халтирмаар зүйлс ч их ажиглагдана. Төр засаг, эрүүл мэндийн яам анхаараасай, энэ хэдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлээсэй гэж боддог юм.
За тэгээд хүн өөрөө л зөв л явбал заяа нь түшинэ дээ...
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|