• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    103   |  
0
 

160 тэрбум долларын хөрөнгөтэй “Bridgewater Associates” компанийн үүсгэн байгуулагч Ray Dalio нь 1949 онд Нью-Йорк хотноо жааз хөгжимчний ганц хүү болон мэндэлжээ. 

1960-аад онд хөрөнгийн зах зээл хүмүүсийн гол ярианы сэдэв болж байсан нь жаал хүүг уг салбарыг сонирхоход хүргэжээ. 

Тэрээр 12 настайдаа цагийн ажил хийж олсон мөнгөөрөө “Northeast Airlines” агаарын тээврийн компаний хувьцааг худалдан авчээ. 

Тэр үед нэгж хувьцааных нь үнэ 5 ам.доллараас бага цор ганц компани “Northeast” байсан учир тэднийхийг сонгосон аж. 

Азаар 1972 онд “Delta Air Lines”, “Northeast”-г худалдан авснаар түүний 300 ам.долларын хөрөнгө оруулалт гурав дахин өсөв. 

Ийнхүү Ray хөрөнгийн зах зээл дээр мөнгөө өсгөх тийм ч хэцүү биш юм гэдгийг ойлгон энэ салбарыг эргэлт буцалтгүй сонгожээ. 

Тэрээр санхүүгийн чиглэлээр “Long Island University”-ийг төгсөж, дараа нь бизнесийн удирдлагын магистраар “Harvard Business School”-ийг дүүргэсэн байна.

1975 онд 26 насандаа тэрээр “Bridgewater Associates” компаниа Нью-Йоркод байх гурван өрөө байрандаа байгуулжээ. Өдгөө компани нь 160 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан болтлоо өргөжжээ.

Гэвч түүний амжилтын зам дардан байсангүй. 1980 аад оны эхэнд Ray-ийн зах зээлийн талаарх буруу төсөөлөл, түүндээ хэт итгэлтэй байсан зэргээс болж компани нь дампуурч, бүх ажилчнаа алдав. Түүний дараагаар тэрээр өөртөө дүгнэлт хийн “Би яаж өөртөө ийм их итгэлтэй байв аа?” гэж бодож эхэлжээ. Тэр явдлаас хойш бусдын хэлэх үг, үндэслэлтэй санал шүүмжүүд ажил хэрэгт маш чухлыг ойлгосон байна.

Түүний үүсгэн байгуулсан “Bridgewater Associates” компани өнөөдрийг хүртэл маш амжилттай ажиллаж байна. Энэ замыг амжилттайгаар туулахад дараах зарчмууд хамгийн их нөлөө үзүүлжээ. 

МЕРИТОКРАТ СУУРЬТАЙ ШИЙДВЭР ГАРГАЛТ

“Bridgewater Associates”-ийн амжилтын үндэс нь компанийн соёл юм. Ямарваа нэг шийдвэр гаргалтад удирдлагынх байна уу, энгийн ажилчных байна уу гэдгээс үл хамааран хамгийн шилдэг санаа шийдэл л дэмжигддэг байна.

ЖИНХЭНЭ МЕРИТОКРАТ СОЁЛТОЙ БОЛОХЫН ТУЛД ДАРААХ ГУРВАН ЗАРЧМЫГ МӨРДӨНӨ: 

  1. Санаа бодлоо бусдад нээлттэй илэрхийлэх эрх чөлөө
  2. Багаараа тухайн санааг шинжлэх, давуу болон сул талуудыг нь хэлэлцэж, хүн ганцаараа шийдэж чадахгүй байсан асуудлын гарцыг олон, хөгжүүлэх
  3. Хэрэв санаа няцаагдсаар байвал хамтран баталсан дүрмийн дагуу тэдгээр санааг орхих

ТУЙЛЫН ИЛЭН ДАЛАНГҮЙ БАЙДАЛ

Нэгэн хурлын дараа Ray-д ажилтан нь “Та өнөөдөр ёстой муу байлаа. Дүнгээр үнэлбэл D тавихсан. Дараа дараагийн удаад сайн бэлдээрэй, ийм байж болохгүй шүү дээ” гэсэн мэйл ирүүлжээ. Тэрхүү мэйлийг уншаад өөр хүмүүсээс хурал дээр хэр байснаа асуутал “онц” дүн тавих хүн олдсонгүй. 

Албан тушаалаас үл хамаарсан энэ төрлийн илэн далангүй харилцаа нь ажилтан нэг бүрт өөрийнх нь тухай бодитой мэдээлэл өгөх, цаашид өсөж хөгжихөд нь тус болдог. Мөн хэн хэндээ илэн далангүй байснаар ажилчдын хоорондын уур амьсгал, ойлголцол илүү сайжирдаг. “Bridgewater”-нхан энэхүү соёлыг компанидаа бүрдүүлэхийн тулд өөрсдөдөө тусгайлан зориулсан протокол, технологи, аргачлалыг бүтээжээ. 

ИХ ӨГӨГДЛИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАХ

Дээр дурдсан аргачлал, технологиудыг ашиглан компани ажилтнуудынхаа санал, үнэлгээг цуглуулж өгөгдөл болгон хадгалдаг. Тухайн өгөгдлөө боловсруулснаар санал гаргаж буй болон үнэлж буй хүмүүсийн сонирхол, үзэл хандлагыг таньж мэддэг байна. 

Ажилтнуудаа илүү сайн таньж мэдсэнээр тухайн хүнд ямар үүрэг хариуцлага оноох, хэн хэнтэй нэг баг болгох гэх мэт чухал шийдвэрүүдийг илүү оновчтой гаргаж чаддаг аж.

TAGS
#Business