A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 112 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 112 | |
|
Жил бүр “Fortune” сэтгүүл дэлхийн 500 шилдэг компанийг тодруулдаг. Өнгөрсөн жил уг жагсаалтын 111 нь хятад компани байсан бөгөөд тэдний дунд дотоодынхоос илүү гадаадын зах зээлд илүү борлуулалт хийсэн анхны компани нь “Huawei” байсан юм. 2018 онд тэд 200 сая ширхэг төхөөрөмж борлуулснаар компанийнхаа түүхэнд дээд амжилт тогтоожээ. Энэ нь өмнөх оныхоос 30 хувиар, 2010 оныхоос 66 дахин өссөн амжилт аж.
Үүний зэрэгцээ тэд зах зээлд эзлэх байр сууриа ч огцом өсгөж чадсан байна. 2018 оны эхний хагаст тэд “Apple”-ийг гүйцэж “Samsung”-ийн дараа орох дэлхий дээрх хоёр дахь ухаалаг утасны брэнд болжээ. Өнгөрөгч жилээс эхлэн Трампийн засгийн газар, АНУ улсын холбоотон орнуудын “Huawei”-ийн эсрэг тавьсан хоригуудыг бодохоор дээр өгүүлсэн тэдний амжилт үнэхээр гайхалтай санагдах нь гарцаагүй.
Хүчирхэг их гүрнүүдийн хоригтой нүүр тулсан ч тэдний зогсолтгүй өсөн дэвжиж буйн шалтгаан юу юм бол? Бусад гэх ангилалд багтдаг байсан компани хэрхэн хамгийн топ компаниудын нэг болов? “Huawei”-ийн ажилчид, тэдний тухай өгүүллүүд, үүсгэн байгуулагч Ren Zhengfei-ийн илтгэл, ярилцлагуудаас амжилтынх нь гол тулгуур багануудыг эрж хайснаа дор дэлгэрүүлье.
ХЭРЭГЛЭГЧИД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ...
Ren Zhengfei бусад хүчирхэг манлайлагчийн нэгэн адил ажилчдадаа өөрийн санаа бодлоо итгэн үнэмшүүлж чаддаг нэгэн. Түүний хувьд хамгийн чухал зүйл бол хэрэглэгчид. Дийлэнх компани хэрэглэгчээ дээдлэх бодлогыг нэвтрүүлдэг ч “Huawei” шиг түүгээр амьдардаг компани түгээмэл биш. Ren Zhengfei-ийн байнга хэлдгээр “Huawei”-ийн эхний жилүүдэд тэд удирдлагуудын ая данд тааруулах биш үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжид төвлөрөх шаардлагатай болж байв.
Цаг хугацааны уртад компанийн түүх болон яригдах болсон нэг жишээг хуваалцвал: Хятадын цөлөрхөг хөдөө нутагт хархнууд холбооны шугамнуудыг нь мэрээд тасалчихдаг байжээ.
Тухайн үед үйлчилгээ үзүүлж байсан олон улсын компаниуд үүнийг өөрсдийн гэхээс илүү хэрэглэгчдийн асуудал гэж үзэж байлаа. Харин “Huawei” үүний шийдлийг хайхаар ажиллажээ. Ингэхийн тулд тэд хамгийн түрүүнд материалын чанарт анхаарал хандуулж эхэлсэн нь хожмоо дундаж азид амжилттай бизнесээ явуулахад түлхэц үзүүлсэн байна.
БҮТЭЭМЖИД СУУРИЛАН АЖИЛЧДАДАА ХУВЬ ЭЗЭМШҮҮЛЭХ
“Huawei”-н өсөн дэвжих, хөгжих гол тулгуур нь ажиллах хүч байлаа. Иймд тэд ажилчдынхаа тав тухыг бүрдүүлж, компанийн эхний жилүүдэд шинэ ажилтан бүрт хөнжил, гудас өгдөг байжээ. Учир нь олон хүн оройтож, шөнө дөлөөр ажилладаг байв.
Хичээнгүй, нэгдмэл, тууштай ажиллах хүчтэй байх нь компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь тодорхой. Харин ажилчдаа компанидаа үнэнч, тууштай байх түлхүүрийг тааруулах нь “Huawei”-н хувьд амаргүй байв. Харин нэг аргыг тэд сэджээ. Тэр нь ажилчдын бүтээмжид тулгуурлан компанийн хувьцаанаас олгох арга юм. Хэдий “Huawei” нээлттэй компани биш ч Ren Zhengfei компанийнхаа ердөө 1.4 хувийг, үлдсэн хэсгийг 82,471 ажилчиндаа хувь эзэмшүүлжээ.
Энэ тогтолцоог “мөнгөн гав” гэж нэрлэнэ. Үүний гол үзэл санаа нь хамт олонд хариуцлага болон ашгийг тэгш тэнцвэртэй хуваарилах юм. Мөн тэд IPO хийж нээлттэй компани болохоос татгалздаг бөгөөд IPO хийснээр цөөхөн хүмүүс баяжиж бусад нь ажиллах урам зориг, итгэл үнэмшлээ алдана гэж үздэг байна.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ ТОГТМОЛ СОЛИХ
Ажилчдадаа хувь эзэмшүүлэх зохицуулалт нь ажилчдыг ажилдаа чин сэтгэлээсээ хандах сэдлийг төрүүлэхээс гадна компаний үйл ажиллагааг урт хугацаанд төлөвлөх боломж олгодог. Жишээ нь “Ericsson”, “Motorola” гэх мэт салбарынх нь өрсөлдөгчид улирлаар эсвэл жилээр ажлаа төлөвлөдөг байтал “Huawei” арав, арван жилээр төлөвлөдөг.
Мөн тэд гүйцэтгэх захирлыг тогтмол солих тогтолцоог нэвтрүүлжээ. Гурван хүн зургаан сарын циклээр ээлжлэн гүйцэтгэх захирлын алба хаших бөгөөд Ren Zhegfei тэдэнд ментор хийнэ. Энэ нь компани хэн нэг захирлын ололт амжилт, бүтэлгүйтлээс хэт хараат байхаас зайлсхийх сайн талтай бөгөөд Ren Zhengfeif өөрийн залгамжлагчаа таньж мэдэхэд дөхөм болох юм. Хэрэв “Huawei” нээлттэй компани байсан бол ийм стандарт бус, хачин бүтэцтэй байх боломжгүй байх биз ээ.
Мэдээж бусад залуу технологийн компаниудын адилаар илэн далангүй байдал, тасралтгүй суралцан хөгжиж байх дэвшилтэт соёлыг ч тэд амжилттай нутагшуулж чадсан.
Өнгөрөгч тавдугаар сард хурцадсан АНУ, БНХАУ-ийн худалдааны дайны хөлд “Huawei” аймшигтайгаар өртөж олон олон өндөр ач холбогдолтой түншүүд нь тэдэнтэй хамтарч ажиллахаас татгалзсан юм. Ингэснээр тэд нэн тэргүүнд өөрсдийн бие даасан үйлдлийн систем зохион бүтээх зайлшгүй шаардлагатай болоод байна. Хэрэв тэд энэхүү даалгаврыг амжилттайгаар богино хугацаанд гүйцэтгэж чадвал менежмент, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн түүхэн дэх нэгэн содон кэйс болох нь дамжиггүй.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|