A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 123 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 123 | |
|
Хүүхдүүд нь бүгд амжилттай, карьертай, эцэг эх нь ч тэднээс дутахгүй бүтээсэн зүйлтэй гэр бүл тийм ч элбэг биш болов уу. Харин Польшоос гаралтай Воджицкийн гэр бүл яг дээрх шаардлагыг хангаж чадна.
Энэ гэр бүл гурван охинтой. Том эгч Сьюзан нь “Youtube”-ийн гүйцэтгэх захирал, “Google”-ийн анхны ажилчдын нэг, дундах охин Жанет нь алдартай эрдэмтэн, судлаач, бага охин Энн нь “23andMe” компанийн гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч.
Янзтай байгаа биз? Үүгээр зогсохгүй тэдний эцэг Стэнли Воджицки нэгэн үе Стэнфордын их сургуулийн физикийн танхимын тэргүүлж байсан эрдэмтэн, ээж нь Эстер Воджицки гэх нэртэй сурган хүмүүжүүлэгч, сэтгүүлч хатагтай байдаг билээ.
Тэдний бага охин Энний дурссанаар эцэг эх нь охидоо эрх чөлөөтэй байлгадаг, бие даан шийдвэр гаргуулдаг, хүссэн зүйлийнхээ төлөө өөрөө зүтгэх ёстойг нь үргэлж сануулдаг байжээ. Энн уран гулгалтаар хичээллэх хүсэл сонирхолтой хүүхэд байв. Даанч эцэг эх нь дэмжсэнгүй. Гэвч тэд “Хэрэв чи үнэхээр л уран гулгалтад сонирхолтой байгаа бол өөрөө учраа ол, өөрөө тэшүүрээ ав, өөрөө сургалтад хамрагд. Өөрийнхөө төлөө өөрөө хичээ” гэж байжээ.
Энн ч тэдний хэлснээр ажил хийж мөнгө олж тэшүүрээ худалдан авахын сацуу хандивын тэмцээнүүдэд оролцож өөрийн хэрэгцээг хангах болсон байна. Тэрээр “BBC” телевизэд өгсөн ярилцлагадаа “Аав ээж минь надад хэн нэгэн чамтай санал зөрөлдөх нь байх л зүйл. Түүнд бүү эмзэглэж байгаарай гэж хэлдэг байсныг үргэлж санадаг” гэжээ.
Тэдний ээж Эстер олон жилийн сурган хүмүүжүүлэх арга туршлага, охидоо хүмүүжүүлсэн амьдралын практик дээрээ тулгуурлан “Хэрхэн амжилттай хүүхдүүд өсгөх вэ: Гайхам үр дүнд хүргэх энгийн сургамжууд” гэх номоо өнгөрсөн сард худалдаанд гаргажээ.
Түүний онцлон тэмдэглэсэн гол санаануудыг сийрүүлье.
ХҮҮХДҮҮДДЭЭ ОРОЛЦООТОЙ БАЙХЫГ ЗАА!
Эстер багаасаа амьдарч буй орчин, хүрээлэлдээ эерэгээр нөлөөлж, илүү сайн сайхан болгоход өөрийн биеэр оролцох ёстой гэх сэтгэхүйтэй өсчээ. Хэрэв хүн болгон шүүмжлээд байвал юу ч өөрчлөгдөхгүй гэж ухааран өдийг хүртэлх бүх амьдралынхаа туршид өөрчлөгч, бие даан гүйцэтгэгч байсаар ирсэн.
Энэхүү үзэл нь түүний гурван охинд ч бат шингэн үлдэж. Тэднийг ингэж төлөвшүүлэхийн тулд Эстер цаг мөч бүрийд оролцоотой байхын чухлыг үглэдэг байсангүй. Гагцхүү түүний чин үнэн сэтгэл, үйлдлүүд охидод нь үлгэр дуурайлал болж нийгмийн асуудлуудад гар бие оролцохын ач холбогдлыг ойлгуулсан байна.
БАГААР АЖИЛЛАХЫН АЧ ХОЛБОГДЛЫГ ОЙЛГУУЛ
Сайн дурын ажилд оролцдог өсвөр насныхны сөрөг сэтгэл хөдлөл багасч, зүрх судасны эмгэгийн эрсдэл буурдгийг Пенсильван мужийн их сургуулийн судлаачдын 2013 онд хийсэн судалгаа харуулжээ. 2016 онд хийсэн мөн өөр судалгаагаар сайн дурын ажилд оролцдог хүүхдүүд хууль зөрчих буюу ирээдүйд гэмт хэрэгт холбогдох магадлал бага байдгийг тогтоосон байна.
АМЕРИК СЭТГЭЛГЭЭ БУРУУ
Орчин үеийн залуус зөвхөн сэтгэлийн хатгүйдээ, бие даах чадваргүйдээ гологддог биш ажээ. Эдгээрээс дутахгүй том дутагдал тэдэнд байдаг нь нийгмийн сайн сайхны төлөө хичээл зүтгэл гаргах сэтгэлзүйн бэлтгэл, төлөвшилгүй байдал байна.
Үүнээс улбаалан мөнгөнд шунаж, мөнгө л тэднийг аз жаргалтай, сэтгэл дүүрэн болгоно гэдэгт итгэж эхэлдэг. Баяж тэгээд юу ч битгий хий. Далайн эрэг дээр налайж, үнэтэй ресторанд хооллож, Лас Вегаст шоуд. Энэ бол америк сэтгэлгээ, америк номлол. Гэвч ийм үзлээр амьдрах нь хүнийг нарциссист нэгэн болгож, зугаа цэнгээнд донтуулдаг гэж Эстер тодотгов.
НИЙГМИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨХ АЖИЛД СУРГА
Яагаад Америкт янз бүрийн донтолт, сэтгэл гутрал, амиа хорлолт тахал адил тархсан юм бол гэдгийн хариуг эрүүл зөв амьдрах тухай хангалттай мэдээлэлгүйн дээр хамаг анхаарлаа өөртөө төвлөрүүлж хувиа хичээх хандлагатайгаас болдог байж магадгүй гэж Эстер таамаглажээ.
Түүнийхээр бидний ихэнх эд баялаг, эрх мэдлийн төлөө л ажиллаж нийгмийн сайн сайхны төлөө гар бие оролцохоо умартдаг аж.
Хэрэв хүнд ямар нэг зорилго буй бол тэр нь өөрийг нь хамгаас аз жаргалтай болгох тийм л зорилго байх нь тодорхой. Гэтэл хүн хэзээ хамгийн аз жаргалтай байдаг вэ гэвэл бусдад гараа сунгаж, нийгэмдээ хэрэгтэй хүн байх тэр үедээ л хамгийн аз жаргалтай байдаг ажээ.
Тэгэхээр аз жаргалтай нэгэн болохын тулд ердөө ганц цагийг сайн дурын ажил хийхэд зориул. Хотын иргэдийн хуралд очиж дуу хоолойгоо хүргэ. Амьдрах орчноо илүү сайжруулахын тулд юу хийж болохыг судалж мэд. Бүр амархан арга бол ердөө л саналаа өгөх.
Хаа ч асуудал байдаг ба хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүмүүс түүнийг өөрчлөх, дэмжихэд бэлэн байдгийг хүүхдэдээ ойлгуул. Амьдралын энэ зүй тогтлыг хүүхдэдээ багаас нь ойлгуулвал тэд ирээдүйд бахархам амжилттай, нэр хүндтэй хүн болж өсөх боломжтой гэж Эстер уг номдоо зөвлөсөн байна.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|