A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 91 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 91 | |
|
Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон сошиал медиа гэх ойлголтын хамгийн том платформ болох “Facebook”-ийг хорьхон настай оюутан дотуур байрандаа эхлүүлж байжээ. Марк Цукерберг гэх тэр оюутан олон хүний хүсэл мөрөөдөл болсон “Harvard”-ийн их сургуулийг орхиж, 23 насандаа дэлхийн хамгийн залуу тэрбумтан болсон өвөрмөц түүхтэй.
Түүний эцэг Эдвард Цукерберг шүдний эмч бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр залуу насны болоод хүүхдүүдийнхээ тухай дурсамжийг хэдэнтээ дэлгэж байжээ. Түүний ярилцлагуудаас Марк Цукерберг шиг залуу тэрбумтан, гоц програмистыг өсгөхөд түүний эцэг эх юун дээр анхаарч байсныг түүвэрлэн хүргэе.
АЖИЛДАА ЭЗЭН БОЛЖ ХҮҮХДҮҮДДЭЭ ҮЛГЭРЛЭ
Хүү нь хэдийн тэрбумтан болсон ч Эдвард Цукерберг Нью-Йорк дахь гэртээ шүдний эмчийн ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа юм. Түүний эхнэр сэтгэл засалч мэргэжилтэй ч нөхрийнхөө ажилд туслан оффис менежер хийдэг байна.
Балчир Марк эцэг эхийнхээ хэрхэн хөдөлмөрлөж байгааг харахын зэрэгцээ тэдний ашигладаг байсан тухайн үедээ шинэлэгт тооцогдох технологи, компьютеруудыг оролдож өсжээ. Энэ нь Маркийн технологийн сонирхолд нөлөөлсөн нь дамжиггүй.
ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙГ БАТАЛГААЖУУЛ
Оргүй хоосноос амжилтад хүрсэн бизнес эрхлэгчдийн түүх маш олон. Гэвч тэд үнэхээр оргүй хоосноос эхэлсэн гэж үү? Эрсдэл үүрч, дураараа зүтгэсэн хүмүүсийн ард найдвартай гэр бүл, санхүүгийн тогтвортой байдал байсан тохиолдол цөөнгүй. Маркд тийм нөхцөлийг эцэг эх нь бүрдүүлж өгчээ. Эдвард Цукерберг гэр бүлтэй болохоосоо ч өмнө тогтвортой, найдвартай ирээдүйг бүтээхээр хичээн ажиллаж байжээ.
Эдвард залуу насаа ийн дурсав: “Хэрэв чи Нью-Йоркод өссөн, бусдаас арай илүү толгойтой Еврей жаал бол эцэг эх чинь чамайг эмч болгох гэж оролдох нь мэдээжийн үзэгдэл байв. Уг нь би тоонд тун сайн, технологид дуртай хүүхэд байсан ч тухайн үед компьютерийн технологитой холбоотой ажлын байр ховор байсан учир ирээдүй, санхүүгийн аюулгүй байдлаа бодоод 1975 онд Нью-Йоркийн шүдний эмчийн коллежид элсэн орж байлаа.”
ХҮҮХДИЙНХЭЭ ХҮСЭЛ СОНИРХЛЫГ ДЭМЖ
“Эхнэр бид хоёрын дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг зүйл бол хүүхдүүдийнхээ ямар хүн болох вэ гэдгийг тэдний өмнөөс шийдэх биш харин хүсэл сонирхол нь хаашаа чиглэж буйг ойлгож түүгээрээ өсөж хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх явдал юм” гэж Эдвард Цукерберг хэлжээ.
Маркийг бага байхад аав нь компьютер дээр код бичих хичээл суулгаад Маркд үзүүлдэг байсан бөгөөд үндсэндээ тэндээс ирээдүйн “Facebook”-ийн үүсгэн байгуулагчийн замнал эхэлжээ. Марк хүүхэд байхдаа гэрээсээ аавынхаа оффистой дотоод сүлжээгээр холбогдох “Zucknet” гэх програм зохиож байсан түүхтэй.
Аав нь Маркийг багаасаа тун сайн сурагч байсныг, ялангуяа математик, шинжлэх ухааны хичээлдээ сор хүүхэд байсныг ярих дуртай.
Нэмж хэлэхэд Марк ганцаархнаа энэ гэр бүлийн бахархал биш. Түүний эгч Ранди нь 2004 оноос хойш "Facebook"-д ажиллан маркетинг хариуцсан захирлын алба хашиж байгаад 2011 оноос “Zuckerberg media” гэж маркетингийн зөвлөх үйлчилгээний компани байгуулан тусдаа гарчээ. Маркийн дүү Донна “EIDOLON” сэтгүүлийн ерөнхий редактор, утга зохиол судлалын доктор бол отгон дүү Ариэль нь “Coatue Management” хөрөнгө оруулалтын сангийн нөхөрлөлийн гишүүн. Ийм мундаг хүүхдүүдээрээ аав ээж нь маш их бахархдаг байна.
БОЛОХ БОЛОХГҮЙН ЗААГИЙГ БАГААС НЬ ОЙЛГУУЛ
Маркийн эцэг эх алганы амт үзүүлж хүүхэд шийтгэхийн эсрэг байдаг. Гэвч хүүхдүүдээ багаас нь юу болох болохгүйг үгээр хэлж ойлгуулснаар ирээдүйд, жишээ нь өсвөр насанд нь үл ойлголцох явдал цөөн гарна гэж үздэг ажээ.
“Миний бодлоор эцэг эхчүүд хүүхэд хүмүүжүүлэх ямар ч арга барилтай байсан түүнийгээ хэтрүүлж л болохгүй гэж боддог. Хүүхэд олон талын мэдлэг чадвартай, нээлттэй сэтгэлгээтэй өсөх ёстой. Тоглох үедээ тоглож, сурах үедээ сурах нь зөв” гэж Эдвард үздэг.
АЖИЛ АМЬДРАЛАА ТЭНЦВЭРЖҮҮЛ
Маркийн эцэг эх хоёр хоёул гэртээ ажилладаг бөгөөд Эдвардаас энэ тухай асуухад “Миний хань бол супер эмэгтэй. Тэр ажиллах, гэрийн эзэгтэй байхыг гарамгай хослуулдаг. Ажил, гэр минь нэг дор байх ч гэр бүлийнхэнтэйгээ үргэлж цагийг өнгөрөөнө гэдгээрээ давуу талтай. Ер нь гэрээсээ ажиллах боломж байвал татгалзах хэрэггүй” гэж хариулжээ.
Сонирхуулж хэлэхэд Маркийн эцэг эх “Facebook” IPO хийж байх үед 60 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хувьцаатай байсан бөгөөд уг мөнгөн дүн нь өнөөдрийн ханшаар 167 сая ам.долларт хүрэх байжээ.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|