• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    107   |  
0

Бид ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ, нууцлалын гэрээ, өмч хөрөнгө хариуцсан гэрээ гээд олон баримт бичигт гарын үсэг зурах хэрэгтэй болдог. Тэгвэл Японд “Би ажлын цагаар тамхи татахгүй” гэсэн ам өчгийг зарим компаниуд ажилчдаасаа авдаг болжээ.

Арга ч үгүй юм. Тамхилахын тулд ажилчид өдөрт 4-5 удаа “завсарлаж”, доод тал нь 8-10 минутыг зарцуулдаг гэж үзье. Тэгвэл өдөрт 30-50 минут, долоо хоногт 2.5-4.5 цаг, жилд 3-6 ажлын өдрийг зөвхөн тамхилахад зарцуулдаг гэсэн үг. Англид  тамхи татдаг ажилчид нь тус улсын хөдөлмөрийн зах зээлд жилд 14 тэрбум ам.долларын бүтээмжийг үгүй хийдэг гэжээ.

Тэр “алдагдсан бүтээмж” ч дүүрч. Зарим нь  тамхилж байх хооронд, тамхи татдаггүйчүүд нь салхилахыг хүсэвч ширээн дээрээ хадаастай ажлаа хийсээр байдаг. Зарим албан байгууллагад түр хугацаанд салхилвал ажил цалгардуулсан хэрэгт орно. Бас тамхины завсарлагааны үеэр гэнэтийн ажил орж ирвэл даргын нүдэнд шууд өртөж нэмэлт үүрэг даалгавар авна.

ТАМХИ ТАТДАГ АЖИЛТНЫ ӨРТӨГ

Хувийн хэвшилд ажилладаг тамхи татдаг ажилтан бүр жирийн ажилтантай харьцуулахад компанидаа 5800 ам.долларын нэмэлт зардлыг бий болгодог байна. Уг зардал нь тамхи татах завсарлага, никотины хамаарлаас болж үүдсэн ажлын бүтээмж буурах, нэмэгдэхэд гардаг эрүүл мэндийн зардал зэргийн нэгдэл юм. 

Америкт ажлын анкет бөглөж байгаа хүмүүсийн цусан дахь никотины хэмжээг тогтоох, тамхи татдаг бол эмчилгээнд хамруулах, дахин шинжилгээнд хамруулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг болжээ. Ингэснээр зарим байгууллагын 20 ажилтан тутмын ердөө нэг нь тамхи татдаг болж буурсан амжилттай үзүүлэлт гарсан байна.

Дэлхий дахинд тамхины эсрэг, тамхидалтын эсрэг шинэ арга хэлбэрүүдийг туршсаар байна. Зөвхөн тамхичид л  ажил цалгардуулдаггүй. Ажил дээр олон нийтийн сүлжээ ашиглах, кофе, кафейнээс хамааралтай болох, хэт таргалах, эрүүл мэнддээ анхаарахаа болих зэрэг нь орчин үеийн албан байгууллагын шийдвэрлэвэл зохих асуудал болжээ.

 
TAGS
#Business