• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    81   |  
0
 

Японы Амазон гэгдэх "Ракүтэн" группийн үүсгэн байгуулагч Микитани "Мики" Хироши бол Японы, тэр ч байтугай Азийн хамгийн нөлөө бүхий бизнесменүүдийн нэг юм. Форбес сэтгүүлийн тооцоолсноор түүний хөрөнгө 6.6 тэрбум ам.доллартой тэнцэнэ. 

Тэрээр "Ракүтэн" группийн захирлаар зогсохгүй Токиогийн Филармонийн ТУЗ-ийн дарга, 24 тэрбум ам.долларын үнэлгээтэй “Lyft” компанийн ТУЗ-ийн гишүүн, Японы Кобэ хотын “Vissel Kobe” хөлбөмбөгийн багийн эзэн гэх мэт ажил албыг давхар хашдаг. Монголчууд "Ракүтэн" группийг “Viber” гэх аппликейшнаар нь сайн мэдэх билээ.  

Микигийн хамгийн сайн зөвлөх нь түүний эцэг нэрт эдийн засаг, профессор Микитани Рёоичи байв. Микитани Рёоичи 1929 онд Кобэ хотод мэндэлжээ. Кобэгийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөний дараа  сургуульдаа үлдэж судалгаагаа үргэлжлүүлсэн гэдэг. Хэдий XX зууны дунд үе байсан ч Рёоичи англи, герман хэлийг тун гарамгай эзэмшжээ. Улмаар 1959 онд АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хялбархан тэнцэж Харвардын их сургуулийн төгсөлтийн дараах сургуульд элсэн суралцсан байна. Мики эцгийнхээ эрдэм оюуныг үнэнхүү биширдэг байсан бөгөөд түүнийг эдийн засагч гэхээс илүү философич, сэтгэгч гэж үнэлдэг байжээ. Тэрээр “Өнөөдрийн намайг бүтээсэн хүн бол миний аав гэж” хэлэх дуртай.  

Багын нэгэн явдлаа Мики ингэж хуучлав:

"Нэгдүгээр ангид байсан санагдана. Сурагчдын дунд зохиогдох гүйлтийн тэмцээнд хэрхэн түрүүлэх төлөвлөгөөгөө ээждээ ярьж өглөө. Хүүхдүүд гараанаас түрүүлж гарахыг хүлээж араас нь гадуур тойрч гүйцэж түрүүлээд эцсийн мөчид бүгдийнх нь урдуур хөндөлдөн барианд орох төлөвлөгөө байв. Ээж маань миний төлөвлөгөөг сонссоны дараа инээмсэглэснээ надад амжилт хүсэж билээ. Төлөвлөгөө маань мэдээж бүтээгүй. Хоцорч гарсан учраас нэгийг ч гүйцэлгүй хамгийн сүүлд барианд орж байв. Тэгсэн ч гэсэн би шантралгүйгээр дараагийн тэмцээндээ хэрхэн түрүүлэх тухай төлөвлөгөөгөө ээждээ ярьсан. Ээж маань ч урьдын адил амжилт хүсэж, духан дээр минь үнссэнсэн."

Микигийн эцэг эх хүүгээ хэрхэн хүмүүжүүлснийг дээрх бяцхан түүхээс харж болно. Мики хар багын л аливаа зүйлийг хэрхэн өөрөөр хийж болох тухай эрэл хайгуул хийдэг хүү байв. Хэдийгээр бүтэл муутай байсан ч эцэг эх  нь өөрөө л учраа олог гээд түүнийг зэмлэдэггүй байжээ.

Сурагч Мики үнэхээрийн дүрсгүй моньд байсан гэдэг. Байнга багш нарынхаа үгнээс зөрж, шийтгэлд нь сургуулийн коридорт зогсоно. Коридорт шийтгүүлж зогсдог Микигээс болж эгч нь ангийн хүүхдүүддээ шоолуулна.  Нэг удаа багш нь аргаа бараад Мики рүү гартаа байгаа шохойгоо шидсэн удаатай. Гэсэн хэдий ч түүний дүрсгүйтэл нь аав ээжийнх нь уурыг хүргэдэггүй байж. Харин ч эсрэгээр хүүгийнхээ чөлөөтэй сэтгэдэг, тогтсон дүрэм журмыг эвдэх гэж оролддогийг тэд цаагуураа дэмждэг байсан гэдэг. Энэ нь Микиг ирээдүйд эрсдэлийг үүрч, бүтэлгүйтлээс халшрахгүй зоригтой байх томоохон бизнесмен болоход нь эерэгээр нөлөөлжээ. 

 
 

Мики шийдвэр гаргах салаа зам дээр очих болгондоо аавынхаа зөвлөгөө сонсдог. Хитоцүбаши Их Сургуулийг төгсөөд судлаач болох уу бизнесмен болох уу гэдэг шийдвэрийг аавтай л зөвлөлдөж гаргаж байв. Мизүхо банкнаас гарч Ракүтэнийг байгуулахад ч аавынхаа үгийг сонсож байж. Ракүтэн гэдэг нэрийг сонгоход ч мөн аав нь нөлөөлсөн ажээ. 

"Бизнесмений хүний хувьд би аливаа зүйлийн мөн чанарыг ойлгож, аль болох үр нөлөөтэй шийдвэр гаргахыг би эрхэмлэдэг. Бөмбөг дамжуулж тоглож байгаа шиг аавтайгаа санаа дамжуулж түүний үзэл бодлыг сонсдог байв. Түүнтэй ярилцсаны дараагаар үзэл бодол минь цэгцэрч улам өөртөө улам их итгэлтэй болдог байв" гэж дурсжээ.

Эцгийгээ 83 настай байхад Мики “The Power to Compete” гэх ирээдүйн Японы тухай номыг аавтайгаа хамт бичье хэмээн шийджээ. Тэд 2013 оны дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэлх долоон сарын хугацаанд төрөл бүрийн сэдвээр нийт 17 удаа уулзаж ярилцсан байдаг. Харамсалтай нь 2013 оны арваннэгдүгээр сарын есний өдөр Микитани Рёоичи бурхан болсон юм. Ном нь олон нийтийн хүртээл болсны дараа тэрбумтан Билл Гейтс тус номыг 2016 онд заавал унших номын жагсаалтдаа багтааж байсан түүхтэй. 
 

Эцгийн минь хамгийн үнэт сургаал: Хийвэл хийсэн шиг хий 

Харин хожим эцэг нь хүүхэд хүмүүжүүлэх талаар ярихдаа:
“Би хэзээ ч хатуу ширүүн, хүүхдийнхээ үг үйлдэл бүрийг зааварласан аав байхыг хүсээгүй. Хүүхэд бүр өөр өөр учраас бүгдэд нь нэг ижил арга барилаар хандах нь оновчгүй гэдгийг ойлгож байв. Гагцхүү битгий хулгай хий, үнэнийг хэл, бусдыг бүү дээрэлх гэх мэт цөөн хэдэн зарчмыг толгойд нь суулгавал л болно гэж боддог.”

 
 
TAGS
#Business