A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 105 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 105 | |
|
Гар утас бидний эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй, тархи сэтгэхүй, хүмүүс хоорондын харилцааг ч сүйрүүлэх болжээ. Бид технологийн дэвшлийг үгүйсгэж, хэрэглээг нь бүрмөсөн зогсоох боломжгүй боловч эрүүл амьдралын төлөө өөрийгөө хамгаалах хэрэгтэй юм.
Гар утасны сөрөг нөлөөг бууруулах шинжлэх ухаанаар нотлогдсон аргуудыг танд хүргэж байна:
1. АЖИЛ АЛБАНЫ EMAIL, МЕССЕЖИЙГ ЦӨӨРҮҮЛ
Чухал зарлалаас бусад олныг хамарсан email харилцаа нь цаг хэмнэх арга хэрэгсэл бус анхаарлыг сарниулах ажлын садаа юм.
Тиймдээ ч одоо үед хүмүүс зөвхөн шаардлагатай хүнрүүгээ л email бичдэг болжээ.
Олон хүнрүү email, мессеж бичихэд олон хүнээс хариу ирдэг гэдгийг санаарай.
2. АЖЛЫН ХАРИЛЦААНД ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТОО
Өглөөний есөөс оройн зургаан цагийн хооронд л үргэлжилдэг байсан ажлын харилцаа өдгөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл үргэлжилдэг болжээ. Ажлын email, мессеж, дуудлагад нэн даруй хариулах нь бичигдээгүй хууль болсон байна.
Тэгвэл Волксваген компани ажилчдынхаа хувийн орон зайг дээдэлж өглөөний долоон цагаас өмнө болон оройн долоон цагаас хойш ажлын харилцаанд оролцохгүй байх журмыг баталжээ.
Түүгээр ч зогсохгүй Франц улсад 50-аас дээш ажилтантай компани ажлын харилцааг хязгаарлах шинэ хуулийг даган мөрдөх болсон байна.
3. ГАР УТАСГҮЙ ЗАВСАРЛАГА АВ
Хүний тархи зогсолтгүй ажиллах бус үе үе амарч байх ёстой. Ингэснээр илүү өндөр бүтээмжтэй ажилладаг байна.
12.000 оффисын ажилтнаас авсан судалгаагаар 90 минут тутамд хамгийн багадаа 10 минутын завсарлагаа авдаг хүмүүс тасралтгүй ажилладаг ажилчидтай харьцуулахад төвлөрөл 30 хувь, бүтээлч сэтгэлгээ 50 хувь, эрүүл мэнд 46 хувиар илүү байжээ.
Гэхдээ завсарлах зуураа хэрхэн амрах вэ гэдэг нь тун чухал. Утсаа ширтэж, интернет ухах нь тархийг амраадаггүй бөгөөд идэвхтэй хөдөлгөөн, амьд харилцаа, бясалгалыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
4. ГАР УТАСГҮЙ ОРЧИН БҮРДҮҮЛ
Байнгын мессеж, элдвийн notification дунд хэвийн эрүүл харилцааг хадгалах нь хүндрэл бэрхшээлтэй.
Тиймээс та гэр бүлийнхэнтэйгээ байх хоолны ширээ, машин, амралтын өрөөг “гар утасгүй орчин” болгоорой.
Энэ нь танд хайртай хүмүүстэйгээ ярилцах, бодол сэтгэлээ хуваалцах, алжаал ядаргаагаа тайлах боломжийг бий болгох юм.
5. УНТЛАГЫН ӨРӨӨ БОЛ ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛГҮЙ БҮС
Нар жаргаж, байгалийн гэрэл буурахад хүний тархи мелатонин дааврыг ялгаруулж унтахад бэлдэж эхэлдэг.
Харин утасны (телевиз, компьютер ч мөн адил) дэлгэцээс ялгардаг цэнхэр туяа нь тархины сэргэг цочромтгой байдлыг хариуцдаг мэдрэлийн төвийг өдөөдөг байна. Үр дүнд нь хүний амрах байгалийн хэмнэл алдагдаж нойр хулжих, стресс нэмэгдэх үр дагаврууд бий болдог.
Тиймээс унтлагын өрөө, тэр дундаа хөнжилдөө утастай орохоос татгалзах хэрэгтэй.
Эх сурвалж: Harvard Business Review
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|