A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 156 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 156 | |
|
Шинэ санаа сэдэл, урам зориг, нөр их хөдөлмөр, судалгаа хийн бэлдсэн илтгэлээ олон хүнд үр дүнтэй түгээх нь тийм ч хялбар биш. Илтгэх ур чадвар нь оюутан эсвэл профессор, борлуулалтын ажилтан, улс төрч, удирдах шатны албан тушаалтан байхаас үл хамааран хүн бүрийн эзэмших ёстой ур чадвар байдаг. Үүний ачаар танилын хүрээ, ур чадвар, орлого, нэр хүнд өсөх боломжтой.
Дараагийн хурал, уулзалтад нойрны эм биш, хөгжим шиг сонирхолтой, үр дүнтэй, зугаатай илтгэл тавихад туслах Ted Talk-ийн илтгэгчдийн зөвлөгөөг хүргэж байна.
Корнелийн их сургуулийн хүний хөгжлийн тэнхимийн профессор Robert Sternberg: "Илтгэл тавихын өмнө мэргэжлийн салбарынхан, оюутнууд, хэрэглэгчид, сурагчид уу гэхчлэн ямар хүмүүст санаагаа түгээх гэж буйгаа нарийн тодорхойлсны дагуу илтгэх өнцгөө бодолцох хэрэгтэй" гэжээ.
Хэрэв сонсогчид чинь бүх бүлгийнх байвал илтгэлээ маш энгийн ойлгомжтой байлга.
Swarthmore College-ийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Barry Schwartz “Хүмүүс сонсогчдын ойлгохгүй илтгэлийг тавих нь түгээмэл. Тиймдээ ч сонсогчид энэ илтгэл надад хамаагүй юм байна хэмээн үл ойшоох, орхиж гарах магадлал өндөр байдаг. Сонсогчдоо ухаантайг мэдрүүлэх, сэдвийг анхаарах сонирхлыг нь өдөөх хэрэгтэй. Тиймээс дундаж боловсролтой хүнд зориулж илтгэлээ маш ойлгомжтой бэлдэх нь илүү үр дүнтэй болгох нэг арга юм” гэжээ. Хэрэв илтгэл чинь ойлгомжгүй болсон мэт санагдаж байвал цаасан дээр буулгаад өөр мэргэжлийн найздаа уншуулаад шүүмж сонсоод үзээрэй.
Мэдээллийг хэлээд, дурдаад өнгөрвөл түүн шиг үр дүнгүй илтгэл хаана байх билээ. Түүх өгүүлэх нь илэрхийлэхийг хүссэн санаа мэдээлэл, мэдлэгийг илүү боловсронгуй болгож, гүн гүнзгий сэтгэгдэл үлдээх хамгийн чухал арга хэрэгсэл юм. Ингэхийн тулд өгүүлэх гэж буй түүхээ амтлуулж, үнэрлүүлж, мэдрүүлэх хэрэгтэй.
Сонсогчдоо илтгэлдээ татан оролцуулах нэг арга бол контент, мэдээ, мэдээллээр "нүдэхээс" илүүтэй сэтгэл хөдлөлөөр хөглө. Илтгэлээ баримтаар “бөмбөгдөх” нь хүмүүс таны яриаг сонирхохгүй байгаа тохиолдолд илтгэлийг тань үр дүнгүй болгодог. Мөн өөртөө итгэлтэй болон ярих гэж буй сэдвээ маш сайн мэддэг,яриандаа өөрөө маш их урам зоригтой байгаагаа сэтгэл хөдлөлөөрөө харуулж чадсанаар бусдыг байлдан дагуулах боломжтой. Ямар ч урам зориггүй, сэтгэл хөдлөлгүй ярих нь тухайн танхимд сэтгэл хөдлөлийн уур амьсгалыг бүрдүүлж чадахгүйгээр үл барам таны хүргэх гэж буй мессежийн хүчийг сулруулна. “Хүүрнэх, мэдээлэл хүргэх биш, ятгах гэж ярь” гэдэг алтан дүрэм бий.
Хэрэв илтгэл чинь нуршуу мэт санагдаад байвал илтгэлээ гурван гол санаанд зангид. Жишээ, өгүүлэх түүхээ ч мөн адил гурваас бүү хэтрүүл.
Төгс хүн гэж байдаггүй учир төгс төгөлдрийн тухай яриа хүмүүст төдийлөн наалдацтай байж чадахгүй.
Хүний анхаарал хэзээ ч 30-аас дээш минут төвлөрдөггүй сана. Хэрэв та сэдэв рүүгээ гүнзгий орохыг хүсвэл хөнгөн хошигнол, сонсогчдыг татан оролцуулах хөгжөөнт тоглоом, явган яриа, асуулт асуух, богино хэмжээний бичлэг үзүүлэх зэргээр сэдвийг тал талаас нь мөлжиж сонирхолтой болох аргуудыг ашиглахаа бүү мартаарай.
Хүмүүс мэддэг зүйлээ сонсоод байвал сонирхол нь буурч, анхаарал нь тэнэж одно. Тиймээс үзэгчдээ гайхшруулах, цочролд оруулах түүх, баримтаар илтгэлээ амь оруулахыг хичээх хэрэгтэй. Мөн ижил дууны өнгө аястай ярихаас илүүтэй аль болох дууны өнгөө өндөрсгөж, багасгаж ярианы турш ямагт анзаарч өөрчилж бай.
Мэдээлэл, баримтаа зөв дараалалд оруулаагүйгээс ач холбогдол өндөртэй эсхүл арайхийн олж авсан баримтаа үр дүнтэй хүргэж чадахгүйгээр барахгүй замбараагүй, ойлгомжгүй ярихад хүргэдэг.
Тиймээс:
Эх сурвалж:
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|