• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    159   |  
0

Бизнесээ сурталчлах, харилцагчийн хүрээллээ тэлэх улмаар ажлаа хөнгөвчлөх, бүтээмжээ дээшлүүлэхэд контент маркетинг нь ус агаар мэт хэрэгцээтэй болсныг бизнесийн байгууллагууд мэдэрч, эрчимтэй хэрэглэж байна.

Тиймээс 2020 онд дэлхий нийтэд тренд болж буй контент маркетингийн чиг хандлагыг танилцуулж байна. Эдгээрийг хэрэгжүүлж бизнесээ ахисан түвшинд гаргаарай.

1. Видео болон шууд дамжуулалт

Сүүлийн жилүүдэд Youtube, TikTok, Twitch зэрэг платформуудын тусламжтайгаар видео болон шууд дамжуулалтын контент эрчээ авсан билээ. Тэгвэл энэ чиг хандлага 2020 онд улам л цар хүрээгээ тэлэх төлөвтэй байна.

Hubspot судалгааны байгууллагын контент маркетингийн тайлангаар хэрэглэгчдийн 54 хувь нь өөрсдийн хэрэглэдэг бренд эсвэл бизнесийн видео контент үзэх сонирхолтой байдаг аж. Тиймдээ ч та 2020 онд контент маркетингийг үр ашигтай ашиглаж хэрэглэгчдэдээ илүү ойр байхыг хүсвэл хэрэглэгчиддээ хэрэгтэй, зугаатай видео контент бүтээхэд илүү их анхаарах хэрэгтэй. Дээр дурдсан платформуудаас гадна Facebook, Isntagram, LinkedIn болон өөрийн веб сайтынхаа онцлог тус бүрт зориулсан видео бүтээгээрэй. Хамгийн энгийн хэлбэр болох хамгийн залхуу хэлбэр болох Facebook, Instagram шууд дамжуулалт хийж үзэгчидтэйгээ эгшин зуур харилцах боломжтой.

2. Дуут хайлтад зориулж контент бүтээх, сайжруулах

Ухаалаг утас болон AI технологийн тусламжтайгаар Alexa, Siri зэрэг дуут хайлтын хөтчийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байгаа билээ. Canalyses судалгааны байгууллагын мэдээлснээр ухаалаг speaker-ийн хэрэглээ 2018 оны хоёрдугаар хагасаас эхлэн 187 хувиар өсөж 16.8 сая борлуулалт хийжээ.  

Зөвхөн “Google Home” ухаалаг speaker-ийг гэхэд 5.4 сая нэгж зарагдсан бол Amazon-ий “Echo” гэх төхөөрөмж 4.1 сая борлуулагдсан байна. Alibaba болон Xiaomi-гийн борлуулалт тус бүртээ 3.0 сая болон 2.0 сая давжээ. 

Хүмүүс  хайлтын хөтөчтөө текс бичихийн оронд дуу хоолойгоо ашиглахыг илүүд үзэж байна. Тиймээс та интернет орчин дахь бүх мэдээллээ аудио хэлбэрт хувиргах хэрэгтэй болж байгаа юм. Харин контент маркетерууд хэрэглэгчдийн асууж болох боломжит асуулт, түлхүүр үгийн дагуу аудио контент бүтээхэд анхаарч байна.

3. AR зураглал

Хэрэглэгчид "augmented reality" буюу бодит байдал дээр  хийсвэр дүрс тусгах технологийг Snapchat, Tiktok гэх мэт платформоор дамжуулан фильтр болон линз ашиглаж байна. Шинэ үеийн хэрэглэгчдэд AR фильтрүүдийн тусламжтай хүмүүс визуал контентууд бүтээж хөгжилдөх нь зугаатай санагддаг.

Тэр ч бүү хэл Snapchat танд өөрийн гэсэн фильтерийг бүтээх боломжийг олгож байна. Энэ нь та сошиал медиа хэрэглэгчдэд зориулж өөрийн брендийн лого бүхий эффект, фильтерийг Snapchat-д үүсгэн сурталчилгаа хийх боломжийг олгож буй хэрэг юм.

Хүн тус бүрийн онцлогт чиглэсэн маркетинг

Өнөө үед олон бизнес хэрэглэгчдээ хүрэх хамгийн шуурхай зам нь хүн тус бүрт шууд харилцаа үүсгэх маркетингийн арга юм. Тиймдээ ч харилцааны маркетинг нь 2020 оны онцлууштай тренд болж байна. 

Хэрэглэгч бүртэй харилцаа үүсгэснээр тэдний худалдан авалтын зан чанарын талаар олж мэдэх, хүсэл сонирхлыг мэдэх, нарийн мэдээлэл цуглуулах мөн зорилтот бүлгүүд бий болгох мэдээллийн санг үүсгэж байна гэсэн үг. 

Мейл маркетинг, хэрэглэгчидтэйгээ "live stream"-ээр харилцах, facebook болон messenger маркетинг, чатбот зэрэг нь харилцааны маркетингт орно. 

Тиймээс та хиймэл оюун ухаан ашигласан автоматжуулалтын тусламжтайгаар зорилтот хэрэглэгчдийнхээ талаар  илүү их мэдээллийг богино хугацаанд цуглуулах, өрсөлдөөнд тэргүүлэхийн тулд 2020 онд харилцааны маркетингийн арга хэрэгслийг үйлчилгээндээ нэвтрүүлэх хэрэгтэй.

Динамик контент бүтээх

Одоо та хувь хүний хүсэл сонирхолд нийцсэн контент бүтээхийн ач холбогдлыг ойлгосон буй за. Хэрэглэгчид хүлээн авч буй олон зуун сурталчилгаанаас тэдний хувийн онцгой шаардлага сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг эрэлхийлж байдаг.

Хэрэглэгчид автоматжуулалтын тусламжтай өөрийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүний урамшууллыг цаг алдалгүй хүлээн авах болсон. Үүний нэг жишээ нь instapage-ийн статистикт дурдсанаар худалдан авагчдын 54 хувь нь борлуулагчтай өрнүүлсэн харилцан ярианы дараа өөрийн хэрэгцээнд нийцсэн хямдрал, өнгөлөлтийн саналыг хүлээн авсан байнх.

Харин 2020 онд хэрэглэгчид дараагийн түвшний нарийвчлалыг хүлээж буй. Энэ бол динамик контент юм. 

Динамик контент буюу " адаптив контент" гэж нэрлэгддэг контент маркетингийн энэ тренд нь хэрэглэгчийн амьдарч буй орчин, зан авир, хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагаас хамааран өөрчлөгддөг “хувьсамтгай” контент гэж хэлж болно. 

Тухайлбал, веб хуудсан дахь контент хэрэглэгчийн байршил, цаг агаарын байдлаас хамааран зурганд үзүүлсэн байдлаар өөрчлөгдөхийг хэлнэ. 

Энэ нь үзэгчдэд сонирхолтой, хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох шинэлэг арга хэрэгсэл юм.

Эх сурвалж: entrepreneur.com

TAGS
#Business