• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    95   |  
0

Ажилтан сэтгэлгээтэй нэгэн даалгасан ажлыг хийнэ үү гэхээс мэдлэг чадвар үнэ цэнээ төдийлөн үнэлж мэддэггүй. Ажилтан сэтгэлгээ нь удирдагч байх сорилттой тулгарах,  багаа чадваржуулах,  үргэлж шинэ, бүтээлч санааг эрэлхийлж, хэрэгжүүлэхийн “зовлонг” төдийлөн ойшоохгүй.  

Бренд сэтгэлгээтэй хүн өөрийн мэдлэг, ур чадвараа бүтээгдэхүүн, үйлчилгээ шиг л торддог. Хаанаас ч хамаагүй олж боломгүй цор ганц бүтээгдэхүүн үйлчилгээ, сэтгэл ханамжийг бренд өгдөг.

Өөрөөр хэлбэл өөрийн цор ганц  мэдлэг, ур чадвар туршлагаараа бусдаас ялгарч хийж буй ажилдаа хэнийг ч дагуулахгүй нэгэн байхыг бренд сэтгэлгээтэй хүн гэнэ.

Хувь хүний энэ ур чадвар нь та өөрт оногдсон ажлыг хэр хариуцлагатай биелүүлэх, биеэ хэрхэн авч явах, ямар нөлөөллийг бий болгох, хэр зарчимч байх зэргээс шалтгаална. 

Бренд сэтгэлгээтэй хүмүүс өдөр болгон өөрийн үнэ цэнээ хадгалах, өсгөх, мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг.

Хэрэв та энгийн нэг ажилтнаас бренд ажилтан болохыг хүсвэл өөрийн үнэлэмж, захиралд, компанид ажил хийж өгч байна гэсэн бодлоо өөрчлөх хэрэгтэй. 

Ингэхдээ өөрийн боловсрол, туршлага, ур чадвараа бүү дутуу үнэл. Эдгээр нь таныг тодорхойлох хамгийн гол зүйл. Тиймээс өөрийн үнэ цэнээ зөв тодорхойлж эхэлсэн цагаас бусад хүн ч таны үнэлэх болно.

  • Таныг "бренд" болох гурван хүчин зүйлсийг тодорхойлоорой
  • Боловсрол: Таны эзэмшсэн хандлага, боловсролын зэрэг дэв, диплом,  мэргэжлийн батламж, сертификат, линкедин зэрэг сошиал медиа хаяг зэргээрээрээ үүсгэсэн нөлөөлөл багтана.
  • Туршлага: Сайн дурын ажил, дадлага, ажлын туршлага, санаачлан, хэрэгжүүлсэн аливаа ажил, төсөл, оролцсон олон улсын хурал, хэлэлцүүлэг, судалгаа,
  • Мэргэшсэн байдал: Таны хамгийн сайн хийж чадах, үндсэндээ ямарваа ажлыг хамгийн сайн гүйцэтгэх чадварыг, мэргэжлийн чиглэлийг оруулж болго.

Ажилтан хүн даалгасан ажлыг л гүйцэтгэдэг бол, харин өөрийгөө бренд болгосон хүн ур чадвар, туршлагаа бусдад үнэлүүлэн, зах зээлд байрь сууриа олдог.

Тэгвэл ажилтан сэтгэлгээнээсээ хэрхэн салах вэ?

  • Өдөр бүр хийдэг ажлаа бүү дутуу үнэл
  • Удирдлага, хамтран ажиллагсад, байнгын түншүүдтэйгээ бий болгосон харилцаагаа торд
  • Хурал, уулзалт, чуулганд ярих, илтгэл тавих шинэ боломжуудыг өөртөө нээ
  • Зөвхөн ажилдаа улайрах бус, танилын хүрээгээ тэлж болох бүх төрлийн үйл ажиллагаа, уулзалт, ур чадвараа сорих уралдаануудад оролцож байгаарай.
  • Нийгмийн идэвхтэй байх, нийтлэл бичих, бусдад хэрэгтэй контент хүргэх, зөв нөлөөллийг бий болгох зэргээр өөрийгөө хүмүүст таниулаарай.

Та ажилтан сэтгэлгээнээсээ салсны дараа, бренд сэтгэлгээнд дасан зохицно. Харин таны хувийн бренд чинь таны хүсэл сонирхол, зорилго, мөрөөдөлтэй уялдаж байх ёстой.

  • Бренд сэтгэлгээгээ өсгөх гурван арга
  • Жижиг эсвэл том, чухал эсвэл чухал бус байхаас үл хамааран таны өдөр бүр хийдэг ажил үнэ цэнийг тодорхойлно.  Тиймээс хийж буй ажлаа хамгийн сайнаараа хийхийг хичээ.
  • Ямар ч харилцаан дээр өөрийгөө харилцааны өндөр соёлтой нэгэн гэдгээ харуулаарай.
  • Долоо хоног бүрийн амжилтаа бичиж, гүйцэтгэлээ үнэлээрэй.  Хийж буй ажил, харилцаж буй хүмүүст үргэлж үнэ цэнэ өг. харилцагчдадаа чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ,  мэдээллээр үйлчил.

Өөрийгөө бүтээ, өөрийнхөөрөө бай

Хэрэв та хувийн брендээ бүтээсэн бол өөрийнхөөрөө байхад суралцах хэрэгтэй. Хэн нэгэн байх гэж оролдохын оронд үргэлж жинхнээрээ байснаар бусдын итгэл, хүндлэлтийг олно. Компани, ажил болгонд таны өөрөөрөө байгаа байдал таалагдах албагүй. Харин өөрийнхөөрөө байх гэдэг нь үгээ цэгнэхгүй ярих, гадаад байдлаа зөнд нь хаях гэсэн үг огтохон ч биш.

Эцэст нь боловсрол, туршлага, мэргэшсэн байдал зэргээрээ ажилтан сэтгэлгээнээс бренд сэтгэлгээ рүү дэвшихэд туслах 10 алхмыг хүргэе.

  • Ур чадварыг чинь сайжруулах сорилтуудтай байнга нүүр тул,
  • Таны зорилго, карьертэй уялдах, хувь хүний чадамжийг дээшлүүлэх сургалтуудад үргэлж хамрагд,
  • Онлайнаар эсвэл тэнхмийн хичээлээр мэргэжлийн сургалтад хамрагдаж, батламж, гэрчилгээ авч байх,
  • Сар бүр ажилладаг салбарын чинь тухай нэг шинэ ном унш,
  • Өдөр бүр карьер, хувь хүний хөгжлийн тухай нийтлэл уншиж байх,
  • Youtube, udemy, skillshare  зэрэг платформуудаас салбарын чинь  холбогдолтой богино хэмжээний бичлэг үзэж, ргэлж хөгж,
  • Мэргэжлийн салбарын мэдээ мэдээлэл авч байхуйц podcast сонсох,
  • Олон улсын байгууллага, гадаадад сайн дурын ажил, төслүүд дээр ажиллах боломжийг эрэлхийл,
  • Мэргэжлийн хурал уулзалт, онлайн webinar сургалтуудад хамрагдах,
  • Салбарынхаа мэргэжилтнүүдтэй байнга холбоотой байж, санал бодолыг сонсож үргэлж тэндээс суралцах.

Шилдэг брендүүд үргэлж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулан, үргэлж шинэлэг маркетинг хийж, нийгмийн хариуцлагатай байснаар  үргэлж хэвлэл мэдээллийг байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж чаддаг. Хэрэв та орлого, үнэ цэнэ, хувийн брендээ өсгөн өрсөлдөөнд ялгарахыг хүсвэл үүнтэй яг ижил зүйлийг хийх хэрэгтэй.

Эх сурвалж: Entreprenuer.com

 
TAGS
#Business