A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 109 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 109 | |
|
Коронавирусийн цар тахал үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамарч, дэлхийн өрх бүрийн амьжиргаанд нөлөөлж эхэллээ.
Цар тахал дэгдсэн, онцгой нөхцөл байдлын үед нийгмийнхээ аюулгүй байдлыг хангах, хохирол багатай даван туулахад шаардлагатай шийдвэрийг цаг алдалгүй гаргах нь засгийн газрын үүрэг билээ. Хямралтай тэмцэхийн тулд зарим орны засгийн газар хэрэгжүүлэх бодлогоо одоо л хэлэлцэж байхад зарим нь нэн даруй арга хэмжээ авч эхэлсэн юм.
Харин манайд хөл хорионы улмаас цалингаа авч чадахгүй байгаа иргэд, хэрэглэгчдээ алдсан компаниудад чиглэсэн төрийн бодлого дутагдаж байна.
Цар тахлын тархалтыг зогсоох, нийгмийн тогтвортой байдлыг хангах, халдварын голомт болж буй бүс нутгууд эдийн засгийн ямар арга хэмжээ авч буй талаар энэ удаагийн нийтлэлээр хүргэж байна.
Холбооны Нөөцийн Сан 700 тэрбум ам.долларыг зах зээлд гаргаж, төв банк бодлогын хүүгээ 0.25 хувь болгов.
☑ АНУ-ын төв банк өнгөрсөн ням гарагт коронавирусийн хямралын эсрэг эдийн засгаа тогтворжуулахын тулд бодлогын хүүгээ 0.25 хувь хүртэл бууруулж Холбооны Нөөцийн Сан нийт 700 тэрбум ам.долларыг хямралтай тэмцэхэд зориулж гаргахаар шийдвэрлэсэн.
☑ Мөн Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт коронавирустэй тэмцэхэд зориулж 8.3 тэрбум ам.долларын санхүүжилт олгох хуулийн төслийг үзэглэв. Үүнээс вакцин гарган авах, эрүүл мэндийн судалгаа хийхэд 3 тэрбум ам.долларыг зарцуулах бол 2.2 тэрбум ам.долларыг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэхэд зарцуулах аж.
☑ Мөн 500 сая ам.долларыг шинэ технологиор дамжуулан ахмадуудад зөвлөгөө өгөх үйлчилгээнд зарцуулах юм байна.
☑ Хямралын эсрэг авах дараагийн арга хэмжээ буюу мужуудын ажилгүйдлийн даатгалын сангийн төсвийг нэмэх, гүйцэтгэх өртөг болон бусад боломжит зардалд зориулан нэг тэрбум ам.долларыг зарцуулах аж.
☑ Мөн нярай хүүхэдтэй, коронавирусийн хямралаас үүдэн ажлын байраа алдсан, орлого багатай ээжүүдэд тусламж үзүүлэх зорилгоор хүнс тэжээлийн нэмэлт санхүүжилтийн төсөлд 500 сая ам.долларыг хуваарилах юм.
☑ Түүнчлэн амьжиргааны түвшин доогуур иргэд хоол тэжээлийн тусламж үзүүлэх байгууллагуудын ачаалал /food bank/ ихсэж буйтай холбогдуулан тус байгууллагуудад 400 сая ам.долларын тусламж үзүүллээ.
☑ Мөн хуулинд тусгаснаар ажил олгогчид ажилчдадаа 7 хоногийн цалинтай чөлөө олгодог байсан бол нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах үүднээс 14 хоногийн нэмэлт чөлөө олгох юм. Харин эдгээр тэтгэмжийг авах иргэд халдвар авахаасаа 30 хоногийн өмнө ажилласан байх ёстой гэсэн шалгуурыг хангах аж.
Зээлийн хүүг 3.25-аас 3.15 болгож, зах зээлд 1.2 их наяд юань гаргав.
☑ Дэлхийн нийт ДНБ-ий 16.3 хувийг дангаараа бүрдүүлдэг, эдийн засгийн хоёр дахь том тоглогч болох тус улсын хувьд ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг төлбөрийг түргэсгэж, нийгмийн хамгааллын үйлчилгээг өргөтгөв.
☑ Хятадын төв банкнаас банк, санхүүгийн байгууллагуудад олгосон 200 тэрбум юаньтай (28.65 тэрбум ам.доллар) тэнцэх нэг жилийн хугацаатай зээлийн хүүг 3.25-аас 3.15 хувь болгон буруулсан юм.
☑ БНХАУ-ын Ардын банк эдийн засгийн хямралын эсрэг банкны системийн хөрвөх чадвар, зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд 1.2 их наяд юань буюу 174 тэрбум ам.доллар нийлүүлэв.
☑ Эдийн засгийн хямрал хамгийн түрүүнд нөлөөлөх бүс нутаг, салбаруудыг (тээврийн хэрэгсэл, аялал жуулчлал, буудал зэрэг) албан татвараас хөнгөлөх бодлого хэрэгжүүлэв.
☑ Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хүнсний зах болон дэлгүүрүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг бууруулав.
☑ Махны нөөцийг нэмэгдүүлж, ердийн үеийн ханшнаас 15 хувь бага үнээр борлуулах санаачлага хэрэгжүүлж буй.
☑ Бага орлоготой иргэдийг 10 юанийн үнэ бүхий 5 кг хүнсний ногоогоор хангах арга хэмжээ авав.
☑ Өргөн хэрэглээний барааны үнийг албаны эх сурвалжаас иргэдэд тогтмол мэдээлэж байна.
Иргэн бүрт 1,280 ам.доллар олгов.
☑Хонконг улс эдийн засгийн хямралыг хохирол багатай давах зорилгоор нийгмийн анги давхарга харгалзахгүйгээр 18-аас дээш настай иргэн бүрт 10 мянган хонконг доллар буюу 1,280 ам.долларыг нэг удаад өгсөн юм.
Хямралд өртөж буй салбарын бизнес эрхлэгчдийг орлогын болон нэмүү өртгийн татвараас чөлөөлөв.
☑ Өмнөд Солонгосын хувьд ажил хайгч залуусын тэтгэмжийг цалингийн доод хэмжээ хүртэл нэмэгдүүлэв.
☑ Япон, Солонгос зэрэг улсууд хаалгаа барьсан үйлдвэрүүд, хөл хорионоос үүдэн гэртээ хүүхдээ харж буй эцэг, эхчүүдэд тэтгэмж олгож буй.
☑ БНСУ хямралд өртөж буй салбаруудыг орлогын болон нэмүү өртгийн татвараас чөлөөлөв.
☑ БНСУ-ын хувьд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, урьдчилан сэргийлэх, эмчилгээ, тандалт судалгаанд зориулж, хоёрдугаар сарын 28-нд ерөнхий сайд Hong Nam-ki-гийн мэдэгдсэнээр 20 триллион вонийн нэмэлт төсөв гаргасан юм.
Үүнээс:
☑ Газар эзэмшигч, түрээсийн бизнес эрхлэгч, автомашин эзэмшигчээс авах татварыг 50 хувь чөлөөлөх, хямралд өртөж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн хувьд дэмжих, татвараас чөлөөлөх зорилгоор засгийн газраас 7 триллион вон зах зээлд гаргав.
☑ Мөн санхүү болон нийгмийн салбарт зээл, батлан даалт, хөрөнгө оруулалт хэлбэрээр 9 триллион вон гаргажээ.
☑ Орон нутгийн засаг захиргаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, импортын бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт болон жижиглэнгийн худалдаанд 4 триллион вонийн төсөв баталсан юм.
☑ Мөн хөл хориог зөрчин гэрээсээ гарч буй өвчтөнүүдийн байршил тандах GPS-ийн систем зэрэг дэвшилтэт технологид хөрөнгө оруулсан юм.
☑ Төрийн болон хувийн хэвшлийн олон сая ажилчдаа гэрээсээ ажиллах уян хатан нөхцөлөөр хангаж байгаа аж. Мөн их хэмжээний гэнэтийн худалдан авалт буюу амны хаалт, гар ариутгагч, ариун цэврийн цаасыг их хэмжээний худалдан авахгүй байх арга хэмжээ авч, эдгээр нэр төрлийн бараанаас нэг удаагийн худалдан авалтад хязгаар тогтоож өгчээ.
☑ Эцэг, эхчүүдэд өдрийн 50 мянган вонийн цалинтай тав хоногийн чөлөө, автомашины худалдан авалтын татварын 70 хувиар чөлөөлөх, өндөр эрчим хүч зарцуулах гэр ахуйн бүтээгдэхүүний татварын 10 хувиар чөлөөлөх шийдвэр гаргажээ.
☑Жилийн орлого нь 60 сая эсвэл түүнээс бага бизнесийн байгууллагуудыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлсөн юм.
☑ Засгийн газраас 12 их наяд иений үнэт цаас худалдаж авахаа мэдэгдсэн. Түүнчлэн цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон бизнесүүдэд зориулсан тусгай зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлалаа.
Хямралд өртөж буй бизнесийн салбарт ажилчдад тэтгэмж олгож, иргэдийг цахилгааны төлбөрөөс чөлөөлөв.
☑ Тус улсын засгийн газар хямралын эсрэг эдийн засгаа дэмжихээр 12.1 тэрбум ам.долларын багц гаргасан бөгөөд үүний тал хувийг /5.1 тэрбум ам.доллар/ коронавирусийн хямралд өртөж буй бизнесийн салбарт ажиллаж буй иргэдэд долоо хоног тутамд тэтгэмж болгон хуваарилах аж. Ингэснээр бүтэн цагийн ажилчдад долоо хоног бүр 585.80 ам.долларын тэтгэмж өгөх аж. Хамгийн ихдээ иргэд 150 мянган ам.долларын тэтгэмж авах юм байна.
12.1 тэрбум ам.доллар нь тус улсын ДНБ-ий дөрвөн хувь бөгөөд энэ нь АНУ, Англи, Австрали зэрэг улсуудтай харьцуулахад харьцангуй их тоо гэж үзэж буй.
☑ Мөн 2.8 тэрбум ам.долларыг цахилгааны төлбөрөөс чөлөөлөхөд,
☑ 2.8 тэрбум ам.долларыг иргэд, ААН-үүдийг татвараас хөнгөлөхөд зориулна.
☑ Европын холбооны улсуудын комисс нь коронавирусийн хямралын эсрэг хариу арга хэмжээ авахаар хөрөнгө оруулалтын сан байгуулж, хямралд өртөж буй салбаруудад бүтцийн хөрөнгө оруулалт хийхэд 37 тэрбум евро /41 тэрбум ам.доллар/-г байршууллаа.
☑ Мөн дахин нэг тэрбум еврог /1.1 тэрбум ам.доллар/ европын хөрөнгө оруулалтын санд баталгаа болгон гаргаж, 8 тэрбум еврог хямралд өртөмтгий гэж үзэж буй 100 мянган жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих /8.9 тэрбум ам.долларыг/ зээл гаргахаар банкуудад байршуулав.
Орлогынхоо 25 хувьийг алдсан компаниудад татварыг хөнгөлөлт үзүүлж, орон сууцны зээлийн хүүг түр царцаана.
☑Тус улсын засгийн газар эхний ээлжид (хоёрдугаар сарын 25-нд) вирусийн дэгдэлтийн голомт болж, хямрал нүүрлээд буй 11 мужийн эдийн засгийн нөхцөл байдлыг дэмжихээр 900 сая еврог нөөцийн сангаасаа гаргасан юм.
Үүнийг:
Хоёр дахь шат нь
☑ Нэмэлтээр, өнгөрсөн долоо хоногт 3.6 тэрбум еврог гаргаж улс даяар үүссэн эдийн засгийн хямралыг дэмжихэд зориулсан.
Үүнд:
Иргэдээсээ ус, байгалийн хий, цахилгаан, байрны түрээс зэрэг ахуйн төлбөр авахгүй.
☑ Францын засгийн газар төрийн болон хувийн хэвшлийнхний өөрийгөө тусгаарлаж буй албан хаагч, ажилтнуудад цалинтай чөлөө олгож эхэлсэн юм.
☑ Ерөнхийлөгч Эммануэль Макрон гуравдугаар сарын 17 буюу мягмар гарагаас эхлэн иргэдээсээ ахуйн хэрэглээний төлбөр авахгүй байх шийдвэр гаргасан. Үүнд ус, байгалийн хий, цахилгаан, байрны түрээс багтаж буй.
☑ Түүнчлэн хямралд өртөх магадлалтай ААН-үүдэд 300 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амласан юм.
ЗГ цалингаа тавьж чадахгүй байгаа хувийн хэвшлийнхний ажилчдын цалингийн 75 хувийг гурван сарын хугацаанд даана.
Данийн засгийн газар коронавирусээс үүдэх эдийн засгийн хямралаас болж цалингаа тавьж чадахгүй байгаа хувийн хэвшлийнхний ажилчдын цалингийн 75 хувийг даах шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэр гурван сарын хугацаанд буюу зургаадугаар сарын 9-нийг хүртэл үргэлжилж нэг сарын цалинг хамгийн ихдээ 23 мянган Дани крон /3,418 ам.доллар/ төлөх ба үлдсэнийг нь компани өөрсдөө төлөх аж.
Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувь болгон бууруулав.
☑ Англи улсын төв банк бодлогын хүүгээ 0.75 хувиас 0.25 хувь болгож буурууллаа.
☑ Мөн тус улсын засгийн газар төсөвийн нөөцөөсөө 12 тэрбум фунтийн багцыг гаргасан. Тус санхүүжилтээс эрүүл мэндийн үйлчилгээнд нэмэлтээр 6.7 их наяд фунтийг хуваарилав. Вирусээс үүдэн хүндрэл амсаж болзошгүй гэж үзэж буй бизнесийн байгууллагуудыг дэмжихэд 5 тэрбум фунтийг зарцуулна гэв.
☑ Английн төв банк коронавирусийн хямралд өртөж буй жижиг бизнесүүдэд шууд тусламж болох 3 мянган фунт олгож, зээлийн батлан даалтын сангийн 80 хувийг олгохоор шийдвэрлэв.
Амны хаалтын экспортыг гурван сарын хугацаанд зогсоож, өөрийн улсын иргэддээ зориулж үйлдвэрлэлээ эрчимжүүлэв.
Ойрх дорнодын бүс нутагт тархалтын голомт болж буй Иран улсын хувьд халдварын тохиолдол 2300 болж, 988 хүн нас баржээ. Эрх баригчдын 10 хувь нь вирусийн халдвар авсан байна.
☑ Ираны эрүүл мэндийн сайдын хэлснээр орон даяар 300 мянган эмч, эрүүл мэндийн ажилтны бүрэлдэхүүнтэй хөдөлгөөнийг улс даяар санаачлав.
☑ Иран улс цар тахлын дэгдэлтийн эсрэг эдийн засгийн чадвараа дэмжихээр цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд ашиглах ураны хүдрийн баяжмалын борлуулалтыг хурдасгаж эхэлсэн юм.
☑ Хөрш орнуудад үзүүүлэх эдийн засгийн хатуу бодлогоо сулруулав. Ингэснээр экспортын өмнөх алдаатай шийдвэрүүдээ эргэн харж цуцлах арга хэмжээ авч эхэлжээ.
☑ Вирусийн халдварын тархалтыг зогсоохын тулд 54 мянган хоригдлыг сулласан юм.
☑ Амны хаалтын хомсдол үүсэхээс сэргийлж экспортыг гурван сарын хугацаанд зогсоож, өөрийн улсын иргэддээ зориулж үйлдвэрлэлээ эрчимжүүлж байна. Иран улс татварын корпорац болон бизнест чиглэн татварын хөнгөлөлт, урамшууллын бодлого хэрэгжүүлэв.
☑ДЭМБ-ын зүгээс эрсдэл өндөртэй бүс нутаг, хөгжиж буй орнуудад оношлуурын төхөөрөмж, урьдчилан сэргийлэх хэрэгсэл, эрүүл мэндийн мэргэжилтэн илгээсэн юм.
☑Дэлхийн Банк COVID-19-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах, хөгжиж буй улс орнуудын учирч буй бэрхшээлийг давахад туслах зорилгоор 12 тэрбум ам. долларын яаралтай тусламж үзүүлсэн юм.
☑ ОУВС-ын зүгээс “Covid-19”-ийн дэгдэлтийн дэлхий нийт эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хохирол багатай даван туулах зорилгоор хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад яаралтай тусламж үзүүлэхээр 50 тэрбум ам.долларын багц гаргасан.
Үүнээс 10 тэрбум ам.долларыг ОУВС-ийн шуурхай зээлийн хороогоор дамжуулан хамгийн бага орлоготой орнуудад хүүгүй нөхцөлөөр олгож эхэлсэн юм. Тус санхүүжилтийг халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэх, тархалтыг тогтоон барих, хөл хорионд буй иргэдийн наад захын хэрэгцээг хангахад зарцуулах аж.
Ашигласан эх сурвалж:
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|