• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    121   |  
0

“App Review Mongolia” багийн залуус Монголд технологийн стартапуудыг сонгон бизнесийн амьдрах чадвар, маркетинг, ажиллагаа, харилцагчийн үйлчилгээ гэх мэт 4 гол бүлгийн 14 дэд сэдвээр шүүмж бичиж эхэлжээ.

Энэ удаад эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнтэй даатгалын компаниудыг нэг дор нэгтгэсэн гар утасны аппликэйшн болох Insur-ийг сонгосон байна. Тэдний энэхүү шүүмж нь Монголын стартап компаниудыг шүүмжлэх зорилгогүй бөгөөд тухайн байгууллага гаднаасаа хэрхэн харагдаж буйг нээх зорилготой юм. 

                               Insur

I. БИЗНЕСИЙН АМЬРАХ ЧАДВАР (Viability)

Insur App нь эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнтэй даатгалын компаниудыг нэг дор нэгтгэсэн мобайл аппликэйшн юм. Инсурын зүгээс аль нэгэн даатгалын компанид давуу эрх олгохгүй ба даатгалын бүтээгдэхүүнтэй компаниуд өөрсдийн давуу талаараа өөр хоорондоо өрсөлдөнө. Хэрэглэгч талаасаа зөвхөн мөнгөөр гэлгүй хэрэглээнээс цугларсан бонус оноогоороо даатгагдах боломжтой гэдэг нь давуу талтай. Гэхдээ одоогийн байдлаар Candy-ээс бусад пойнтуудаар (Upoint, Redpoint гм) дансаа цэнэглэх боломжгүй байна.  

Бизнес моделийн хувьд хэрэглэгчийн төлбөр төлөх хэлбэр нь subscription model мэт харагдах боловч сонирхогч талуудын хэрэгцээг дунд нь хангаж буй учраас peer-to-peer модель гэвэл илүү тохиромжтой (Ижил бизнес модельтой гадны үйлчилгээ: HyreCar). Мөнгө олж буй модель нь даатгалын компаниас борлуулалтын хувь авах хэлбэрээр явдаг.  

  • Ирээдүй: Эрүүл мэндийн даатгалыг технологийн тусламжтай хялбарчлах энэхүү экосистем нь бүрдээгүй байсан гэдэг утгаараа “мөс хагалагч”-ийн үүрэг гүйцэтгэж явна. Тиймээс технологийн болон бизнес хөгжүүлэлт нь удаашралтай, дотроо эргэж байж болзошгүй ч сонгон авсан сектор, хүмүүсийн зан үйлийн өөрчлөлт, санхүүгийн боломж зэргээс хамаарч ирээдүйд амжилттай байх боломж бий.  Маркетингийн стратегийн хувьд ямар стратеги баримталж байгааг ойлгох боломжгүй байна. Маркетингийн үйл ажиллагаануудыг харахад цаг үеийн шинжтэй, стратегитай уялдаагүй байна. Зорилтот зах зээлээ хэрхэн тодорхойлсон нь маркетингийн үйл ажиллагаанаас шууд уншигддаг боловч мөн л стратегитай уялдаагүй контентуудаас нь ялгаж ойлгох боломжгүй байна. Магадгүй зорилтот зах зээлээ тодорхойлоогүй, эсвэл зөвхөн “цаасан дээр” тодорхойлсон байж болно. Одоогийн байдлаар контентуудаас нь 18-35 насны шинэ зүйлийг соргог мэдэрдэг “шинэ мянганыхан” зонхилсон зах зээлд хандаж маркетинг хийж байгаа юм болов уу гэж таамаглалаа.
  • Үнэ цэнийн амлалт: Хэрэглэгчид өгөх үнэ цэн: Insur аппыг хэрэглэгч нь өөрийн эрүүл мэндээ эрсдэлд орохоос нь өмнө даатгуулах, гэнэтийн мөнгөн зардалд бэлэн байх, гэнэтийн эрсдэлээс хамгаалагдсан мэдрэмж төрөх зэрэг нь хэрэглэгчид маш өндөр үнэ цэн өгч буй хэрэг юм.
  • Хамтрагчид өгөх үнэ цэнэ: Хамтрагч буюу даатгалын компаниудын төдийлөн эрэлттэй бус бүтээгдэхүүнийг нь худалдаж өгөх, даатгалын бүтээгдэхүүнгүй байсан компаниудад шинэ зах зээл бэлдэж, хэрэглэгчдийг сэдэлжүүлж, мэдлэгжүүлэх ажлыг хийж буй гэдгээрээ үнэ цэнтэй ажил хийж гүйцэтгэж буй.
  • Компанид өгөх үнэ цэнэ: Санхүүгийн ашиг хүртэх, хугарлын цэгтээ хүрч, давах хугацаа нь хараахан болоогүй. Харин өдөр өдөрт бага багаар ч болтугай нэмэгдэж буй аппликэйшн татаж ашиглагч, мэдээллээ бөглөсөн хэрэглэгч, даатгуулсан даатгуулагч гэх мэт хэрэглэгчдийн дата нь компанид үлдэх маш том үнэ цэн юм. Компани өөрөө энэ гурван үнэ цэнийг нэг түвшинд авч явах нь ашиггүй учраас аль нэг үнэ цэнээ илүүд үзэх шаардлагатай. Аль үнэ цэнийг сонгохоос хамаарч цаашдын хөгжүүлэлт, төлөвлөгөө, бүтэц, маркетингийн үйл ажиллагаа, магадгүй брендбүүк өөрчлөгдөж болно. Компанийн удирдлагын хувьд энэ тал дээр бодсон зүйл байгаа гэж найдан хариултыг өөрсдөд нь үлдээе.

II. МАРКЕТИНГ, III. АЖИЛЛАГАА хэсгүүдийн шүүмжийг бүтэн хувилбараар татан авч үзнэ үү. (format .pdf)

ТАТАЖ АВАХ

IV. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР

Пүрэв гараг

  • 20:30 Аппликэйшнд бүртгүүлж, 10.000 Candy оноогоороо Номин даатгалын багцыг сонгон авсан.
 

Баасан гараг

  • 13:00: Номин Даатгалаас залган даатгалаа баталгаажуулах талаар лавлан асуусан. Даатгалын багцаа солих боломжтой талаар лавлахад “Баталгаажуулахаас өмнө болно” гэсэн тул бодоод солихоор бол солиод эргэн холбогдъё гэж ярилцсан. Аппликэйшнд сонгосон багцаа солих, өөрчлөх, цуцлах сонголт байгаагүй.
  • 17:00: “Баталгаажуулъя” гэж залгасан. Баталгаажууллаа гэсэн.  

Даваа гараг

Даатгалын компаниас залган даатгалыг баталгаажуулан цахим шуудан болон аппликэйшнийн нотификэйшнээр баталгаажсаныг мэдэгдсэн.  

Ийнхүү ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн асуудлыг бүрэн шийдсэн учраас үйлчилгээний чанар сайн, Insur App, даатгалын компани хоёрын уялдаа холбоог сайн гэж дүгнэлээ. 

Ерөнхий үнэлгээ Бизнес модель Маркетинг Ажиллагаа Үйлчилгээний чанар
  Мөнгө олох модель болон тэр нь ашигтай, ирээдүйтэй, хөгжүүлэх боломжтой эсэх Маркетингийн стратеги, копиврайт, арт дирекшний анхан шатны шинжилгээ  Функц, тэдгээрийн найдвартай ажиллага, хэрэглэхэд хялбар байдал болон эцсийн үйлдлийг хийлгэхэд хөтлөх UX/UI.  Үйлчилгээг эцсийн байдлаар авах, авахад учрах саад тотгор, хугацаа, харилцагчийн үйлчилгээ
73.75                 85             65                     60                85
 

ЗӨВЛӨГӨӨ

1. Шинэ хэрэглэгч анх бүртгүүлэх, нэвтрэхэд цөөхөн хэдэн асуулга асууж, динамик байдлаар даатгалын багц, даатгагч байгууллагыг санал болгодог байвал илүү олон  хүн даатгуулах болов уу.  

2. Санал болгосон багц, байгууллагыг харин бусадтай нь хамгийн чухал үзүүлэлтүүдээр харьцуулдаг/эрэмбэлдэг байх шаардлагатай. Жишээ нь: Нөхөн олговрын дүнгээр эрэмбэлэх гэх мэт.

3. Анх USP (unique selling proposition) болгон зарлаж байсан бонус оноогоороо даатгалаа төлөх концепт нь одоо хүртэл бүрэн утгаараа хэрэгжээгүй байгаа нь хэрэглэгчдийг хуурсан мэт мэдрэмжийг төрүүлсээр байна. Энэ асуудалд ил тод байж, хөгжүүлэлт ямар шатандаа явааг хэрэглэгчдэдээ дуулгаж байх ёстой.  

4. Даатгуулсан хэрэглэгчдэд зориулсан үйл ажиллагаа, амьдралын хэв маягт зохицсон, өдөр бүрийн хэрэглээнд нийцсэн нэмэлт функциудыг оруулж өгөх шаардлагатай. Тэгэхгүй бол сар бүр даатгал руу мөнгө/оноо шилжүүлдэг л аппликэйшн болж хувирч байна.

Бүтэн шүүмжийг энд дарж татаж авна уу.

TAGS
#Business