A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 101 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 101 | |
|
Хүн төрөлхтөн олон жилийн турш ой тогтоолт, аналитик сэтгэлгээ, тооцоолон бодох чадвар, сэтгэх хурд зэргийн итгэлцүүр болох IQ-г ирээдүйд үзүүлэх амжилтын хэмжүүр гэж итгэж явжээ.
Харин сүүлийн үед EQ буюу хүн хоорондын харилцааны болон өөрийгөө удирдах чадварт ач холбогдол өгч, анхаарах болжээ. Тиймдээ ч боловсролын байгууллагууд болон ажил олгогчид EQ нь амьдралын олон талбарт амжилт гаргахад нөлөөлөх чухал хүчин зүйл гэж үздэг байна.
Natalie Fratto: Ажилд ороход чинь багахан хэмжээний IQ шаардах бол, урт хугацаанд амжилттай байх эсэхийг AQ тодорхойлно.
IQ, EQ хоёулаа бидний карьер, ирээдүйн амжилтад чухал нөлөөтэй. Гэвч технологийн үсрэнгүй хөгжлийн нөлөөнд хамгийн түрүүнд хөдөлмөрийн зах зээл ч өртөж байна. Харин энэ үед AQ /Adaptability quotient/ буюу дасан зохицох чадамж нь хурдтай шинэчлэгдэж буй орчин, зах зээлийн эргэлтэд дасан зохицох чадварыг хэлдэг байна.
Goldman Sachs-ийн дэд ерөнхийлөгч Natalie Fratto технологийн старт ап-уудад хөрөнгө оруулахдаа AQ-г нь чухалчилдаг болсон талаар дурджээ. Ажилд ороход чинь багахан хэмжээний IQ шаардах бол, урт хугацаанд амжилттай байх эсэхийг AQ тодорхойлно гэжээ. Тэрээр энэ сэдвийн хүрээнд Ted talk-д илтгэл тавьж байсан юм.
Түүний үзэж буйгаар AQ нь зөвхөн шинэ мэдээллийг боловсруулах, дасан зохицох чадамжаар хязгаарлагдахгүй чухал зүйлийг олж харах чадвар, үеэ өнгөрөөсөн мэдлэгийг үл сурах, сорилтыг даван туулах, өөрчлөлтийн төлөө ухаалаг оролдлого хийхийг хэлдэг байна. Түүнчлэн AQ нь уян хатан чанар, сониуч байдал, урам зориг, тэсвэр тэвчээр, асуудлыг шийдвэрлэх чадвар зэргийг багтаадаг байна.
Нийгэм хувьсахын хэрээр амжилтыг тодорхойлоход AQ нь IQ-аас илүү чухал байх уу? Хэрэв тийм бол та үүнийг өөртөө бий болгож чадах уу, ирээдүйд карьерийн амжилтаа бататгахын тулд AQ-гээ хөгжүүлэх арга зам нь юу байх вэ?
Дасан зохиц эс бөгөөс хуучир
Харвардын бизнесийн сургуулийн манлайлал болон менежментийн профессор Amy Edmondson-ы үзэж буйгаар ирээдүйн ажлын байран дахь асар хурдтай өөрчлөлт, автоматжуулалт нь AQ-г IQ-с илүү үнэ цэнэтэй болгоно.
2019 онд IBM-ийн хийсэн судалгаагаар ирэх 3 жилд дэлхийн 12 том эдийн засгийн 120 сая ажилчин автоматжуулалтаас үүдэн шинэ ур чадварт суралцах шаардлага зүй ёсоор бий болж байна гэжээ.
Технологийн консалтингийн компани The Envisioners-ийн гүйцэтгэх захирал Dave Coplin: “Өгөгдөл цуглуулдаг модельтой ажлууд тухайлбал, хуульч, эмч болон давтамжтай ажлууд нэн тэргүүнд автоматжуулалтад өртөнө. Учир нь алгоритм эдгээр ажлыг хүнээс илүү алдаа мадаггүй, шуурхай хийж чадна” хэмээсэн юм.
Ажлын байраа хадгалж үлдэхийн тулд хүн төрөлхтний роботоос ялгарах чадвар болох шинэ тутамд тулгарах асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, бусдын оронд өөрийгөө тавьж ойлгох харилцааны чадамж болон хариуцлага хүлээх чадвар зэргийг багтааж болно.
Таны хийдэг ажлын 30 хувийг алгоритм гүйцэтгэж чадаж байвал, үлдсэн ажлын багтаамжид би юу хийж чадах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй болно. Алгоритмын орлож чадахгүйг сэтгэж гүйцэтгэдэг хүн энэ тулаанд ялагч байх аж.
Дасан зохицох болон уян хатан чадвар нь банк санхүүгийн салбараас эхлээд урлагийг оролцуулан бүхийл ажил мэргэжлийн талбарт хамааралтай. Таныг нягтлан бодогч мэргэжилтэй гэж төсөөлье. Таны IQ шалгалтад үнэлэгдэж, EQ чадвар чинь ажил олгогчийн сэтгэлийг хөдөлгөж, ажилд тэнцүүлж улмаар харилцагч болон хамтран ажиллагсадтай нааштай харилцааг бий болгоход нөлөөлнө. Харин дараа нь зах зээл өөрчлөгдөж, ажлын байр автоматжуулагдахад та энэ инновацид хурдтай дасан зохицож, шинэлэг байдлаар ажлаа гүйцэтгэхэд арга замыг хайж олох хэрэгтэй болно.
Аливаа асуудлыг шийдвэрлэж дасан зохицоход эдгээр гурван ур чадвар харилцан бие биенээ нөхнө. Та хэчнээн IQ өндөртэй байлаа гээд EQ-гүй бол шинэ арга замыг олж харахгүйгээр хуучин арга барилаараа л зүтгээд байна. AQ багатай байх нь шинэ зүйлд суралцах чадварыг илүү хэцүү болгоно.
Хэрэв тэгвэл,
AQ нь орчин үед ажил олгогчийн шалгуурын чухал хүчин зүйлд тооцогдож байна. IBM-ийн судалгаагаар 5,670 компанийн удирдагч ажилтнуудын зан төлөвийн итгэлцүүр орчин үед ажиллах хүчний хамгийн чухал хүчин зүйл гэж үнэлжээ.Үүнд, уян хатан, өөрчлөлтөд бэлэн, шаламгай, дасан зохицох чадвар өндөр байх зэрэг чадварыг онцолжээ.
Goldman Sachs-ын Fratto-AQ-г тодорхойлох гурван арга зам бий. Ажилтан ирээдүйн талаарх зураглалыг төсөөлж хэрэв тэгвэл гэж асууж байвал, хэрэв тэд мэдэж амжаагүй мэдээлэлдээ тулгуурлан сорилттой ухаалгаар нүүр тулж чадаж байвал, ажилтнууд ямар нэг зүйлийг шинээр туршиж, олж нээх хүсэл сонирхолтой байгаа эсэх зэргээс олж харах боломжтой гэжээ. Тэрээр энэ бол AQ-г тодорхойлох цор ганц жор биш ч гэлээ шалгаруулагчид нэр дэвшигчид, ажил горилогч, тэтгэлэг хүсэгчдээс AQ чадамжийн шинж тэмдгийг эдгээр асуултын хүрээнд мэдэх боломжтой.
Эрхэм зорилго
AQ-ийн талаарх нэгэн таатай мэдээ дуулгахад энэ чадварыг IQ шиг тестээр тодорхойлох боломжгүй ч үүнийг өөртөө хөгжүүлж болох ажээ. Түүнийхээр хүний дасан зохицох чадварыг гурван арга замаар сайжруулж болдог байна. Эхнийх нь сатааруулагч зүйлсийг багасгаж, төвлөрөхөд суралцах юм бол та ямар зүйлд дасан зохицох гэж байгаагаа тодорхойлж болно. Дараагийнх нь аз сорьсон асуулт асууж сурах. Тухайлбал, цалин нэмүүлэх хүсэлт гаргах зэргээр зоригоо нэмэгдүүлж айдсыг үгүй хийх нь чухал. Гурав дахь нь таныг гайхшруулж буй зүйлсийн талаар үргэлж сониуч байх юм.
Бидний мэдэж буй ганцхан зүйл бол ажлын байрны ирээдүй одоогийнхоос огт өөр болж хувьсана. Энэ өөрчлөлт бидэнд таалагдах, эс таалагдахаас үл хамаарч бид тэр өөрчлөлтөд өөрийгөө бэлдэх ёстой.
Edmondson-ы хэлснээр Learning to learn буюу /сурахад суралцана/ гэдэг бол эрхэм зорилго. Ирээдүйд сурах, нөхцөл байдлыг өөрчлөх, хөгжих, шинээр турших чадвар нь мэргэшихээс илүү чухалд тооцогдоно.
Эх сурвалж: BBC Worklife
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|