• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    92   |  
0
 

Зуны халуун өдрүүдэд нохойдоо бусад улирлаас илүүтэй анхаарал тавих ёстой байдаг гэнэ. Учир нь аагим халуунд үсэрхэг найз тань нарших, тавгүйтэх гээд хямрах шалтгаан мундахгүй. АНУ-ын амьтны эрүүл  мэндийг хамгаалах нийгэмлэгээс (ASPCA) нохой тэжээгчдэд зориулсан дараах зөвлөгөөг хүргэж байна.

 
 

1. Хүнд зориулсан нарны тос, шавьжны цацлагыг нохойдоо хэрэглэж болохгүй

Амьтанд зориулаагүй нарны тос, шумуул, шавьж үргээгч бодис нохойдоо хэрэглэх нь хоолноос ч аюултай хор болдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Хөхтөн амьтад бүгд л наршиж, амьтанд хазуулдагч та өөрийнхөө хэрэглэдэг бүтээгдэхүүний амьтанд хэрэглэж хэрхэвч болохгүй. Учир нь нарны тос болон шавьж үргээгч бодисыг амьтан долоовол химийн хүчтэй нэгдэл агуулдаг тул шүлс нь ихээр гоожих, бөөлжих, гэдэс нь гүйлгэх, ам нь их цангах, бие сульдах төдийгүй мэдрэлийн өвчний үндэс болдог байна. Тиймээс зөвхөн амьтанд зориулсан нарны тос, шавьж үргээгч хэрэглээрэй. 

 
 

2. Нохойтойгоо аялж зугаалахдаа ус хангалттай авч явах

Халуун өдөр бид хэр их цангадаг билээ таны нохой ч бас тэгж цангадаг тул нохойгоо дагуулан ууланд алхах, ойрхон зугаалах, хол замд явахдаа уулгах ус болон аягыг авч явж дадаарай. Нохой тань өдөрт жингийн нэг кг тутамд 60 мл ус уух ёстой бөгөөд үүнийг тооцон усаа авч явах хэрэгтэй.

 
 

3. Наршиж буй шинж тэмдгийг үл тоож болохгүй

Нарших бол хамгийн аюултай өвчнүүдийн нэг тул үл тоож хэрхэвч болохгүй. Учир нь эмнэлгийн түргэн тусламж ч биеийн температурыг амархан бууруулж чадахгүй. Нохойн хөлс хүнийх шиг арьсны сүвээр гадагшилдаггүй тул биеийн халуунаа амьсгаадаж гадагшлуулдаг. Харин муурны хувьд шүлсээрээ буюу биеэ долоож өөрийгөө сэрүүцүүлдэг гэнэ.

Нохой муур, туулай зэрэг амьтан хүний адил амархан наршдаг тул үл тоовол биеийнх нь байдал хүндэрч, амь насанд нь эрсдэлтэй аж. Наршилт нь нохойнд багтрах, ухаан алдах, галзуу өвчинтэй адил  шинж тэмдгээр илэрдэг. Энэ мэт шинж тэмдэг илэрвэл даруй малын эмчид хандаарай.

 
 

4. Өдрийн ид халуун үед бус орой сэрүүнд нохойгоо салхилуулаарай

Нүцгэн хөлөөрөө газар гишгэхэд шатам халуун байна уу. Тэгвэл нохойн саврыг ч ингэж түлдэг тул нар буухаар салхилж байхыг сануулъя. Хэт халуунд явган хүний зам хоёрдугаар зэрэгт түлэгдэхээр хэмжээнд халдаг. Нохойныхоо саврыг хамгаалахын тулд гутал өмсгөж болох ч ихэнх нохой үүнд дасаагүй байх нь олонтаа.

 
 

5. Хэт халуунд нохойгоо гадаа удаан хугацаанд байлгахаас сэргийлээрэй

Нохой муур хүн шиг халуунд дасан зохицох чадваргүй тул халуунд хурц наранд гадаа олон цаг байлгахаас сэргийлээрэй. Гадуур ажил хийх эсвэл гүйхдээ нохойгоо авч гарах бол хангалттай ус болон сүүдэр бараадах газар байгаа эсэхийг бодолцож үзээрэй.

 
 

6. Нохойгоо харгалзах хүнгүйгээр устай ойрхон байлгахгүй байх

Нохойгоо хараа хяналтгүй усан бассейн, нуур, гол цөөрөм, далайн усны орчимд орхиж болохгүй. Учир нь нохой болгон сэлж чадварт суралцаагүй тул живэх магадлал өндөр. Та анх удаа нохойгоо устай ойрхон авчирч байгаа бол ус гаталгаж, аажмаар сэлүүлж сургах хэрэгтэй. Мөн завинд суух бол нохойдоо ч бас аврах хантааз өмсгөхөө бүү мартаарай.

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ