A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 89 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 89 | |
|
Эрт босохын гайхамшгийг мэддэг атлаа өглөө бүр арай ядан сэрж ажилдаа, хам хум гараад, өглөөг төдийлөн таатай угтаж чадахгүй л байна уу? Тэгвэл өглөө зовохгүйгээр босож, аз жаргалтайгаар өдрийг эхлүүлэх мэргэн санаануудыг хуваалцъя.
Өглөөг аз жаргалтайгаар эхлүүлэх зүйлсийг бодож олох
Илүү ихийг амжуулах, илүү бүтээлч байх, илүү хурдан хийх… Энэ бүхэн заримдаа залхмаар санагддаг л биз дээ. Ихэнх хүн өглөөний цагийг хурал уулзалт товлох, бодох, цээжлэх, төлөвлөх зэрэг тархинд ачаалал өгөх ажлыг хийн, өдрийн тал хүрээгүй байхад эрч нь буурсан байх нь цөөнгүй. Харин та өглөөний цагийг эрч хүч өгч, сэтгэл санааг тань сэргээх зүйлст зориулаарай. Тухайлбал дуртай хөгжмөө сонсон цэвэр агаарт алхах, байгалийн сайхныг ажих, гүйх, бясалгах, шүршүүрт орох, цай, кофегоо чанаж уух, эсвэл кофе шопт тухлан хуурсан борголны анхилуун үнэрт ажлаа төлөвлөх, дуртай номоо уншиж болох юм. Өглөө эртлэн өөрийг тань аз жаргалтай болгодог зүйлийг хийдэг болсон цагт дуртай нь аргагүй эртэч болно. Нэмж хэлэхэд өглөөний цагийг дасгал хөдөлгөөн хийж биеэ халаан, зүрхээ ачаалуулах нь өдрийн турш эрч хүчтэй, сэргэг, бүтээмж өндөртэй байхын үндэс.
Амралтын өдрийг ч алгасаж болохгүй
Бид амралтын өдрөөр эрт босох шаардлага байхгүй гээд үд хүртэл унтах нь олонтаа. Нэгэнт та эртэч болохыг зорьж буй бол арайхийн бий болгож буй дадлаа бүү эвд. Харин амралтын өдрийн өглөө эрт уулзалт товлох, өглөөний сургалтанд суух, ууланд алхах зэргээр эрт босох шалтаг хайж олоорой.
Бид ихэнхдээ дуртай зүйлээ хийх, өөрийгөө хөгжүүлэх цаг зав гарсангүй хэмээн гомдоллодог. Тэгвэл амралтын өдрийн өглөөний гайхамшигт цагийг гагцхүү өөртөө зарцуул. Хэзээ унтаж амрах юм бэ гэж үү, эрт унтаж, өглөө эрт сэрж харин өдөр тухтайхан дугхийгээрэй.
Унтахаасаа өмнө бүгдийг нарийн төлөвлөөрэй
Инээдтэй санагдаж мэдэх ч өглөө босоод ажил, хичээлдээ явах хүртэлх жижиг алхмуудаа нарийн төлөвлөөд унтвал тархи тань сэрүүлгийн дуунаар урд шөнийн бодлыг автоматаар гүйцэтгэхээр яарна. Тухайлбал, сэрүүлгээ яг хаана тавих вэ, босоод угаалгын өрөөнд унтлагын хувцастайгаа орох уу, ажлын хувцсаа өмсөх үү, эхлээд нүүрээ угаах уу, шүдээ юу, өглөө усанд орох уу орой юу гэхчлэн төлөвлөх хэрэгтэй. Юу ч төлөвлөлгүй унтах нь сэрүүлгээ хэд дахин хойшлуулахын шалтгаан болдог гэнэ.
Нойрны циклээ мэддэг болох
Таныг унтаж байх хугацаанд нойрны 4-5 цикл үргэлжилдэг. Энэ нь зүүрмэглэх, хөнгөн нойрсох, гүн нойрсох, зүүд нойрны үе юм. Нэг циклд оногдох нойрны хугацаа 20-40 минут. Нойрны циклээс бидний бие организмд хамгийн чухал нь гүн нойр буюу рем нойр. Гүн нойрны үе хэдий чинээ удаан хугацаанд өрнөх тусам бид төдий чинээ сайн амардаг. Заримдаа унтсан хэрнээ хангалттай амарч чадаагүй байдаг нь гүн нойрны үе маш богино үргэлжилсэнтэй холбоотой. Харин хөнгөн нойрны үед сэрэхэд хүний бие организм сэргэг байдаг. Тэгэхээр унтдаг цагаа тооцоолон хэдийд босвол сэргэг байхаа бодож сэрүүлгээ тохируулж дадаарай. Тогтсон цагт унтаж, сэрж чаддаг бол нойрны цикл тань хэвийн үйлчилнэ гэсэн үг. Хэрэв таны унтдаг цаг тогтворгүй байх аваас нойрны циклд ч мөн адил өөрчлөлт орж, өглөөгүүр сэрж чадахгүй байх үндэс болно.
Сэрүүлгээ орноосоо хол тавих
Сэрүүлгээ хэд дахин хойшлуулдаг өөртэйгөө тэмцэж байхдаа нэгэн мэргэн санаа олсон минь гар утас, сэрүүлэгтэй цагаа аль болох орноосоо хол байлгах. Нэгийг нь бүр гал тогооны ширээн дээр тавина. Чихэнд чийртэй чимээг унтраах гэж гал тогоо ороод сэрүүлгээ унтраангаа хажууд нь тавьсан аяга усаа уугаад сэргэдэг болсон. Эсвэл угаалгын өрөөнд сэрүүлгээ орхиод хаалгыг нь онгорхой үлдээж болох юм. Унтраах гэж ариун цэврийн өрөөнд ороход тод гэрэл нь таныг сэрээхээс аргагүй байдалд оруулна. Харин хоёрхон минут хэвтье гээд орлуугаа шургуузай.
Алхам алхмаар ахих
Та 8:00 цагт босдог бол эртэч нэгэн болох аяллын эхний өдрөө 7:45 цагт босоход хангалттай. Хэт удаан санагдаж мэдэх ч амьдралын дадал болгохыг хүсвэл бие организмаа өглөөний хэмнэлд аажмаар дасгахаас өөр сонголт үгүй. Өдөр өдрөөр 15-30 минутаар урагшлуулж 21 хоногийн дараа тав, зургаан цагт босдог болно.
Унтахын өмнөх дадал хамгийн чухал
Хааяа нэг "халбага" шар айраг, хундага дарс шимчхээд өөхтэй махнаас өмхлөн, сошиал медиагаа шалгачхаад унтдаг заншил бидний олонход бий. Тэгвэл оройн зуршил өглөөний сэргэг байдалтай шууд хамааралтай. Тиймээс унтахын өмнө утас, зурагт, компьютерийн дэлгэц шагайх, согтууруулах ундаа, кофе, хүнд хоол хэрэглэхийг ой тооноосоо арчиж хаяарай.
Бөх унтаж амрах нөхцөлийг бүрдүүлээрэй
Таны унтлагын өрөө сэрүүхэн, харанхуй, агаарыг чийгшил хэвийн хэмжээнд, чимээ шуугиангүй байх ёстой. Ийм нөхцөлийг бүрдүүлж байж та сайн амарч өглөө сэрүүлгэндээ сэрж дадах болно.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|