A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
6
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 99 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 99 | |
|
Нойргүйдлээр шаналж байгаа нэгнийг нойрны эм уугаад дуг хийхийг харахаар шийдэл нь үнэхээр энгийн санагдана. Гэвч мэргэжилтнүүдийн сануулж байгаагаар эм уусны дараах нойр жам ёсных биш бөгөөд эмийн тусламжтайгаар унтсан хүмүүсийн тархины бичлэгийг харвал бүрэн унтаагүй нь илэрхий харагддаг байна.
Уолкерийн номонд тэмдэглэгдсэнээр нойрны эм уусан хүмүүс сэрүүн ч биш, унтаа ч биш төлөвт ордог. Мөн эмээр дарангуйлсан “нойр” эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэнэ. Зарим судалгаа золпидем буюу “Ambien” нь суралцахад зориулагдсан тархины эсүүдийн хоорондын холбоог сэргэг хэвээр нь байлгадгийг илрүүлжээ. Ийм байх нь урт хугацаанд ой тогтоолтод муугаар нөлөөлдөг байна. Нэмж хэлэхэд нойрны эм ууж байгаад больсон хүмүүс нөгөө эмээ уухгүй л бол унтаж чаддаггүй бүр хүнд асуудалд ордог учир аль болох эм уухгүй байсан нь дээр.
Дасгал хөдөлгөөн хийх нь таны эрүүл мэндэд тустайн сацуу сайн унтахад дэмтэй нь үнэн. Гэвч дасгал хөдөлгөөн хийхийн тулд нойроо хасаж болохгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Учир нь хүн унтаж амарснаар дасгал хийсэн биеэ эмчилж, нөхөн сэргээж байдаг. Дасгал хийнэ гэдэг нь нэг ёсондоо бие мах бодис шархлуулж гэмтээхээс өөрцгүй. Гагцхүү сайн амарснаар эрүүл чийрэг болдог байна. Булчингийн эсүүдэд хүртэл биологийн цэг байдаг бөгөөд эсүүд бүрэн сэрээгүй байхад дасгал хөдөлгөөн хийвэл үр дүн тааруу байдаг ажээ.
Үндэсний Нойрны Холбооноос (NSF) мэдээлснээр унтаж чадахгүй байх нь нойргүйдлийн нэг төрөл болохоос цор ганц илрэл биш ажээ. Эрт сэрсэн хэрнээ орой нь бөх унтахгүй байх, шөнө сэрвэлзэх, өглөө сэрэхэд амаргүй байх зэргээр нойргүйдэл илэрдэг байна.
Тайван гэгч нь орондоо шургах нь унтахад эерэг нөлөөтэйг мэргэжилтнүүд баталдаг. Гэвч нойр хүрэхгүй бол хэт хүчлэх хэрэггүйг нойрны мэргэжилтнүүд зөвлөдөг.
Хэрэв 20-иос илүү минут сэрүүн байвал босоод өөр ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэнэ. Гэхдээ сэтгэл санаанд чинь хүчтэй нөлөөлж нойрыг чинь сэргээх зүйлсээс зайлсхийж компьютер, гар утас, телевизээс холдох хэрэгтэй. Харин түүний оронд ном уншиж, цай уухыг санал болгоё.
Унтахаасаа өмнө согтууруулах ундаа уудаг уламжлал бидний нойрны тухай мэдлэг тун хомс байх үеийнх билээ. Судалгаануудад унтахаасаа өмнө "100 грамм" татах нь нойр хүргэдэг ч бат бөх нойрыг хулжаадаг гэжээ.
Мелатонин нь биеэс ялгарч унтах цаг болсныг сануулдаг бодис учир нэмэлтээр уухад аюулгүй юм шиг санагдаж магад. Гэвч мелатонины бэлдмэлийг судлахад үр дүн нь тийм ч эерэг гараагүй ажээ. Нэгд, тэдгээр бэлдмэл үнэндээ нойрсоход тусалдаггүй. Зарим судалгаанд мелатонин уух үед амархан унтах дүр зураг ажиглагддаг ч Уолкерийн хэлж буйгаар тэр үйлчлэл нь үнэн бодит, урт хугацааны шийдэл биш ажээ.
Мөн АНУ-д зарагдаж буй бэлдмэлүүд тун найдваргүй гэгддэг бөгөөд судалгаануудад харуулснаар огт мелатонин агуулаагүй, эсвэл шошго дээрхээсээ дөрөв, тав дахин их мелатонины агууламжтай найдваргүй бэлдмэлүүд байдаг аж.
Та магадгүй зүүдээ санахгүй байгаа байх л. Гэхдээ зүүдэлсэн чинь гарцаагүй гэдгийг батлан хэлье.
Зүүдний тухай бидний мэдэхгүй зүйлс тоо томшгүй. Гэвч бид бүгд шөнө зүүдэлдэг гэдгийг шинжлэх ухааны ачаар олж мэдээд байна. Зүүдэлж байхдаа бид тухайн өдрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээ боловсруулж байдаг. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг доктор Мэттью Уолкер тэмдэглэжээ. Мөн зүүд нь бүтээлч сэтгэлгээ, шийдвэр гаргах чадвартай холбогддог байна.
Бид зүүдэлж байхад яг юу болдгийг яг таг мэдэхгүй. Гэвч зүүд гэдэг нь нойрны нэгэн адил хүнийг хүн болгодог нарийн чухал элемент гэж таамаглаж байгаа ажээ.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
6
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|