• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    108   |  
0

Хоёроос гурван долоо хоногийн амралтаа нөөцлөн хадгалж Шинэ жилээр, Наадмаар эсвэл Цагаан сартай уялдуулж авдаг хүн цөөнгүй билээ. Амралтаа бүтнээр нь авах сайн гэсэн ойлголт цөөнгүй хүний дунд бий. Гэвч хэдий хугацааны амралт хүний бие сэтгэхүйд хамгийн их үр дүнтэй байдаг юм бол? Хариултыг шинжлэх ухааны судалгаанаас олцгооё.

СЭТГЭЛ ХАНАМЖИЙН ДЭЭД ХЯЗГААР

Ээлжийн амралт нь хүний сэтгэл санааг тайвшруулах, зүрхний өвчлөлөөс сэргийлэх, сэтгэл гутралыг арилгах, бүтээлч чадварыг дээшлүүлэх гэх зэрэг олон давуу талтай. Гэвч эдгээр эерэг үр дүн нь амралтын хугацаанд тодорхой цэгт хүрээд буурч эхэлдэг ажээ. Эрдэмтдийн олж мэдсэнээр ажлаасаа чөлөөлөгдөхөд үүсдэг “аз жаргалын даавар”/допамин/ хэсэг хугацааны дараа ялгарахаа больдог байна.

Өвлийн улиралд Монголтой адил өдөр нь богиносдог Финланд улсын нэгэн их сургууль амралтаа авсан 54 хүнийг судалжээ. Эрдэмтэд хүмүүсийн сэтгэл ханамж, эрч хүч, ааш занг харьцуулан судалсны үр дүнд, хамгийн үр өгөөжтэй амралт дунджаар найм хоног үргэлжилдэг хэмээх дүгнэлтийг гаргасан байна.

Тиймээс жилдээ нэг удаа урт хугацаагаар амрах бус цөөн хоногоор ойр ойрхон амралт авахыг эрдэмтэд зөвлөж байна.

ХЭРХЭН ЧАНАРТАЙ АМРАХ ВЭ?

Амралтын чанарт амрах хугацаанаас гадна бусад хүчин зүйлүүд нөлөөлдөг байна. Тухайлбал:

  • Ганцаараа эсвэл хүмүүстэй байх;
  • Хувь хүний олон нийтэч чанар;
  • Амрах газар буюу байршил;
  • Амрагч нь өглөөний бялзуухай юу, шөнийн шар шувуу юу

зэрэг нь амралтын үр дүнд нөлөөлдөг ажээ. Өөрт амар амгаланг бий болгодог орчинг олох, ажилтай холбоотой орчин нөхцөлөө солих нь хамгийн үр дүнтэй амралт болдог байна.

Тиймээс богино амралтын хугацаанд ч орчноо солих, оюуны хөдөлмөр эрхэлдэг бол биеийн хүчний ажил, биеийн хүчний ажил хийдэг бол оюуны ачаалалтай зүйл хийхийг эрдэмтэд зөвлөж байна.

 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ