• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    111   |  
0

Хэрэв та амьдралын буруу зуршлаа өөрчлөхөөр шийдсэн бол зөв дадлыг бий болгож, хэрэгжүүлэх нь таны амьдралыг илүү утга учиртай, үр бүтээлтэй болгоно. Дараах 10 дадлыг өдөр тутамдаа хэрэгжүүлснээр та зорьсондоо илүү хурдан хүрч, эрүүл байх боломжтой. 

1. Олон төрлийн хүнс хэрэглээрэй

Эрүүл байхын тулд бидэнд 40 гаруй төрлийн шим тэжээл хэрэгтэй бөгөөд үүнийг дан ганц хоолоор нөхөх боломжгүй. Оройн хоолонд их хэмжээний мах идсэн бол маргааш нь хөнгөн хооллох хэрэгтэй.

2. Хэрэв хоолны дэглэм барих гэж байгаа бол нүүрс ус ихтэй бүтээгдэхүүнээс зайлсхийгээрэй

Бидний өдөр тутмын хооллолтын илчлэгийн тал хувийг үр тариа, будаа, төмс, талх гэх мэт нүүрс ус ихтэй бүтээгдэхүүнүүд эзэлдэг. Эдгээр бүтээгдэхүүн нь биед удаан шингэдэг учир аль болох нүүрс ус ихтэй бүтээгдэхүүнээс татгалзаарай. 

3. Ханаагүй өөх тос хэрэглэх

Өөх тос нь эрүүл мэнд, бие махбодийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Иймээс ханасан тосны хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Долоо хоногт багадаа 2-3 удаа загас хэрэглэж болох бөгөөд үүнийгээ шарахын оронд жигнэж идэх хэрэгтэй.

4. Жимс, хүнсний ногоо тогтмол хэрэглэх

Жимс, хүнсний ногоонд бидний эрүүл мэндэд тустай хангалттай амин дэм, эрдэс бодис агуулагддаг. Өдөрт багадаа 5 удаа хооллож хэвшээрэй. Мөн өдөр болон оройн хоолны тань тал нь ногоо байх хэрэгтэй бөгөөд хамгийн түрүүнд идэж байх. Ногоо бол тэжээллэг, хурдан шингэдэг ид шидтэй. 

5. Давс, элсэн чихрийн хэрэглээг багасгах

Давсны хэрэглээг багасгахын тулд худалдан авалт хийхдээ натрийн агууламж багатай бүтээгдэхүүнийг сонгоорой. Мөн давсыг, амтлагчаар орлуулж болно. Элсэн чихрийн оронд жимс хэрэглэж амттан идэх дуршлаа дараарай.

6. Хүнсний бүтээгдэхүүний шошго уншиж сурах

Олон төрлийн хоол хүнсийг тогтмол цагт зохистой хэмжээгээр идэх нь эрүүл хооллолтын хамгийн зөв дүрэм юм. Хоолны дэглэм барих үед хоолоо сойсноос бие махбод ядаргаанд ордог. Тиймээс хоолны хооронд зууш буюу тараг, жимс хэрэглэж ходоодоо хоосон байлгахгүй байх хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүний шошгонд буй илчлэгийн хэмжээг уншиж байгаарай. 

7. Ус, шингэн зүйл тогтмол хэрэглэх

Насанд хүрэгчид өдөрт дор хаяж 1,5 литр шингэн уух хэрэгтэй. Тиймээс үргэлж савтай ус авч явах хэрэгтэй. Эсвэл ус уухыг сануулдаг аппликейшн утсандаа суулгаж болно. 

8. Биеийн жингээ тогтмол хянах

Хэт таргалснаас чихрийн шижин, зүрх, судасны өвчин, хорт хавдар зэрэг олон төрлийн өвчин тусах эрсдэлтэй. Жин нэмсэн бол бага багаар ойр ойрхон хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

9. Хөдөлгөөнийг эрхэмлэх

Дасгал нь эрүүл мэндэд ач тустай бөгөөд илүүдэл илчлэгийг шатааж, зүрх, цусны эргэлтийн системд сайнаар нөлөөлдөг. Долоо хоногт 150 мин дасгал хийхийг зөвлөж байна. Мөн лифтний оронд шат ашиглах, ойрхон очих газар байвал алхах гэх мэтээр амьдралын хэвшлээ өөрчлөөрэй. 

10. Амьдралын хэв маягаа өөрчлөхөд бэлд 

Амьдралын хэв маягаа аажмаар өөрчлөх нь нэг дор өөрчлөхөөс хялбар. 7 хоногийн турш идэх зүйлсээ савлаж бэлдэхээс эхлээрэй.  Энэ дадлыг хэрэгжүүлснээр ажилтай үедээ ч амин дэмтэй бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болно. 

 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ