• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    79   |  
0

Биднийг бага байхад хана, шалаараа хивс өлгөж, дэвссэн айл хамгийн баян, хамгийн тансагт тооцогддог байж билээ.

Мода эргэнэ гэгчээр өнөө үед ч хивсээр гэрээ чимэх хандлага хүч түрэн орж ирлээ. Өөрөөр хэлбэл хивс эргээд тансаг хэрэглээ болжээ. 

Манайд л харшлын шалтгаан, тоос татдаг гэж адладгаас хивс нь дэлхий нийтийн “luxury” хэрэглээ хэвээр байгаа аж. 

Хивс трэнд болж буйг тандахаар бид гэрийн тохь тухдаа хамгийн их анхаарал хандуулдаг эзэгтэй нарынхаа дунд дараах санал асуулгыг явуулсан юм. 

ЭЗЭГТЭЙ НАРЫН 78.3 ХУВЬ НЬ ХИВС ХЭРЭГЛЭДЭГ

Сошиал хэлэглээнд идэвхтэй нийт 1236 эзэгтэйгээс “Та хивс хэрэглэдэг үү?” гэж асуухад, 78.3 хувь нь “Хэрэглэдэг” гэжээ. Харин үлдсэн хувь нь “Хэрэглэдэггүй”, “Хэрэглэгч болно гэж боддог” хэмээн хариулсан байна. 

Эндээс хивсний хэрэглээ Монголд ямар байгааг тандаж болохоор байна. Тэгвэл гадаад зах зээлд хивсний хэрэглээ жилээс жилд өсөж байгаа юм. 

Тухайлбал, 2016 оны байдлаар дэлхийн хивсний импортын зах зээл 1 сая тоннд хүрчээ. Энэ нь өмнөх жилтэй нь харьцуулахад 6 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн хивсний хэрэглээгээр тэргүүлэгч орны жагсаалтыг АНУ, Герман, Саудын Араб тэргүүлж байна. (Дэлгэрэнгүйг дараах инфографикаас үзээрэй). 

Харин үйлдвэрлэгч зах зээлийн хувьд Перс болон Балканы орнууд хамгийн том үйлдвэрлэгч байжээ. Тиймдээ ч Перс хивс өнөөгийн хамгийн эрэлттэй хивсний тоонд зүй ёсоор ордог байна. Перс хивс нэхэх аргыг өдгөө Энэтхэг, Иран, Пакистан, Афганистан, Турк зэрэг орнуудын үйлдвэрлэлдээ шингэжээ.

Дэлхий дээр хамгийн түгээмэл дэлгэрсэн зах зээл бол Перс, Афган, Пакистан, Туркменстан, Кавказ, Энэхтэг, Төвд, Турк, Хятад, Туркменстан. Үүний дараагаар европын орнууд болон Хойд африкийн орнууд ордог байна. 

ТЭД ЯАГААД ХИВСИЙГ СОНГОДОГ ВЭ?

Хивс хэрэглэх дэлхийн хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөж байгаа талаар дээр дурдсан. Тэгвэл энэ тоо яагаад өсөх болов. 

Мэдээж, хонины ноосон хивс хүний биед ээлтэй, дулаахан, тухтай байдлыг бүрдүүлэхийн сацуу “эко” чанарыг агуулдгаараа онцлогтой юм.

Энэ дүгнэлтийг бататгах зорилгоор эзэгтэй нараас яагаад ноосон хивс хэрэглэдэг шалтгааныг асуухад дараах хариултыг өглөө. 

 

Энэ санал асуулгад нийт 83 эзэгтэй оролцсоноос дийлэнх буюу 66.2 хувь нь “Дулаахан”, 15.6 хувь нь “Таатай орчин бүрдүүлдэг”, 7.2 хувь нь харшилдаггүй, мөн хувь нь дуу чимээ тусгаарладаг учраас хивсийг сонгодог гэжээ. Тэгэхээр хэрэглэгчдийн хувьд хивсийг таалах хамгийн гол шалтгаан нь дулаан байдагт оршиж байна. 

ХИВСИЙГ ЗААВАЛ СОНГОХ АМИН ЧУХАЛ 4 ХЭРЭГЦЭЭ ЮУ ВЭ?

БАТАЛГАА 1: Хивс харшил үүсгэдэггүй

Та хивсийг харшил үүсгэдэг, тоос татдаг хэмээн бодож байна уу? Энэ бодол тань ташаа гэдгийг ам бардам хэлье. 

Үүнийг батлах олон улсын эрдэмтдийн хийсэн хэд хэдэн судалгаанаас иш татъя л даа. 

Судалгаа1: “Carpet and Rug Institute” /CRI/ буюу хивс дорожны судалгааны хүрээлэнгийн судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэлд дурдсанаар ноосон хивс болон дорож нь астма болон харшлын шалтгаан болдоггүй гэжээ. Астма, харшил үүсгэгч, дархлааны эсийг цочроогчийг VOC буюу харшил өдөөгч гэж нэрлэнэ. Тэгвэл шалан дээр ноосон хивс дэвссэнээр VOC буюу харшил өдөөгчийг “дарангуйлж” харин ч харшил үүсгэхээс сэргийлдэг гэнэ шүү. 

Тиймээс өндөр хөгжилтэй орнуудад ахмад настан болон нялх хүүхдийн унтлагын өрөөнд астма болон харшил үүсгэгчийг бууруулах зорилгоор ноосон хивс дэвсдэг байна. Тэдний туршилтаар хивстэй өрөөний хивсийг авсны дараа харшил үүсгэгч тоосонцрууд өмнөхөөсөө ихэсдэг болохыг тогтоосон аж. Тэгэхээр хивс, дорож нь астма, харшлын шалтгаан болдоггүй байх нь. 

Судалгаа 2: Хойд Каролины их сургуулийн Research Triangle Institute (RTI) хүрээлэнгийн судлаачид Хойд Каролинд байрлах нэгэн дүүргийн ерөнхий боловсролын хоёр сургуульд агаарын чанарын туршилт явуулжээ. Нэг сургууль нь хулдаасан болон модон шалтай бол нөгөөх нь нийт шалныхаа 70-75 хувийг хивсээр хучсан байжээ. Судалгааны үр дүнд хивсээр шалласан сургуулийн дотоод орчны агаар дахь тоосонцор, нянгийн дэгдэлт хивсгүй шалтай сургуулийг болдвол харьцангуй бага байжээ. 

Судалгаа 3: Флоридагийн Пенсакола дахь супер компьютерийг ашиглан хийсэн тоосонцрын симуляциар хатуу шаллагаатай болон хивстэй өрөөнд тоос, тоосонцор хэрхэн дэгддэгийг судалжээ. Судалгаагаар хивсний бүтэц тоос, тоосонцрыг тогтоон барьдаг учраас хивсгүй өрөөтэй харьцуулахад 80 хувиар тоос бага дэгддэг болохыг тогтоосон байна. Үүнийг дагаад хүний амьсгалах орчин дахь харшил үүсгэгч, тоос, тоосонцрын хэмжээ төдий чинээ бага гарчээ.

Дээрх судалгааны үр дүнг бид өөрсдийн хүрээнд туршихаар хивстэй болон хивсгүй өрөөнд чанар шалгагч бүхий агаар цэвэршүүлэгчийг байршуулан гурван цагийн турш ажиллуулсан бөгөөд хивсгүй өрөөнд байршуулсан агаар цэвэршүүлэгчийн шүүгч хавтан бохирдол ихтэй, их хэмжээний тоос хуримтлуулсан бол хивстэй өрөөнийх бохирдол багатай байсан юм. 

Туршилтын талаарх дэлгэрэнгүйг дараах видеоноос үзээрэй. 

БАТАЛГАА 2: Хивс дуу чимээ тусгаарладаг 

Хотжилт, түгжрээнээс үүдэн бидний эрүүл мэндэд чимээгүйхэн дарангуйлал үзүүлсээр ирсэн нэгэн хүчин зүйл бол дуу чимээний бохирдол юм.

Бид өдөр тутамдаа дуу чимээний дарамтанд өртдөг бөгөөд үүнийгээ төдийлөн ойшоодоггүй.  Гэтэл хүн байнгын дуу чимээн дунд ажиллаж амьдрах нь явцдаа сонсгол, мэдрэлийн ядаргаа, даралт, зүрх судасны өвчинд өртөмтгий болдог аж. 

Бүр ДЭМБ-ийн Баруун Европын орнуудад зориулсан зөвлөмжид замын хөдөлгөөний дуу шуугианы улмаас жилд хамгийн багадаа нэг сая хүн эрүүл саруул амьдрах боломжоо алддаг гэсэн тооцоо гардаг талаар дурджээ. 

Дуу чимээний хүчний төвшинг “децибел (дБ) хэмээх нэгжээр хэмжих бөгөөд ЭМБ-ын 1999 онд гаргасан удирдамжид унтлагын өрөөнд л гэхэд дуу чимээ 40 дБ -ээс бага байх ёстойг заажээ. Энэ орчинд хүн сэтгэл санаа тайван, бүрэн амарч чаддаг байна. 

Гэтэл бид ийм орчинд амьдарч чадаж байгаа бил үү?

Улаанбаатар хотын дуу шуугианы дундаж түвшин 67.3 дБ байдаг гэнэ. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмж, стандартаас 7.3 дБ-ээр их үзүүлэлт аж. 

Гэтэл сүүлийн үеийн барилгын чанар, үзүүлэлт ямар билээ. Бид гэр, албан байгууллагадаа тэр бүр дуу чимээнээс ангид байж чаддаггүй шүү дээ. 

Тэгэхээр яах аргагүй өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалахад иргэдийн зүгээс хүчин чармайлт гарахаас өөр аргагүйд хүрэх нь... 

Хүнээс шалтгаалах хамгийн чухал арга хэмжээ бол гадны орчноос өөрийнхөө гэр, албан байгууллагыг дуу чимээнээс тусгаарлах явдал юм.

Өөрөөр хэлбэл хивсийг өргөнөөр хэрэглэх нь амин чухал шаардлагатайг салбарын эрдэмтэд зөвлөдөг. 

Олон улсын эрдэмтэд ч гэртээ дуу чимээнээс ангид амьдрах нэг аргыг хивсний хэрэглээг бий болгох гэж үздэг. 

Гэрийн эзэгтэй нар ч “Хивс дуу чимээ тусгаарладаг” гэдэгт санал нэгдэж буйгаа бидний хийсэн санал асуулгаар илэрхийлсэн. Санал асуулгад, эмэгтэйчүүдийн 7.2 хувь нь энэ шалтгааны улмаас хивс хэрэглэдэг гэжээ. 

Мөн бидний туршилтаар ч нотлогдсон юм. Тодруулбал, манай багийнхан хивс дэвсэхэд дууны түвшин ахуйн нөхцөлд, байгууллага болон үйлчилгээний байгууллагад хэрхэн өөрчлөгдөж буйг туршиж үзсэн. Мэдээж туршилт бидний төсөөлсөн үр дүн, хариултыг өглөө. 

Туршилтын талаарх дэлгэрэнгүйг дараах видеоноос үзээрэй. 

БАТАЛГАА 3: Аюулгүй байдлаа даатгаж болно

Гал авалцах үед Монгол гэр тавхан минутад шатдаг талаар онцгойгийн албан хаагчаас сонсож байв. Тэр дундаа синтетик хивс, хивсэнцэртэй бол галыг шууд л дэмжиж өгдөг гэсэн.

Хөдөө орон нутаг, гэр хороолол, ер нь хаа ч гэсэн нөхцөл нь бүрдвэл гал гарах эрсдэлтэй. Тиймээс болзошгүй аюулаас сайн чанартай хивс, тавилга сонгох нь зүйтэй. 

Жишээ нь, синтетик хивстэй харьцуулахад, хонины ноосон хивс нь эдэлгээ удаантайгаас гадна галд тэсвэртэй. 

Бид ч өөрсдөө ямар материалтай бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа тэр бүр ялгадаггүй. Ихэнх тохиолдолд нийлэг материалтай хивс сонгосон байх нь олонтаа. Учир нь бид хивсний сонголт хийхдээ голчлон өнгө, загварыг чухалчилдаг болохоос материалыг чухалчилдаггүй.

Нисэх онгоцны үйлчлэгч, гал сөнөөгч нар болон цэргийн хувцсыг ноосон утсаар хийдэг гээд бод доо.

Тэр ч бүү хэл хүн олноор байрладаг зочид буудал, ресторан, кино театрт ноосон хивс ашиглахыг шаарддаг.

Тэгвэл ноосон материал яагаад галд тэсвэртэй байдаг вэ? Юун түрүүнд бид ноосон материалын мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт ноосон утас шатахын тулд агаарт байгаагаас илүү их хэмжээний хүчилтөрөгч шаарддаг.

Хоёрдугаарт ноосон утасны шатах температур нь цельсийн 570-600 градус учраас ахуйн галд бусад төрлийн нийлэг материал шиг хайлж, урсдаггүй.

Мөн азот, усны агууламж өндөртэй байдаг болохоор маш хүчтэй галаар тургисан ч бага зэрэг уугьж байгаад галыг бөхөөдөг аж. Бас нийлэг материалтай харьцуулахад тун бага утаа гаргаж, хорт хий ялгаруулдаг.

Судалгаа 1: Австралийн ноосны инноваци компанийн хийсэн судалгаагаар төрөл бүрийн нэхмэл материалын шатах температурыг тодорхойлжээ. Судалгааны явцад ноос хамгийн галд тэсвэртэй, шатаахад хэцүү болохыг тогтоосон байна.

Жишээлбэл энгийн даавуу цельсийн 255 градуст шатаж эхэлдэг бол полиэфирийн мяндас цельсийн 252-292 градуст, нийлэг материал цельсийн 160-260 градуст шатаж байжээ.

Харин ноосон материал цельсийн 570-600 градус хүрэхээс нааш шатдаггүй төдийгүй энгийн нийлэг материал шиг хайлж, түлдэггүй аж. Тухайн материал хэрхэн шатаж буйгаас нь юу болохыг нь тодорхойлж болдог.

Жишээлбэл нийлэг материал нь сууриндаа цэнхэр өнгийн дөлтэй, оройдоо шаргал өнгөөр дүрэлзэж байдаг бөгөөд шууд утаа ялгаруулдаггүй. Харин унтраасны дараа их хэмжээний утаа гардаг бол ноосон материал шаргал туяатай дөл асах бөгөөд тун бага эсвэл бараг утаа уугидаггүй байна.

Манай багийнхан дээрх тодорхойлолтыг батлахаар ноосон болон синтетик хивсийг шатаан туршиж үзсэн юм. Мэдээж ноосон хивс тэсээд үлдэх нь тэр!

Туршилтыг видеог эндээс үзээрэй. 

БАТАЛГАА 4: Тав тухыг хивснээс өөр өгөх зүйл үгүй 

Бидний явуулсан санал асуулгад оролцсон гэрийн эзэгтэй нарын хамгийн их буюу 66.2 хувь нь хивсийг “дулаахан”, 15.6 хувь нь “таатай орчин бүрдүүлдэг” учраас хэрэглэдэг гэжээ. 

Өөрөөр хэлбэл бүр 81.8 буюу дийлэнх нь дулаан, тухтай учраас хивсийг сонгодог нь илт байна. 

Судалгаа 1: Хатуу шал болон хивс дэвссэн тохиолдолд сэтгэл санаанд ямар нөлөө үзүүлж буйг туршиж үзжээ. Туршилтад эрүүл мэндийн ямар нэгэн асуудалгүй 42 хүнийг оролцуулсан аж. Ингээд хатуу шаллагаатай болон хивстэй гадаргуу дээр тус бүр 10 минутын хугацаатай алхуулж, энэ явцад нь тархины цахилгаан бичлэг хийжээ.

Мөн энэ үеэр хүмүүст гэрийнх нь хувцсыг өмсүүлж, оймстой байхыг зөвшөөрсөн байна. Хэмжилтийн үр дүнд хатуу шаллагаатай орчинд алхаж эхлэх үед хүмүүсийн биеэс ирэх цахилгаан долгионы хэмжээ хивстэй гадаргуутай харьцуулахад 38,8 хувиар нэмэгдэж байжээ.

Тархины цахилгаан бичлэг нь сэтгэл санаа тавгүй байгаа эсэхийг тодорхойлоход тун тохиромжтой учраас үндсэндээ хивстэй гадаргуу дээр алхах нь хатуу шаллагаатай харьцуулахад сэтгэл санааг илүү тайвшруулж байсан аж.

Учир нь хивс гэрийн орчныг илүү чимээгүй болгодог. Хатуу гадаргуу дээр алхаж буй хүний хөлийн чимээнээс эхлээд ганц халбага, сэрээ унагахад л гэрээр нэг дуу хаддаг тохиолдол бий. Харин хивстэй байхад эдгээр чимээ сарниж, зарим нь огт мэдэгдэхгүй болно.

Дулаан мэдрэмж төрүүлдэг. Яг ижилхэн температуртай хатуу шал болон хивстэй гадаргуу дээр алхахад хүнд төрөх мэдрэмж нь эсрэг тэсрэг гарчээ. Яагаад гэхээр хатуу шал болон хивсний дулаан дамжуулах зөрүүтэй холбоотой.

Хивсний хувьд дулааныг хадгалж, удаан тараадаг бол хатуу шал дулааныг хадгалахгүйгээр түргэн дамжуулдаг. Ингээд яг адил температуртай боловч хүнд мэдрэгдэх байдал нь ялгаатай байдаг аж.

Тэгэхээр яах аргагүй эзэгтэй нарын тав тухтай байх хүчин зүйл нь хивс байгаа нь маргаангүй юм. Бидний энэ хүрээнд хийсэн сонирхолтой туршилтыг дараах линкээс үзээрэй. 

ДҮГНЭЛТ:

Бид амьдралынхаа 90 орчим хувийг дотор орчинд өнгөрүүлдэг. Тэр ч байтугай хүний эрүүл байх хамгийн гол хүчин зүйл нь гадаа биш дотоод орчин. 

Тиймээс бид тухтай, дулаахан, цэвэр, аюулгүй, баталгаатай орчинд амьдрахын тулд яах аргагүй хивсийг сонгох нь амин чухал хэрэгцээ болсныг энд тэмдэглэе!

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ