A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 111 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 111 | |
|
Стресс нь таны зөвхөн толгойг өвчлүүлж, ядраах үйл явц биш үүнээс үүдэр сөрөг үр дагаврыг таны бүх эрхтэн хамт үүрэлцдэг гэнэ.
Энгийнээр тайлбарлавал, гаднаас ирэх аюулын эсрэг таны бие махбод хариу үйлдэл үзүүлж буйг стресс гэх хэлж болох юм. Бидний тархи энэ шинж тэмдгийг мэдрэнгүүтээ сонор сэрэмж, зүрхний хэмнэл, булчинд эргэлдэх цусыг нэмэгдүүлдэг адреналин болон кортизол зэрэг дааврыг ялгаруулдаг.
Орчин үед ажлын ачаалал, уур бухимдлаас үүдэх стресс түр зуурынхаас архаг стресс болтлоо даамжирдаг байна.
Байнгын стрессийн эх үүсвэрээс үүдэх архаг стресс нь таны биед ямар нөлөөллийг бий болгодгийг олж мэдэцгээе.
АНУ-ын сэтгэл судлалын нийгэмлэгийн 2019 онд хийсэн судалгаагаар ихэнх Америкчууд дэлхийн дунджаас илүү их стрессдэг бөгөөд энэ нь нойрны чанарыг үгүй хийдэг байна.
Massachusetts Lenox-ийн Canyon Ranch эрүүл мэндийн төвийн захирал Geyer-ийн үзэж буйгаар санаа зовнил болон түгшүүрээс ангижирч чадахгүй байх үед ойр ойрхон сэрэх, нойргүйдэлд автаж, буцаад унтаж чадахгүй байх нь байнгын стрессээс үүддэг гэжээ.
2019 онд хийгдсэн нэгэн судалгаагаар нэг нойргүй өнгөрөөсөн шөнө нь стрессийн түвшинг 30 хувиар нэмэгдүүлдэг байна.
Архаг стрессээс үүдэх нойргүйдэл нь зүрх судасны өвчлөл, таргалалт, чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн гаднаас орж ирэх аливаа халдвартай тэмцэх дархлааг үгүй хийдгийг тус улсын үндэсний эрүүл мэндийн институтээс мэдээлжээ.
Cтресстсэн үедээ та дэлгүүрээс броколли авахын оронд донутс юмуу чипс л шүүрч аваад гардаг биз. Wayne-ийн их сургуулийн клиникийн профессор Kahn-ий хэлснээр стресст автсан хүмүүс ихэвчлэн хүнснээс авдаг байна. Стрессийн үед адреналин болон кортизол зэрэг ихээр даавар ялгардаг нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг байна.
Harvard-ын эрүүл мэндийн судалгааны сэтгүүлд удаан хугацааны стресс нь кортизолын ялгарлыг тасралтгүй нэмэгдүүлж, түргэн хоол, чихэр ихтэй, өөх тостой хоол идэх хандлагатай байдаг аж. АНУ-ын сэтгэл судлалын институтийн мэдээлснээр эмэгтэйчүүд эрчүүдээс илүү стресст автдаг бөгөөд ийм үед эмэгтэйчүүд 31 хувь нь стрессээс үүдэн эрүү бус хүнс идэх хандлагатай бол эрчүүдийн 21 хувь нь өртдөг байна.
Дасгал хөдөлгөөн нь эмийн бус өвчин намдаагч гэж нэрлэгддэг бөгөөд эндорфиний ялгарлыг нэмэгдүүлж, сэтгэл санааг дэмжин, адреналин болон кортизолыг ялгарлыг бууруулахад асар их нөлөөтэй. 2018 онд хийгдсэн өөр нэгэн судалгаагаар дасгал сургуулилт хийдэг хүмүүс сэтгэл гутралд өртөх магадлал 17 хувиар бага байжээ. Судлаач Kahn-ий хэлснээр стресст их автдаг хүмүүс шахуу ажлын хуваариас үүдэн фитнес, аеробикээр хичээллэх нь багасаж байжээ.
Архаг стрессийн үед сарын тэмдэг гэнэт ирэх, тасалдах, удаан хугацаанд үргэлжлэх зэргээр мөчлөг нь алдагддаг байна. 1999 онд хийгдсэн нэгэн судалгаагаар стресст их өртдөг эмэгтэйчүүдийн сарын тэмдэг нь сар хүрэхгүй буюу 24 хоногийн хугацаанд богино мөчлөгтэйгөөр ирж байжээ.
Зөвхөн эмэгтэйчүүд бус эрчүүд ч дааврын өөрчлөлтөд өртдөг бөгөөд архаг стрессийн үед үрийн шингэний ялгарал буурдаг байна.
Стресс нь биеийг бүхэлд нь хучдаг арьсны бүтцэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал харшил, батга, хайрст үлд, үрэвсэл, халзралын шалтгаан болдог байна.
Дерматологич Marisa Garshickийн хэлснээр стрессийн даавраас үүдэн арсны тослог хэт нэмэгдэж, нүхжилт, батгашилтыг үүсгэдэг. Мөн кортизол нь арьсны коллаген, hyaluronic acid буюу шингэн гиалуроны ялгарлыг бууруулж хөгшрөлт, үрчлээтэх үйл явцыг түргэсгэдэг ажээ. Мөн стрессийн үед арьсны шарх маш удаан эдгэдэг байна.
Стресстсэн үед хүний биеэс адреналин даавар их хэмжээгээр ялгардаг бөгөөд зүрхний хэм болон цусны даралтыг ихэсгэдэг байна. Энэ нь цаашлаад зүрхний шигдээсийн шалтгаан болно.
Стресс нь шууд зүрхний өвчлөлийн шалтгаан болж чадахгүй ч дам байдлаар буюу эрүүл бус хооллолт, амьдралын буруу хэв маяг нь зүрхний эрүүл мэндийг муутгадаг байна. АНУ-ыг зүрхний нийгэмлэг болон эм судлалын лабораторийн хэлж буйгаар стрессээ удирдах нь зүрхний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар удаан хугацаанд стресст автсан хүмүүс ханиад томуу, элдэв халдварт өвчин, уушгины багтраа, харшилд өртөмтгий болгодог байна. Harvard-ын эрүүл мэндийн судалгааны өгүүлэлд доктор Ahmad Sedaghat стресс нь харшлын эсрэг үзүүлэх хариу үйлдлийг бууруулдаг гэжээ.
Стресс болон сэтгэл гутралын талаар ярихаар өндөг анхдаг уу, тахиа юу гэдэгтэй адил ярвигтай асуудал. Стресс нь хүний тархин дахь ой санамж, сэтгэл хөдлөлийг зохицуулж байдаг гиппокамп дахь шинэ мэдрэлийн эсийн төлжилтийг бууруулдаг байна.Стресс, сэтгэл гурталд өртөмтгий хүний тархины энэ хэсэгт шинэ эс төлждөггүй аж.
Илтгэл тавих, олон нийтийн өмнө яриа хийх зэрэг үед гэдэс тань базалж байсан л биз. Энэ нь стресс таны дотор эрхтэнд шууд нөлөөлж байгаагийн шинж тэмдэг. Түүнчлэн хоол шингэхгүй байх, ходоодны хүчил ихсэх, дотор муухайрч бөөлжих, суулгах, өтгөн хатах зэрэг шинж тэмдэг түгээмэл ажиглагддаг.
Энэ нь тархи болон ходоод маш ойрхон холбогдсон бөгөөд маш олон дааврыг хянаж байдагтай холбоотой. Ходоодны үйл ажиллагааг зохицуулж байдаг олон дааврын ялгарлыг тархи хянаж байдаг бөгөөд стресс энэ холбоост нөлөөлж эхэлдэг байна. Стрессдсэн үед ходоодны хүчил их хэмжээгээр ялгардаг аж.
АНУ-ын үндэсний эрүүл мэндийн институтийн судалгаагаар жимс, ногоо түлхүү хэрэглэдэг хүмүүс стресст бага өртдгийг илрүүлжээ. Хоёр дахь нь идэвхтэй дасгал хөдөлгөөн байна. Шатаар алхах, ажилруугаа алхах, цайны цагийн үеэр ширээний ард шигдэхээс илүүтэй, алхах зэрэг байж болно. Дараагийнх нь сайтар унтаж амрах. Ингэхдээ 7 цаг 30 минут унтаж амрах хэрэгтэй.
Нэг зүйл дурдахад архаг стрессийн хүн болгонд илрэх хэлбэр өөр өөр байдаг. Ихэнхдээ хүзүү, мөр хөших хуян хөөрөх, дотор муухайрах, уур уцаартай болох, амархан ядрах зэргээр илэрдэг. Гэхдээ ямар ч шинж тэмдэг илэрсэн бай, өөрийгөө сайн сонсож, ойр дотны хүмүүстэйгээ ярилцаж, зөвлөгөө авч, байгальд гараарай хэмээн судлаач Geyer зөвлөсөн байна.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|