• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    115   |  
0
 

Хүн бүхэн тодорхой хэмжээний зөв эсвэл буруу дадал, зуршилтай байдаг. 

Бестселлер номоор тодорч байсан зохиолч Charles Duhigg-ын “The Power of Habit" номд зуршил хэрхэн бий болдог талаар тодорхой дурдсан байдаг.

Duhigg “Бидний ихэнх нь зуршлын хүчийг ойлгоогүйгээс болж зөв, эерэг дадлыг өөртөө төлөвшүүлж чаддаггүй” хэмээн тодорхойлжээ.

Зуршлыг тархины хэсэгчилсэн зангирал гэж нэрлэдэг бөгөөд энэ нь сэтгэл хөдлөл, дурсамж, хүний өдөр тутмын хэв маягтай шууд холбоотой байдаг. Хүний зан төлөв зуршил болмогц шийдвэр гаргах чадвар багасах буюу  ямар ч эргэлзээгүй тухайн зуршлаа дагадаг болно гэсэн үг юм.

Тиймээс амьдралдаа зөв зуршлыг бий болгоход тань туслах 7 зөвлөмжийг санал болгож байна.

 

1. Өөрчлөхийг хүсэж буй зуршлуудаа тодорхойлох

Хэд хэдэн асуудлуудыг нэг дор өөрчилнө гэвэл бүтэхгүй. Тиймээс аажмаар эхлэх хэрэгтэй. 

Wired.com сайтад нийтлэгдсэн нэгэн судалгаанд шүүгчид өдрийн цайны дараа хоригдлуудыг хугацаанаас өмнө чөлөөлөх зэрэг эерэг шийдвэр гаргах магадлал 65 хувь байдаг гэжээ. Учир нь шүүх хурлын үеэр сэтгэлийн ядаргаанд ордог учир тухайн хэргийг хамгийн ойр тал руу нь хурдхан шийдвэрлэхийг хүсдэг гэнэ.

Тиймээс аливаа зүйлийг шийдвэрлэх нь хүнд их хэмжээний ядаргааг өгдөг учир энэ удаад зөвхөн нэг зуршлаа өөрчлөхөд л хангалттай. Энэ нь маш энгийн дадал байсан ч болно.

 
 

2. Эерэг зуршлын талаар судалж, мэд

Эерэг буюу зөв зуршил гэж чухам юу болох, ямар зүйлс багтдаг талаар судалж, мэддэг байх. Жишээлбэл, хамгийн энгийн эерэг дадал бол дасгал хөдөлгөөн хийх юм. Мөн танд санал болгох энэ төрлийн зуршилд дараах зүйлс багтаж болох юм. 

  • Орой бүр гэр бүлтэйгээ ширээ тойрч суугаад хооллох
  • Өөрийн идэж байгаа зүйлийнхээ сайн, муу нөлөөг мэддэг байх
  • Бясалгал хийх
  • Өдрийн төлөвлөгөө гаргах
  • Идэвхитэй хөдөлгөөнд байх
  • Өдөр бүр талархах
 
 

3. Нэг зуршлаас нөгөө дадлыг ургуулан гарга

Хэрэв та сайн зуршлыг бий болгохыг хүсэж байвал үүнээс цааш дараа дараагийн төлөвлөгөө урган бий болох боломжтой дараах 3 дадлыг санал болгож байна.

  • Өглөө бүр сэрүүлгээ эрт, тогтмол цагт тавь. Зөвхөн сэрүүлэг дуугарах бус та энэ цагт тогтсон босдог байх ёстой.
  • Өдөрт нэг удаа дасгал хийх хэрэгтэй. Танд ердөө 10-20 минут л шаардлагатай.
  • Өнөөдрийн хийх ёстой ажлаа бүтэмжтэй дуусгасныхаа төлөө өөрийгөө хар шоколад эсвэл виногоор шагнаарай.
 
 

4. Хэрэв танд цаг бага байдаг бол нэг цагт хоёр, гурван зүйлийг багтаах боломжтой

Зорилгодоо хүрэхэд саад бэрхшээл хэзээд тулгардаг. Гэвч та амжилтад хүрэхийг хүсвэл бэрхшээлтэй эвлэрч, түүнийг төлөвлөгөөтэй даван туулах хэрэгтэй.

Жишээлбэл таны өмнөө тавьсан энгийн зорилгод тань дараах бэрхшээлүүд тулгарна:

  • Өглөө дасгал хийсний дараа өдөржин бие тань хөлөрч ажил хийхэд хүндрэлтэй байх магадлалтай.
  • Ажлынхаа дараа дасгал хийхийг хүсэвч та ядарсан байх болно.
  • Та хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлмээр байвч үнэхээр завгүй байх үе бий.

Энэ мэтчилэн танд асуудал гарлаа гэхэд хүүхдүүдтэйгээ хамт дасгал хийхийг зуршил болгож болох юм. Дасгалаа ч хийнэ, гэр бүлтэйгээ ч хөгжилдөнө. 

 
 

5. Өдөр бүр хийснээр нэг л мэдэхэд зуршил болдог

Сайн зуршил төлөвшихөд тууштай жижиг алхамууд нь илүү том зүйлд хүргэдэг. Нэг үгээр аливаа зүйл хялбар байх тусам амжилтад хүрэх магадлал өндөр байна. Үүнийг таван минутийн дүрэм гэж нэрлэе:

  • Хэрвээ та тогтмол дасгал хийхийг хүсвэл өдөрт таван митутийг л зарцуулж эхлээрэй
  • Хэрвээ та эрт босч сурмаар байвал өглөө бүр таван минутийн өмнө сэрж эхлүүл
  • Хэрэв та талархахын аз жаргалыг мэдрэхийг хүсвэл өдөр бүр таван удаа талархал илэрхийл

Та эдгээр зүйлийг өдөр бүр хийснээр нэг л мэдэхэд зуршил болсон байх болно.

 
 

6. Өөрийнхөө ахиц, дэвшлийг үргэлж урамшуул

Та бага багаар өөрчлөгдөж, үр дүн мэдрэгдэж буйгаа үргэлж ханын самбар, тэмдэглэлийн дэвтэр, гар утсандаа тэмдэглэж, өөртөө баяр хүргэж байгаарай. Явц нь хэдий удаан, бага байсан ч та өсөж л байна шүү дээ. 

Жишээлбэл, та эрүүл хооллолтын дэглэмд шилжиж байх үедээ хааяа өөртөө баяр хүргэж нэг бялуугаар шагнах хэрэгтэй. Энэ нь танд үнэхээр амттай байх бөгөөд үүнээс урам авч эрч хүчтэйгээр зуршлаа үргэлжлүүлэх болно. 

 
 

7. Ухаангүй ажиллахаа зогсоож, амралтаас эхэл

Шүдний сойзоо өөр газар байрлуулж, өглөөний цайндаа өөр зүйл идэж, ухаангүй ажлын төлөө зүтгэхийн оронд өөр зүйлсэд цагийг зарцуулаарай. 

Харин зүгээр ч нэг цагийг өнгөрүүлж амралгүйгээр, энэ хугацаанд зуршлаа ч мөн өөрчлөх боломжтой. Энэ нь хамгийн үр дүнтэй ч байж мэднэ. 

 
 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ