A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 123 | |||||
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 123 | |
|
Их Британи Улсын Засгийн газар коронавирусын хоёр дахь давлагаа эхлэхээс өмнө иргэдийнхээ илүүдэл жинтэй тэмцэж, улмаар хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнийг бууруулахаар яаралтай арга хэмжээ авч ажиллахаар болжээ.
Тус улсын ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар авч, эрчимт эмчилгээ хийлгэн эдгэрсэн билээ. Эмч мэргэжилтнүүд түүний биеийн байдал хүндэрсэн гол шалтгаан илүүдэл жинтэй нь холбоотой гэж үзжээ. Иймд Их Британийн засгийн газар энэ намар дэгдэж болзошгүй коронавирусийн хоёр дахь давлагааг хор хохирол багатай давахын тулд таргалалтын эсрэг дайн зарлаад байна.
Учир нь Их Британид өнөөдрийн байдлаар нийт 297 мянган хүн халдвар авч, 45 мянга гаруй хүн нас барсан. Нас баралтын тоогоор Европийн бүс нутагт тэргүүлж байна. Илүүдэл жин ба сахарын хэт их хэрэглээнээс үүдсэн чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчнүүд нь халдвар авах магадлалыг нэмэгдүүлдэг нь батлагджээ.
Англи улсын хувьд насанд хүрэгчдийн 64 хувь нь “хэт” таргалалттай бөгөөд энэ үзүүлэлтээр мөн л Европ тивд дээгүүр байр эзэлж байна.
Иймд тус улсын засгийн газрын гишүүд иргэдийг богино хугацаанд жингээ хасахад уриалах асуудлаар яаралтай хэлэлцүүлэг өрнүүлж эхэлжээ. Эхний ээлжид иргэдийн өдөрт авах илчлэгийн хэмжээг багасгаж, жингээ богино хугацаанд хасахад уриалсан хөтөлбөрийг боловсруулахаар болжээ. Уг хөтөлбөрийг Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний нөөц бололцоо болон зөв хооллолтын дэглэм дээр тулгуурлан хэрэгжүүлэх ба тураах, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилдаг Weight Watchers гэх мэт гаднын байгууллагуудтай хамтран ажиллана гэв.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Нэн түрүүнд иргэдийн биеийн жингийн үзүүлэлт (BMI)-ийг бууруулахын тулд хоол хүнсэнд голчлон анхаарна. Ирэх улирлаас боломжит бүх арга хэмжээг туршиж, хэрэгжүүлсний үндсэн дээр урт хугацааны төлөвлөгөө боловсруулна. Тураах үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд амжилттай ажилладаг хэдий ч үндэстний цөөнх, эрчүүд зэрэг хамгийн их хэрэгцээтэй бүлгүүдэд хүрч ажиллаж чаддаггүй. Иймд хүн амыг өргөнөөр хамруулахын тулд тусгай аппликейшн зохиох зэрэг бусад нөөц, боломжийг ашиглана” гэв.
Одоогийн байдлаар засгийн газрын зүгээс таргалалттай тэмцэхийн тулд ямар хөтөлбөр боловсруулах тал дээр эцсийн шийдвэр гараагүй ч эхний ээлжид дэлгүүрүүдийн орох/гарах хэсэгт буюу кассын ойролцоох лангуугаар чихэр, шоколад байрлуулахыг болиулах талаар ярилцаж байна.
Энэ талаар “Сахар” номын зохиолч, шим тэжээл судлаач, сэтгүүлч Л.Энхзул Монголчууддаа хандан дараах уриалгыг гаргажээ.
“Хэрэв та супермаркет ороод гарахдаа нэг бус удаа өөрийн эрхгүй чихэр шүүрээд гарч байсан бол
1. Дэлгүүрүүдэд хүүхдийн харааны төвшинд шим тэжээл муутай чихэр, жигнэмэг, ундаа байрлуулахгүй байх;
2. Эдгээр бүтээгдэхүүнийг кассны ойхолцоох лангуунд өрөх нь худалдан авагчдыг өдөөх зориулалттайг өөрчлөхөд хувь нэмрээ оруулаарай” гэжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хоол хүнснээс авах илчлэгийн хэмжээг бууруулах нь илүүдэл жинг хасах хамгийн хурдан арга хэдий ч идэвхтэй амьдралын хэв маягтай хослуулах нь илүү үр дүнтэй аж. Тиймээс Их Британи улс илүүдэл жинтэй тэмцэх урт хугацааны бодлогодоо иргэдийг дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байлгах тал дээр анхаарана гэв.
Канадын Онтарио дахь Хатан хааны их сургуулийн доктор Роберт Россын хэлснээр “илүүдэл жингээс салах хамгийн энгийн арга бол тэнцвэртэй бөгөөд эрүүл хооллож хэвшихээс гадна тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Засгийн газраас боловсруулж буй хөтөлбөрүүд иргэдэд идэвхтэй амьдралын хэв маяг, эрүүл хооллолтын үр өгөөжийг таниулан сурталчлах ёстой. Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллож хэвших нь хүн өөртөө хийж болох хамгийн том хөрөнгө оруулалт юм” гэжээ.
Илүүдэл жингийн асуудлаар дэлхийн тэргүүлэгч судлаач болох Росс ба бусад эрдэмтэд биеийн жингийн үзүүлэлтдээ (BMI) хэт анхаарах нь өрөөсгөл ба бэлхүүсний тойргийн хэмжээгээ давхар хянах нь чухлыг онцолжээ. Эрэгтэй хүний бэлхүүсний тойргийн хэвийн хэмжээ 94 см бол эмэгтэй хүнийх 80 см байдаг аж.
BMI-ийн томьёо нь биеийн жинг өндрийн метр квадратад хуваасан харьцааг хэлнэ.
Жишээ нь: Жин = 68 кг, Өндөр = 165 см бол 68 / (1.65) 2 = 24.98 гарна. Биеийн жингийн индекс 30-аас илүү байвал таргалалттай гэж үздэг.
Эх сурвалж:
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|