A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
23
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 100 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 100 | |
|
“Дуу татдаг ямар аппликейшн байна? Ямар аппликейшнаар дуу татах вэ?” гэсэн асуултууд Монголын интернэт орчинд тун түгээмэл билээ. Тэгвэл энэ асуултад хариулъя.
Өдгөө дэлхийн хөгжим зах зээл дээр сонсогч, уран бүтээлч хоёрыг холбосон илүү хялбар, хүртээмжтэй үйлчилгээнүүд нэвтэрч байна. Тэр нь стриминг юм.
Хэрэглэгчээс сар болгон төлбөр хурааж бүтээл нь тоглуулагдах бүрт уран бүтээлчдэд нь төлбөр төлөх бизнес модел орчин үеийн хөгжмийн зах зээлд ноёлж эхлэв. Энэ үйлчилгээг үнэгүй ашиглаж болох ч хамаг гоё боломжуудыг нь бүрэн ашиглахын тулд төлбөр төлөх хэрэгтэй.
Хамтлаг дуучид шинэ бүтээлээ танилцуулж рекламдахдаа заавал “Spotify, Deezer, Apple Music-д байгаа шүү” гэдгийг дурьддаг болсныг та бүхэн анзаарсан байх. Ийм төрлийн үйлчилгээнүүд зах зээлд өргөн нэвтэрч буй нь нь сонсогч, уран бүтээлчдийн хэн хэнд ашигтай байгаа юм.
Сонсогчдын хувьд дуу татаж авах гэж янз бүрийн сайтаар зочилдог, тэгэх үедээ элдэв вирустэй файл татах гэх мэт хүндрэлтэй асуудлууд үгүй болов. Мөн бэлэн хөгжмийн цуглуулгууд сонсох боломжтой болсон. Бороотой өдрийн, амралтын өдрийн, дасгал хийж байхдаа, хаягдсаныхаа дараа гэх мэт хэдэн зуун хөгжмийн цуглуулгаас хүссэнээ сонгоод “тоглуулах” товч дарахад ижил төстэй дуунууд ар араасаа урсаж тоглох болно. Зөвхөн нэг апликейшнээр хэдэн зуун сая дуу бүхий сангаас хүссэн дуу, подкастаа сонсох боломжтой болсон нь гайхалтай.
Уран бүтээлчдийн хувьд дижиталаар бүтээлээ түгээх бэлэн суваг бий болсон бөгөөд өөрийн тань хөгжмийг тохирох цуглуулгад нь багтааж хүмүүст хүргэнэ (энэ нь таныг урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй сонсогч олж сонсох боломжийг олгоно). Мөн эдгээр сувгаар тоглогдсон тоо статитик нь хөгжмийн чартуудад шууд нөлөөлдөг. Тэгэхээр Billboard чартад бичигдье гэвэл хүмүүсийн хамгийн их ашиглаж буй сувгаар хөгжмөө түгээх хэрэгтэй.
Эдгээр үйлчилгээнд зөвхөн гадаадын уран бүтээлчдийн хөгжим байдаг уу гэвэл үгүй. Монгол уран бүтээлчид ч шинэ бүтээлүүдээ цаг тухай бүрт нь гол гол сувгуудаар цаг алдалгүй цацдаг болсон. Мөн Монгол операторуудын санал болгож буй дата тариф дэлхийн дунджаас хямд байгаа нь бидэнд өдөр тутамдаа гар утсаа интернэттэй байлгах боломжийг нээж өгч байна. Жишээ нь Big Gee-н дууг “Youtube”-ээр шинэ клип хийгдэхэд нь сонсох гэж хүлээж байсны оронд “Spotify”, “Apple Music” гэх мэт аппуудыг ашиглаад тэр дор нь сонсчихож болж байгаа. Түүний хөгжмийг олон давтан сонсоход тэр хэрээр Gee-д орлого орно гэдэг утгаараа уран бүтээлчдээ дэмжиж буй шууд дэмжлэг болж буй юм. Зах зээл дээр ийм загварын хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд байгаа.
ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ "SPOTIFY"
Олон шалтгааны улмаас “Spotify”-ийг хамгийн шилдэг стриминг үйлчилгээнд тооцдог. Хамгийн том давуу тал нь iOS, Android, Mac, Windows гэх мэт үйлдлийн системүүд дээр жигд тогтвортой ажилладаг. Мөн 35 гаруй сая дууны сантай, санал болгох хамгийн ухаалаг системтэй, төлбөрийн янз бүрийн сонголттой. Сүүлийн үед подкастуудыг ихээр байршуулж, подкасттай холбоотой стратегийн алхмууд хийж байна. Обамагийн гэр бүл зөвхөн "Spotify"-тай хамтран подкаст хийх гэрээ байгуулсан гэсэн шүү!
Уг үйлчилгээ нь “Amazon Music”, “Apple Music” нарын адилаар интернэтгүй орчинд ч татаж авсан дуунуудаа сонсож болдгоороо онцлогтой. Мөн орчин үеийн гэрийн ухаалаг туслах, спикэрүүдтэй хамгийн сайн зохицож ажилладаг апликейшн билээ.
Гэвч мэдээж “Spotify”-д сул талууд бий. Өндөр чанартайгаар сонсох сонголтгүй, заримдаа сүлжээ муутай үед ажиллагаа нь доголдоно. Татаж авсан дуунуудаа компьтерийн Spotify руугаа хуулахад төвөгтэй гэх мэт асуудал бий. Гэсэн ч хурдтай ажиллагаатай. Ашиглахад амар ба үнэгүй ашиглах боломжтой. Хэрэв сурталчилгаа сонсохгүй, хүссэн хөгжмөө сонсохыг хүсвэл сард 9.99 ам.доллар төлөх эсвэл гэр бүлд зориулсан багц (6 хүртэлх хүн) 14.99 ам.доллараар авч болно.
ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ "APPLE MUSIC"
Тусгайлан “Apple Music” дээр л байршдаг хөгжмүүд, "Beats 1" радиогоор явдаг сонирхолтой хөгжмийн шоунууд гэх мэт онцлог давуу талууд энэ үйлчилгээнд байна. Хэрэв хэн нэг уран бүтээлчийн фен, түүний бүтээлийг хамгийн түрүүнд цаг алдалгүй сонсохыг хүсдэг бол “Spotify”, “Tidal” зэргээс биш гагцхүү “Apple Music”-с сонсож чадна.
256kbps ACC форматтай хөгжмүүд нь 320kbps Ogg Vorbis форматтай "Spotify"-нхаас илүү чанартай. Мөн бусад апликейшнуудын адилаар зөвхөн дуу биш видео ч үзэх боломжтой.
Хэрэв “Apple Music”-н 50 сая гаруй дуу бүхий сангаас хүссэнээ олж чадахгүй бол өөрт байгаа ховор нандин цомог, пянзнуудын 100 мянган ширхэг хуртэлх дуу хөгжмийг интернэтэд байршуулах боломжтой. Тэдгээр дууг интернэтгүй орчинд ч сонсож болно.
“Apple Music” нь "android" болон "windows" үйлдлийн системүүдтэй төхөөрөмжүүд дээр тун тааруухан ажилладаг. Тиймээс зөвхөн “Apple”-ийн төхөөрөмжүүдтэй хүмүүст зориулсан гэж ойлгоход буруудахгүй.
“Spotify” адил сард 9.99 ам.доллар, гэр бүлийн багц сард 14.99 ам.долларын төлбөртэй.
БУСАД СОНГОЛТУУД
Хэрэв та өндөр чанартай хөгжим сонсохыг эрмэлздэг бол сарын 20 ам.долларын “Tidal” эсвэл “Deezer” тохироно. Гэвч өндөр чанартай хөгжмийг мэдэрч сонсоход тоглуулж буй техник хэрэгслүүд ахисан түвшнийх байх хэрэгтэйг санаарай.
Түүнээс гадна радио маягийн стриминг үйлчилгээ сонирхож байвал “Pandora” сарын 5 ам.доллар. Хүссэн дуугаа түүвэрлэн сонсож болох ч тэр тал дээр “Spotify”, “Apple Music”-ээс хамаагүй сул.
Эсвэл та пянз, cd аваад тэднийгээ үүлэн серверт хийн хаана ч явсан сонсохыг хүсч байгаа бол “Google Play Music”-ийг санал болгоё. Удахгүй “Youtube Music” “Google Play Music” хоёр нэгдэн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх гэж байгаа учир бас нэгэн онцлог үйлчилгээ “мэндэлж” магадгүй болоод байгаа юм.
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
23
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|