A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 108 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 108 | |
|
Өнгөрсөн долоо хоногт шинэ кино үзэхээр “Өргөө IMAX”-ийг зорилоо. Тэнд хоёр сонголт байв. Нэг нь дөнгөж нээлтийнх нь өмнө рекламын зураг нь цацагдсан “Энгийн Иргэн”, нөгөө нь зунжин сурталчилгаагаар “нүдсэн” Брэд Питтэй “Ad Astra” (Оддын Зүгт) гэх хоёр кино нээжээ. Гэнэтхэн гарч ирсэн Монгол кинотой харьцуулахад Америк кино илүү өндөр хүлээлт үүсгэсэн байсан тул түүнийг үзэв.
Харин шинэ долоо хоног гарсаар сүр дуулиан багатай нээсэн боловч нэртэй жүжигчнээр зургаа чимсэн “Энгийн Иргэн” киног эргэн санав. Өндөр сэтгэл ханамж авсан “Ad Astra”-аас дутахгүй гоё кино байсныг нь би дутуу үнэлж, үзэлгүй орхисон юм биш биз?
“Энгийн Иргэн” нь идсэн ууснаа шингээж чаддаггүй хоёр эр “мэргэжлийн шантаажчин”-ы ээлжит бай болж байгаа талаар гардаг инээдмийн жанрын кино юм.
“ЖИЖҮҮРИЙН” ЭХЛЭЛ
Кино эхлэхэд бид гол дүр болох явуулын хүнсний лангуу ажиллуулагч бүтэлгүй эр (дуучин Зоригт) болон түүний эхнэртэй (жүжигчин Бадамжав) танилцана. Өглөөний сэрүүлэгт гол дүр сандран босох улиг эхлэлийг эс тооцвол эхнэр нөхөр хоёрын эвсэг харилцаа, гэр бүлийн санхүүгийн гачигдал, дахиад хүүхэдтэй болох хүсэл гээд тэдний талаар хангалттай ойлголтыг кино өгдөг. Энэ хоёр амжиргаагаа залгуулах зуур гол дүрийн найз болох цүнх баригч эр (жүжигчин Батзориг) гэнэт гарч ирж, гол дүрийг уруу татан архидна. Маргааш нь тэд урд шөнийн явдлаа санахгүй байх бөгөөд бүлэглэн хүн зодсон хэргээр цагдаад дуудагдсанаар киноны үйл явдал өрнөдөг.
УРАМ ХУГАЛАХ ДҮРҮҮД
Хачирхалтай нь дүрүүдийн зорилго чиглэл, хүсэл мөрөөдөл, ертөнцийг үзэх үзэл нь энэ киноны туршид нэг ч удаа сорилтод орох буюу өөрчлөгддөггүй. Эхнэр буюу эмэгтэй туслах дүрийн жүжиглэлт боломжийн сайн байсан ч тэр дүрийн ач холбогдол киноны явцад сулран багасдаг. Харин арчаагүй шинж чанар давамгайлах гол дүрийн залуу болон түүний үл бүтэх найз хоёр киноны эхлэлийн цэгээс эцэс хүртлээ хувирч өөрчлөгддөггүй. Гол дүрийн залуу хэтэрхий гэнэн, санаачлагагүй, арчаагүй байдлаа орхиж эрх ашгийнхаа төлөө босч зогссон бол, эсвэл түүний найз болох цүнх баригч эр буруу замаар яваагаа ойлгож үлгэр жишээ төрийн албан хаагч болсон бол дүрүүд сонирхолтой байхын дээр кино ч илүү үзүүштэй болох байжээ.
Харин “Энгийн Иргэн”-ий үндсэн сөрөг дүр (жүжигчин Доржсүрэн) энэ жил Монгол кинонд үзсэн харьцангуй сонирхолтой сөрөг дүрүүдийн нэг байлаа. Тэрээр “мэргэжлийн шантаажчин” бөгөөд түүний хувьд гол дүрийн хоёр эр бол ердөө л олон ажлынх нь нэг юм. Ажилчдадаа шаардлага тавьж, байгууллагын хурал маягийн зүйл хийж байгаа нь тухайн дүрийг баялаг болгож байв.
Гэхдээ энэ жилийн Монгол киноны сулхан сөрөг дүрүүдээс бага зэрэг илүү байсан гээд “мэргэжлийн шантаажчин”-ий дүр үзүүштэй сайн байсангүй. Солонгос савангийн дуурийн хашхичсан байдал, нөгөө л ширүүн царайтай бие хамгаалагчид, жижүүрийн том машин, байдаг л тансаг байр зэрэг зүйлс хүрээлнэ. Эдгээр нь сүр хүч, аюул түгшүүрийг мэдрүүлсэнгүй. Харин ч Монгол киноны “босс ах”-ын дүр нь “хөдөөний мангар”-ын дүрийн адилаар шинэчлэл хэрэгтэй улиг болсон дүр болохыг сануулав.
Хөдөлмөр зарцуулсан боловч өвөрмөц зүйлгүй уйтгартай сөрөг дүр, мөн чанар нь хувирч өөрчлөгддөггүй гол дүрүүдэд “Энгийн Иргэн”-ийг “авч явах” ахадсан даалгавар оногджээ.
ЗАНАЛТ, ЗАНДРАЛТ БАС ХАШХИЧИХ НЬ ҮР ДҮНТЭЙ ХАРИЛЦАН ЯРИА МӨН ҮҮ?
Киноны нөхцөл байдлыг улам хүндрүүлж байсан зүйл нь эдгээр дүрийн хэрүүл, хашхичих, заналт зандралаас бүрдсэн чихэнд чийртэй, залхам харилцаа байв. Яригдаж буй зүйлсийг “харилцан яриа” гэж нэрлэхэд бэрх. “Гуагичин амьтны ертөнц” гэлтэй. Мөн түүнчлэн тайзны хошин шогийн нөлөөтэй кинонуудад ажиглагддаг этгээд хэллэг, “трэнд үгүүд”-ийг энд их хэмжээгээр ашигласан нь энэ удаад хэтэрхий хүчилсэн мэт.
“ДАЛАН ЗАДГАЙ” ҮЙЛ ЯВДАЛ
Үйл явдлын хувьд “Энгийн Иргэн”-ийг цэвэрхэн идэж ууж чаддаггүй хүмүүстэй гэдгээр нь Холливудын “Hangover” (Шарталт), хоёр Монгол найзын талаар гэдгээр нь саяхан гарсан “Өндгөн Толгойт”-той жишиж болох юм. Харамсалтай нь энэ кинонд “Hangover”-ийн галзуу эргэлтүүд, хүндрэл бэрхшээлийг хамтдаа давж буй нөхөрлөлийн утга санаа үгүй. Эсвэл “Өндгөн Толгойт”-ын харьцангуй хөгжилтэй гол дүрүүд, мөн харьцангуй илүү хөдөлмөр шингээсэн хийц чанар ч байсангүй.
Зохиолын хувьд “Энгийн Иргэн”-нд нэг нь нөгөөгөөсөө урган гарах үйл явдлын учир зангилаа үгүй бөгөөд болж байгаа зүйлсийн хооронд логик хамаарал ховор байлаа. Дүрүүдийн санаачлагатай үйлдэл, шийдвэр гэхээс илүүтэй хүчилсэн гэмээр үйл явдлууд цуврав.
СОНИРХОЛТОЙ БИШ УТГА САНАА
Кино нь орчин үеийн олон нийтийн сүлжээний “сенсаацлах” асуудал, нийгэм улс төрийн паянууд, сонгуулиар “амь ордог” хачирхалтай хүмүүс зэргийн дүрслэл шүүмжлэл боловч эдгээр асуудлыг киноны мэдэхгүй, ухаараагүй үзэгч үгүй болов уу. Хүн бүрийн мэдэж байгаа зүйлийг “Энгийн Иргэн” шинэлэг өвөрмөц байдлаар тусгах, ухаалгаар шүүмжлэх оролдлогыг хийсэнгүй. Миний хувьд кино урлагийн гоо сайхан нь ямар ч улиг болсон зүйлийг өвөрмөц шинэ өнцгөөс тусгаж, хүмүүсийн анхаарал сэдлийг хамгийн уйтгартай зүйл дээр ч гайхшруулан барих хэмээн боддог юм.
“Энгийн Иргэн” нь миний хувьд энэ жил үзсэн хамгийн сул Монгол кинонуудын нэг байлаа. Өмнөх кинонууд дунд сэтгэл хөдөлгөөгүй бүтээлүүд цөөнгүй байсан ч тэдгээр нь “Энгийн Иргэн”-тэй жишихэд харьцангуй ололт амжилттай байсан мэт санагдав.
TL;DR/Хураангуй хувилбар:
“Монгол кино үзээд хэрэг байхгүй” хэмээн дотоодын кинонд итгэл алдраад буй цөөнгүй хүний үзэл бодлыг энэ кино эвдэх биш илүү бэхжүүлнэ. Хошин шог үзэхээ больсон бүх шалтгаанаа эргэн санахыг хүсвэл энэ киног үз. Харин багын дурсамж болсон чанартай хошин шогуудаас ялгаатай нь энд утга учир, уран бүтээлч хандлага, инээдэм байсангүй.Мөнгөө буцааж авмаар байна уу?
Хайран мөнгө. Хамгийн гол нь хайран цаг минь.
+ Энэ жил үзсэн гайгүй жүжиглэлттэй цагдаагийн дүр (жүжигчин Манлай)
+ Сонирхолтой сөрөг дүр бүтээх гэж хичээсэн (antagonist)
- Хангалтгүй, тулгуу сурталчилгаа (advertising, public awareness)
- Бүтээлч байдлаар хандаагүй үүдэл санаа (premise)
- Facebook дээр олноор хийгдэж байгаа сонирхогчийн бичлэгүүдээс ялгагдах зүйлгүй хийц (production design)
- Нэг ч инээх хэсэггүй инээдмийн кино
- Эмх замбараагүй бүтэц дараалал (structure)
- Ямар нэгэн дотоод логикгүй, учир зүйн хамааралгүй үйл явдал
- Улиг болсон хуучин санаануудыг л давтахаас биш хэлэх зүйлгүй, зорилго чиглэлгүй зохиол
- Сэтгэлтатах зүйлгүй, сонирхолтой биш, “хаашаа ч явдаггүй”, өөрчлөлтгүй гол дүрүүд
- Туршлагатай жүжигчдийг сориогүй, хий үрсэн дэмий дүрүүд
- Нэг удаагийн аяга шиг хэрэг нь дуусаад л үзэгдэхээ больдог туслах дүрүүд
- Хэрүүлээс л бүрдэх харилцан яриа
- Хүчилсэн хошин шогийн хэллэгүүд
- Зөрүүтэй сонсогдохдууны эвлүүлэг
- Илт англиар ярьж байгаа арын шум ашигласан байсан (цагдаагийн газар)
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|