A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 120 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 120 | |
|
Энэ ямар кино вэ, таагаарай… Гол дүрийн баатар маань бусдаас онцгой нэгэн. Гэхдээ түүний супер хүч баяр баяслаас илүүтэй асуудал дагуулдаг. Хорон санаатны дэлхийг өөрчлөх мастер төлөвлөгөө манай баатрын эргэн тойрны хүмүүст болзошгүй аюул учруулахад тэрээр өөрийн хүчийг ашиглан тэмцэхээс өөр аргагүйд хүрнэ. Гэвч эхний тулаанд гол дүр “нусаа сугартал” ялагдана.
Гэхдээ санаа зоволтгүй. Баатар маань бие биетэйгээ түнжин муутай ч цагаа тулахад амиа өгөхөөс буцахгүй “гэр бүл” шиг нөхөдтэйн дээр түүнд юу хийх ёстойг нь хэлээд өгдөг мэргэн багш бий. Ийнхүү киноны явцад өөрийнхөө нууцыг нээсэн баатар маань хүчээ зөв чиглүүлж сурах бөгөөд эцсийн шийдвэрлэх тулаанд бэлэн болно. Тэр ялагдвал “бүх юм өнгөрөө”. Эцсийн мөчид гол дүр ялалтыг гартаа авч бүх зүйл амар сайхандаа жаргана...
Кинонд байлдаан дэлбэрэлт багагүй болох ч зовлон шаналал, үхэл хагацал, ёс суртахууны ээдрээтэй асуудал үгүй. Харинч эсрэгээрээ минут тутам маазралт, яриа бүрт хэн нэгнээр даажигнах хошигнол байх тул тус киног багачууд үзэхэд асуудалгүй... Өндөр ашиг олсон энэ киноны нэр юу вэ?
Сүүлийн хэдэн жил супер баатартай кино үзсэн хүмүүст энэ асуултад өгөх хялбар хариулт олдохгүй л болов уу. Яагаад гэвэл яг адилхан үйл явцтай кино дэндүү олон болжээ. Кино студиуд батлагдсан “алтан томьёо”-гоо урьтал болгож, ашиг өндөртэй боловч нэг хэвд цутгасан мэт хооронд нь ялгах аргагүй “стандарт бүтээгдэхүүн” үйлдвэрлэдэг болсон байна.
Супер баатруудын кино давлагаа хэзээ нэгэн цагт намжина. Харин энэ хугацаанд арав гаруй жил хөдөлмөрлөн боловсруулсан “алтан томьёо”-гоо ягштал даган ашиг шимийг нь хүртэж буй “Marvel”, тэднийг дуурайхаар бүтэл муутайхан чармайж байгаа “DC”-ийн кинонуудын үед “Joker” нээлтээ хийж байна.
“Joker” нь Бэтмэний “заналт дайсан”, дэлхийн кино урлагийн хамгийн алдартай сөрөг дүрүүдийн нэг Joker-ийн үүсэл гарлын талаар өгүүлдэг сэтгэлзүйн драм, триллер кино юм. Супер баатрын жанрын улиг болсон зүйлсээс энэ кино зайлсхийж чадсан болов уу?
Кино эхлэхэд бид төд удалгүй “Joker” болж хувирах Артуртай танилцана. Үйл явдал 1981 онд өрнөх боловч түүний амьдардаг Готам нь одоо цагт дэлхий даяар нийтлэг байх баян ядуугийн туйл болсон томоохон хот юм. Бага наснаас бугшсан сэтгэлзүйн гүн эмгэг Артурыг шаналгах боловч тэрээр хүмүүст тус болдог алиалагчийн ажилдаа дуртай нэгэн. Харамсалтай нь хамтран ажиллагсад нь түүнийг битүүхэн гадуурхах бөгөөд хяналтгүй инээхэд хүргэдэг хүндхэн өвчин нь түүнийг нийгмээс тусгаарлаж, хүмүүстэй харьцахад бэрхшээл дагуулдаг. Гэвч тэр бууж өгдөггүйн дээр авдаг багахан цалингаараа сэтгэцийн өвчтэй ээжийгээ асардаг… Энэ бол киноны ердөө л эхний хэдэн минутын дүрслэх зүйлс юм. Ийнхүү бага хугацаанд ихийг ойлгуулж, дүрүүдийн хувь заяаг үзэгчийн хүсэл сэтгэлтэй холбох нь чадварлаг найруулагч, гайхалтай зохиолчид л байдаг шинж чанар билээ.
Артурын дүрийг үнэмшилтэй бөгөөд сонирхолтой болгож буй зүйл нь бидний амьдрал дээр бодит хүмүүсийн туулж байгаа жинхэнэ бэрхшээлүүд байв. Улаанбаатар хотод бидний мэдэрдэг нийгмийн стресс, баян ядуугийн тэнгэр газар шиг ялгаа, гэрт телевиз гар утсанд сошиалаар тасралтгүй цутгах олон түмний бухимдал, уур хилэн, хорсол цухалдал, хонгилын үзүүрт гэрэл үл үзэгдэх харанхуй байдал нь “Joker”-ийн ертөнц юм. Тэр хот, тэр хүмүүс, тэр нийгэм ганц оч үсрээд л тэсрэхэд бэлэн... Үзэж байгаа хүмүүсийг залхааж үргээлгүйгээр энэ хүндхэн уур амьсгалыг кино тун ч чадварлагаар бүтээсэн байв.
Зураг авалт болон өнгө зохиомжийг энд онцолмоор байна. “Marvel” болон “DC”-ийн компьютер графикаар бүтээсэн өнгөлөг ертөнцүүд, нисэлттэй камерын хөдөлгөөнүүд, том хэмжээний зураглалууд “Joker”-т үгүй. Зураг авалтууд голчлон хүмүүсийн дэргэдээс, тэдний түвшнээс байсан нь үзэгчийг дүрүүдтэй илүү ойртуулжээ. Харин киноны дүнсгэр уур амьсгалтай боловч хурц тод харагдах өнгө нь “Marvel”-ын уйтгартай гандуу саарал, “DC”-ийнхэт хар өнгийг бодвол нүдэнд илүү таатай санагдав. Камерын шилжилтүүд, таслал (cut), дэлгэц дотор харагдах болон эс харагдах зүйлс нь киног шимтэн үзэгчдэд онцгой таалагдах болов уу.
Гэвч дээр дурдсан бүх зүйл төгс байгаад гол дүр болох Joaquim Pheonix-ийн жүжиглэлт өчүүхэн л дутсан бол “Joker” кино тэр чигээрээ нурах байжээ. Миний хувьд “Гладиатор” (2000)-ын үл бүтэх эзэн хааны дүрээр нь анхлан харсан жүжигчин Joaquim Pheonix-д гар утастайгаа үерхдэг “Her” (2013) киноноос нь хойш дуртай болсон билээ. Түүний тоглосон “You Were Never Really Here” (2017) гэх адармаатай сэтгэлзүйн триллер кино ч одоо бодоход “Joker”-тэй тун төстэй.
Элэг эмтлэм, гэхдээ аз жаргалд хүрэхийг нь хармаар санагдах хөөрхийлөлтэй эрийг жүжигчин Joaquim Pheonix сэтгэл татам, үнэмшилтэй, нарийн мэдрэмжтэйгээр дүрслэн харуулж чаджээ. Энд байх Joker бидний мэдэх “Шийдчихсэн галзуу амьтан” биш. Харин үзэгчдийн хэн нь ч амьдралын сугалаанд хүндхэн газар төрж, өсөн нэмэгдэж байгаа нийгмийн тэнцвэргүй байдалд эмзгээр нэрвэгдэж болох байсан “жирийн хүн” болжээ. Ийм л жүжиглэлт Оскарын шагнал хүртэх ёстой болов уу.
“Супер баатрууд” эсвэл “зурагт номын” тодотголтой кинонуудтай хавсарган бодох болсон өнгө гэрэл цацруулах том тулаанууд, хурдтай action хэсгүүд, дэлхий ертөнцийг “залгих” гэсэн хорон санаатнууд, үхэшгүй баатрууд, маазарсан хошигнол “Joker”-т үгүй. “Marvel” болон “DC”-ийн тэдгээр чанар таалагддаг, эсвэл киноноос ердөө хэсэг зуурын кайф хайдаг, илүү зүйл хүсдэггүй үзэгчийн хувьд энэ кино тийм ч таалагдахгүй болов уу. Яагаад гэвэл “Joker” нь бодит хүмүүс, жинхэнэ асуудлууд, амьдралд тохиодог эмгэнэлт нөхцөл байдал дунд хавчуулагдсан золгүй эрийн талаарх дүнсгэр боловч хүчирхэг кино юм.
TL;DR/Хураангуй хувилбар:
Зурагт номтой холбоотой тун сайн кино төдийгүй, биеэ даасан маш сайн кино бүтээл. Гэхдээ үзэхэд их “хүнд” кино. Marvel, DC-ийн ээлжит “бөөний бараа” биш, жинхэнэ бүтээл.Мөнгөө буцааж авмаар байна уу?
Үгүй. Ийм бүтээлд мөнгөө өгөхөд татгалзах зүйлгүй.
+ Marvel-ийн “томьёо”-ноос өөр хийц (story structure)
+ Комик номтой холбоогүй байсан ч биеэ даасан сайн кино (story)
+ Нийгэмд болон хүмүүст хамааралтай, шүүмжлэлтэй, анхааруулгатай өгүүлэмж (theme)
+ Үнэмшилтэй орчин нөхцөл, амьдралын асуудлууд (suspension of disbelief)
+ Сонирхлыг алддаггүй үйл явдлын хэмнэл дараалал (pacing)
+ Гайхалтай жүжиглэлт (гол дүр)
+ Анхаарлыг тогтоон барих зөрчил (tension)
+ Зохиомжид анхаарсан сайн зураг авалт (cinematography)
+ Гоё өнгө шүүлт (color, color grading)
- Зурагт ном, бусад зохиолуудтайгаа бараг холбоогүй тул “Joker”-ийн уламжлалт фэнүүдэд бүрэн таалагдах эсэх нь эргэлзээтэй (lore)
- Сэтгэлд үлдэм хөгжим үгүй (“Joker’s theme” OST?)
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|