• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    86   |  
0
 

Бид дуулж сурахыг хүсдэг ч, дуу хөгжим бидэнд хэрхэн нөлөөлдөг талаар судалдаггүй. Хүмүүс ихэвчлэн гэртээ ганцаараа байхдаа дуулдаг. Энэ нь бага зэрэг хачирхалтай санагдах ч таны бие болоод сэтгэл зүйн байдлыг ихээр идэвхжүүлж байдаг.

Хүнтэй ярилцах үед нэг тархи ажилладаг бол дуулахад хоёр тархи бүрэн идэваждэг гэнэ. 

Дэлхий дахинд коронавирус тархсан нөхцөл байдалд хүн төрөлхтний зарим хэсэг өвчинд шаналж, зарим нь нойргүй шуурхай ажиллаж, бусад нь гэрийн хорионд орсон сайнгүй цаг мөчүүд үргэлжилсээр байна.

Энэ үед эрүүл мэндийн байгууллагын ажилчид нойр, хоолгүй өргөсөн тангарагтаа бат зогсон шаргуу ажилласаар. АНУ-ын Мичиган хотын эмнэлэгт өглөөний ээлж солигдоход эмч, сувилагч нар ихэд ядарсан харагдана. Харин тус эмнэлгийн нэгэн сувилагч "бүгдээрээ сайхан дуу дуулах уу?" хэмээн хэлээд дуулж эхэлжээ. Энэ нь ажилчид, болон өвчтөнүүдийн сэтгэлийг их хөдөлгөсөн тул үүнээс хойш өглөө бүр ээлж солигдохдоо дуу дуулдаг болсон гэнэ.

Энэ мэтчилэн дуу, хөгжмөөр нэгдэж, хэцүү цаг үеийг туулж буй өөр олон жишээ дэлхийн өнцөг булан бүрт бий. Жишээлбэл Италичууд тагтан дээрээсээ дуулж, зочны өрөөндөө хөгжим тоглож, бусад хөгжимчид виртуал хэлбэрээр тоглолтоо цацах болсон.

 
 

Мельбурнийн их сургуулийн Сэтгэлзүйн шинжлэх ухааны сургуулийн захирал Sarah Wilson: 

"Бид дуулж байх үед тархи тэлж, ихэд тайвширдаг" хэмээн хэлжээ.

Дуулах явцад хүнд мэдэгддэг Эндорфин хэмээх мэдрэмж нь аз жаргалын мэдрэмжтэй холбогддог тул стресс буурахад нэн тустай. Илүү мэргэжлийн түвшинд бол дуулахдаа амьсгалаа хянахын тулд анхаарлаа төвлөрүүлэх нь сэтгэлийн хөдлөлтэй холбоотой тархины хэсгийг идэвхжүүлдэг.

Тахал өвчний улмаас хөл хорионд байгаа үед бид юу хийх хэрэгтэй вэ? гэсэн асуултад зүгээр л дуулцгаая гэж хариулж ч болох юм. 

 
 
 
 
 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ