• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    147   |  
0
 

Өнгө хүний сэтгэл зүйд харилцан адилгүй нөлөөлдгийг та бид мэднэ. Сэтгэл хөдлөлийг өдөөж эс бөгөөс дурсамжийг сануулдаг, тул бид зарим өнгийг онцгойлон таашаадаг. Бид өнгөнд ухамсаргүйгээр захирагдаж хариу үйлдэл үзүүлдэг тул хувцас загвар болон дизайны ертөнцөд жинтэй байр суурь эзэлдэг.

Зарим өнгөний трэнд тодорхой уран бүтээлч, урлагийн урсгалын нөлөөгөөр хэдэн ч үе дамнан үргэлжилдэг бол зарим нь  ганц улирал үргэлжлэх нь ч  бий. Өнгөрсөн жилийн хувьд улбар ягаан өнгө зонхилж, баар, зочид буудал, ресторанууд энэ өнгөөр хэв маягаа тодохойлж байсан бол энэ жил тус өнгө моданаас гарч натурал өнгө, ялангуяа шинэлэг ногоон өнгө загварын ертөнцөд давамгайлж байгаа нь байгальд ээлтэй чиг хандлагыг илүүд үзэх болсон дэлхий нийтийн эрмэлзэлтэй шууд хамааралтай.

Өнгө бүр өөрийн гэсэн амьдралын циклтэй байдгийн нэгэн жишээ нь 1990 оноос хойш минимализмийн чиг хандлага анхаарал татаж эхэлснээр бидний гэр, хувцасны шүүгээнээс нэг мэдэхэд олон төрлийн эрээн өнгө алга болжээ.

Өнгөний талаар таны мэдэхгүй сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна.

1. Хүний нүд ойролцоогоор нэг сая өнгийг ялгах чадвартай бол өнгөний харалган хүн хүртэл 10 мянган өнгө ялгадаг байна.

2. Сонирхуулахад өнгө судлалын шинжлэх ухаанд хар гэх өнгө байдаггүй буюу эс оршихуйг илэрхийлдэг гэж үздэг. 

Харин цагаан бол бүх өнгийг өөртөө шингээсэн өнгө аж. Тухайлбал, нарны цацраг нь бол цагаан өнгөний сонгодог жишээ. Нарны цацраг агаар мандалд ихээр хуримтлагдсан чийгт ойн хугарч солонго бий болдог ч жирийн үед энэ цацрагаас бид өнгө олж хардаггүй шүү дээ.

3. Хүүхдийн хамгийн анх ялгаж сурдаг өнгө бол улаан өнгө гэнэ. 

Учир нь улаан өнгөний долгион хүний хараанд хамгийн удаан хугацаанд хадгалагддагтай холбоотой.Их Британийн Sussex их сургуулийн эрдэмтдийн үзэж буйгаар хүүхэд улаан өнгийг хоёр долоо хоногтойгоосоо ялгаж эхэлдэг байна.

4.  Цэнхэр өнгө бол дэлхийн хамгийн олон хүнд таалагддаг өнгө аж.

 Stehpen. E. Palmer болон Karen.B Schloss зэрэг эрдэмтдийн олж мэдсэнээр судалгаанд оролцсонхүмүүсийн олонх буюу 40 хувь нь энэ өнгөнд дуртай гэжээ. Тэд цэнхэр өнгө цэлмэг тэнгэр, цэнгэг далай тэнгис хамгийн түрүүнд сануулдаг гэсэн байна. Хэрэв та сарнай, гүзээлзгэнэ, алиманд дуртай бол таны дуртай өнгө улаан байх магадлал өндөр аж.

5. Эрэгтэй эмэгтэй хүмүүс өнгийг өөр өөрөөр хардаг.

Эмэгтэй хүн өнгөний ялгаатай төрлүүдийг ялгаж чаддаг бол эрэгтэй хүн зөвхөн ерөнхийлж хардаг. Brooklyn-ий их сургуулийн профессор Israel Abramov-ийн судалснаар энэ нь тэдний X хромосом дахь гентэй холбоотой байдаг. Эмэгтэй хүнд энэ ген хоёр байдаг бол эрэгтэй хүнд ганц байдаг аж.

 

6. Ягаан өнгө уур бухимдлыг намжаах нөлөөтэй.

 Тиймдээ ч шорон болон сэтгэцийн эмнэлгүүдэд өвчтөн болон хоригдлуудын уурыг дарах зорилгоор энэ өнгөөр ханаа буддаг байна. Baker-Miller Pink гэх өнгө хамгийн сайн тайвшруулагч өнгө гэнэ.

7. Улаан болон шар өнгө нь идэх дуршил хамгийн их төрүүлдэг өнгө аж.

 Та анзаарсан бол KFC, McDonalds, Pizza Hut, Wimpy зэрэг түргэн хоолны сүлжээ ресторан энэ өнгийг түлхүү ашигладаг. Харин өнгөнүүд дотроос идэх дуршил хамгийн бага төрүүлдэг өнгө бол цэнхэр өнгө гэнэ. Хэрэв та  хоолны дэглэм барьж байгаа бол гал тогооныхоо дизайнд цэнхэр өнгийг түлхүү ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

8. Шумуул хүйтэн буюу бараанд өнгөнд их шавдаг.

 Ялангуяа цэнхэр өнгөнд шумуул илүү дуртай байдаг гэнэ. Тиймээс та халуун орон руу аялахаар зэхэж байгаа бол энэ өнгөнөөс татгалзаарай.

9. Нэгэн сонирхолтой баримт дурдахад өнгө тархины тогтоох чадварыг сайжруулдаг байна. 

Хэрэв та мартамхай нэгэн бол өнгийн цаас эсвэл өнгийн харандаа, балаар бичиж, тодруулагч ашиглах нь бичсэн зүйлээ эргэн санахад хавь илүү үр дүнтэй.

10. Исаак Ньютон гэрэл призмд ойх үйл явцыг судалж байхдаа өнгөний хүрдийг нээжээ.

Тэрээр улаан, шар, хөх гэсэн үндсэн өнгө хоорондоо хэрхэн уусаж бусад өнгийг үүсгэж байгааг харуулдаг. Тэрээр эхлээд призмээ дөрвөлжин дүрс дотор байршуулж, дараа нь дугуй дотор байршуулсны үндсэнд өнгөний хүрдийг бий болгосон гэдэг.

 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ