A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 91 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 91 | |
|
Амьдралд тань тохиолдох бэрхшээл, байгалийн гамшигт үзэгдэл, магадгүй нүүрэн дэх тодоос тод сорви, хуучирч элэгдсэн эд зүйлс гээд санааг тань зовоох зүйлс мундахгүй байна уу?
Цар тахлын дэгдэлтийн түгшүүртэй энэ цаг үед тархиа амрааж, сэтгэлийн амар амгаланг олоход тань энэ нийтлэл тусална.
Хөдөлмөрч хичээнгүй, ёс журамтай, бусдыг хүндлэх соёлоороо дэлхийд үлгэрлэдэг Япон үндэстний хувьд өдөр тутмын амьдралдаа Wabi-Sabi гэх үзлийг мөрдлөг болгоно.
Хэзээний завгүй амьдралын хэв маягтай, хөдөлмөрлөх гэж төрсөн мэт япон хүмүүсийн хувьд урт насалж, амгалан аж төрөх үндэс нь wabi-Sabi-тай холбоотой.
Wabi-Sabi -г үгчилж хөрвүүлж болохгүйгээс гадна, мөн чанарыг тодорхойлох нь бага зэрэг ярвигтай гэж зарим хүн үздэг.
Энэ философи нь өдөр тутмын амьдралаасаа төдийлөн олж хараад байдаггүй гоо зүйг олж харах, алив зүйлсийг ямар байх ёстойгоор биш яг л байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, таашаах тухай санаа юм.
Товчхондоо таны амьдрал, эргэн тойронд юу дутагдаж байгаа мэдрэмжид төвлөрөх бус төгс бусаас гоо үзэсгэлэн мэдэрч, таашаах, талархах, байгалийн жам ёст зохицож амьдрах тухай гоо зүйн ухагдахуун.
Өөрөөр хэлбэл юу ч үгүй хоосноос аз жаргалтай амьдарч болох тухай ойлголт бөгөөд энэ үзэл нь япончууд олон жилийн турш газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшигт үзэгдлийг даван туулсан туршлага, зохицсон ухаан гэлтэй.
Wabi-Sabi буюу төгс бусаас төгсийг олж харах урлаг нь зэн буддизмийн философиос угшилтай.
Дао-гийн үзэл буюу жам ёсыг дагах, өөрийн үйлдлээр ертөнцийн эд юмсын дэс дарааг эвдэхгүй байх, “эс үйлдэхүй”-н зарчим Хятадын Сон гүрний үед зэн буддизмийн философид нэвтэрчээ.
Аз жаргалтай амьдралыг материалмзмаас эрэлхийлэх болсон орчин үед wabi-sabi-гийн үзэл санаа урд хожид байгаагүйгээр чухалд тооцогдож байна. Япончууд шинэ, төгс зүйлийг эрэлхийлэхийн оронд төгс бусаас, эвдэрч, элэгдсэн эд зүйлсээс гоо үзэсгэлэнг олж харахыг хичээх энэ үзлээрээ дэлхийд үлгэрлэх болжээ.
Өдгөө уйтгар гуниг, төгс бус, гүйцэд бусыг таашаах тухай ойлголт архитектур, дүрслэх урлаг, яруу найраг гээд урлагаас ертөнцөөс өдөр тутмын амьдралын жижиг зүйлст хүртэл нэвтэрсэн байна.
Wabi-эгэл зүйлийн гоо үзэсгэлэн
Sabi-мөнх бусийн зарчим буюу цаг хугацааны эрхээр алив юмс гундана гэсэн санаанаас үүдэлтэй.
Урлагт алив юмсын төгс бус, болхи, ойлгомжгүй байдлыг илүүд үздэгийн учрыг гоо зүй судлаач, профессор Отабэ: “Учир утгыг бүрэн дүүрэн илэрхийлэхгүй орхих нь, уран бүтээлийн утга санааг хүний оюун санаанд тулгах биш төсөөлөлд даатгаж зориудаар дутуу орхидог хэмээн тайлбарлажээ.
Аливаа зүйлсийн ширхэг бүрд орших байгалийг хүчийг анзаарах, мэдрэх, байгалийг эрхшээх бус түүний хүчийг хүлээн зөвшөөрөх, дуализм буюу хүний ухамсар хүрээлэн буй орчин, материас ангид гэх үзлийг огоорох гэсэн гурван үндсэн зарчмыг бий болгожээ.
Өөрөөр хэлбэл аливаа зүйлийн дутуу дулимаг байдал, өөг алдаа, дутагдал гэж харахаас илүүтэй, байгалийн бүтээл, түүний өгөгдөл гэж үзэх нь чухал юм. салхинаас үүдэн модны мөчир далий, нумарч ургах, цементен дээр цэцэг, ургамал урсгахыг жишээ болгон тайлбарлаж болно. Түүний хэлж буйгаар wabi-sabi гэх үзэл бидний өдөр тутмын амьдралдаа хандах хандлага, харах өнцгийг өөрчилж, гоо зүйг олж харахад тусалдаг гэжээ.
Wabi-sabi-гийн үзэл урлагт шингэсний нэгэн томруун жишээ бол kintsugi урлаг юм.
Kintsugi гэдэг нь “алтан утсаар холбосон” гэсэн утгатай үг ба 15-р зууны үед шаазан эдлэлийн мастер Ashitaga Yoshima хагарсан үнэт шаазан эдлэлүүдийг сэтгэлдээ хүртэл засварлаж чадаагүйгээс үүдэн цууралтыг далдалж будахын оронд алтлаг өнгийн будгаар цууралтыг дагуулан зураас таталсан нь хөгжсөөр бие даасан урлаг болон хөгжжээ.
Энэ нь тухайн хуучирсан эд юмс, бүтээлийн нас болон элэгдлийг улам тодотгох замаар төгс бус зүйлийг нуухын бид улам бүр тодотгох, гоо зүйг
Та гагцхүү аливаа юмсын гоо зүйг олж харах, үүний утга учрыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг ухамсарласан байх ёстой.
Харин төгсийн тухай ойлголт Латин хэлний perfectus буюу жигд, бүрэн гэсэн утгатай үгнээс барууны соёлд гүн шингэжээ. Өө сэвгүй, алдаа мадаггүй байдал, ерөөсөө л төгөлдөржихийн төлөөх үзэл санаа нь хүрч боломгүй стандарт, стресс, төөрөгдлийг дагуулж иржээ. Сонирхуулахад даосизмд төгс байдлыг үхэлтэй тэнцэтгэдэг. Би төгс зүйлийг бүтээхийн төлөө тэмүүлж, түүнийгээ сахин хадгалах гэж зүдэрч, явсаар алив зүйлийг мөн чанарыг хүлээн зөвшөөрч чадахаа байдаг аж.
Өөрийгөө хэн нэгэнтэй жишихгүй, байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөрийнхөө давуу байдал, гоо үзэсгэлэн олж харахад туслах Wabi-sabi-г амьдралдаа хэрэгжүүлэх нь танаас мөнгө, цаг хугацаа, тусгай ур чадвар, хичээл зүтгэл огтхон ч шаардахгүй. Гагцхүү гоо үзэсгэлэнгээ үл өгүүлэх зүйлсийг гоёл чимэглэлгүй байгаагаар нь талархан хүлээн авах хүлээн авах сэтгэлгээ, дутуу дулимагаас айхгүй байх зориг шаардана.
Өөрийнхөөрөө байгаагаасаа төгсийг олж хар...
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|