A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
23
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 83 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 83 | |
|
Лондон хотын Викториа дүүрэгт байрлах ашиглагддаггүй хуучин автобус баазд 1998 оны есдүгээр сарын 28-нд зохион байгуулсан “Александр Маккуин” брэндийн 1999 оны хавар/зуны загварын шоу “No.13” хувцас загварын түүхэн дэх хамгийн онцгой содон шоунуудын нэгт зүй ёсоор тооцогдоно. (Энэ шоу түүний 13 дахь шоу байсан учраас ийн нэрлэсэн)
Нэр нөлөө бүхий дизайнеруудын шоуны хамгийн урд талын эгнээнд олны танил хүмүүс дүүрэн суудаг бол Маккуины энэхүү шоунд огтоос тийм зочид байсангүй. Түүний баг нэрт дуучин Викториа Бекхамыг урьтал тэрээр эелдгээр татгалзсан гэдэг. Энэ нь тухайн үеийн Маккуин бидний мэддэг Маккуиний нэр хүндээ хараахан олоогүй байсныг илтгэнэ.
Дөнгөж 30 хүрч байсан тэрээр өөрийн брэндээ бие даан удирдаж байсан бөгөөд санхүүгийн хувьд тийм ч хүчирхэг байгаагүй билээ. Шоуг зохиоход хэрэглэгдэх робот гарыг машин үйлдвэрлэгчээс зээлсэн, стадионд ашиглагддаг суудлуудыг үнэгүй суулгуулахын тулд хүмүүст шагнал болгон илүү урилгууд өгч байсан, модон шал нь шал хийх хамгийн хямдхан арга байсан гэх мэт ер нь шоуны бүх зүйлсийг гуйлгаар, маш бага зардлаар олж зохион байгуулсан байдаг.
Гэсэн хэдий ч энэ асуудлууд Маккуины шоунд оролцох моделиудын чансааг бууруулаагүй юм. Шалом Харлоу, Одри Марней, Эрин О’Коннор, Бриджет Холл, Жизель Бюндхен гэх мэт тухайн үеийн супер моделиуд түүний шоуны нэг хэсэг болохыг өөрсдөө чин сэтгэлээсээ хүсч байсан бөгөөд тус бүр ердөө 100 паунд авч шоунд оролцжээ.
Шоуг нээж Параолимпийн аварга, хөнгөн атлетикийн тамирчин Эйми Маллинс алхав. Тэрээр багадаа 2 хөлгүй болсон бөгөөд Маккуин түүнд зориулан сийлбэрч, уран барималч Гринлин Гиббонсоор тун чамин модон хиймэл хөл урлуулсанг шоуг нээж алхахдаа өмсжээ. Тухайн үед түүний хиймэл хөлийг зарим хүмүүс анзаарч таниагүй бөгөөд стилистүүд “шоуны дараа гутлаа зураг авалтад ашиглуулаач” гэж асууж байсан удаатай гэдэг.
Мөн Эйми Маллинс шоунаас хэдхэн хоногийн өмнө хэвлэлтээс гарсан 1998 оны 9 сарын Маккуиний зочин редактороор ажилласан “Дэйзэд” сэтгүүлийн нүүрийг Британийн нэрт зурагчин Ник Найтын авсан зургаараа чимсэн.
1999 оны хавар зуны энэхүү коллекц нь Маккуины 1880-1920 оны хооронд Британы арлуудаас эхлэн бүх Европ, Америкаар тархан дараа нь модернизмд халаагаа өгсөн “Урлаг ба Урлал” урсгалын хамгийн тод чанга илэрхийлэл байсан юм. Голдуу байгалийн тон, цайвар бор, беж өнгөн дээр суурилан дэрсэн олсноос эхлээд бариу корсет, цацагтай бошинз, сул торон материалаас эхлээд арьсан материал, сэнс мэт хурц, нарийн хэлбэрт оруулсан мод, тэдгээрийн тэгш бус хэмт хоршил, хооронд нь болхи гэмээр оёж зүүсэн хэв маяг бүхий коллекцийг үзэгчиддээ танилцуулжээ.
Олон давхар, цулгуй цагаан даашинз өмссөн Шалом Харлоу эргэлдэж буй модон тавцан дээр зогсон гараа толгой дээгүүрээ эргэлдүүлж хар, неон өнгөөр өөр рүү нь халдаж буй роботуудаас өөрийгөө хамгаалж буйгаар шоуны төгсгөл хэсэг өрнөнө. Маккуин робот гарууд үе үеэрээ хэрхэн яаж хөдлөхийг яг таг хэлж захиалсан ба харин Харлоу баллетаар хичээллэдэг байсныхаа ачаар өмнө нь огт бэлдээгүй байсан тухайн өдрийн үзүүлбэрийг үнэхээрийн өндөр түвшинд үзүүлсэн гэж шоуг продюссерлэсэн Сэм Гэйнсбүри хэлсэн байдаг.
Маккуиныг нас барсны дараахан Нью Йоркийн Метрополитан урлагийн музейд гарсан “Савэж Бьюти” үзэсгэлэнд оролцсон Харлоу “Би явж очоод тэр дугуй тавцан дээр бат зогсоход тэрээр аажуухан эргэлдэж эхэлсэн. Энэ нь яг л зүүд нойрноосоо сэрж буй робот биеийнхээ чилээг гаргаж байгаа мэт байв. Нүдээ нээгээд хартал тэдний дунд өөр нэгэн амьтан байлаа, тэр нь би. Хэсэг хугацаанд тэд намайг сонжиж сонирхож байснаа биеийн хэсгүүдээ хүчтэй хүчтэй хөдөлгөн улам амь орно. Тэгж тэгж бүх бие нь чангарав, яг энэ мөчид бидний дундах уур амьсгал өөрчлөгдөв. Учир нь надаас илүү тэд нөхцөл байдлыг гартаа авч, би дуулгавартай чимээгүй зогсоход хүрлээ. Өмсөж байсан энгийн цулгуй даашинзыг минь будгаар шүршин фүтүристик дизайн үүсгэж эхлэв. Дуусангуутаа тэд толгой гудайлган унтарч орхисон. Би тун ичсэн, бараг л бантсан шинжтэйгээр үзэгчидрүү дөхөн өөрийгөө тэдний өмнө бүрэн ялагдлынхаа хамт хөсөр хаясан.” гэж энэхүү шоуг дурссан байдаг.
Байгаль болон технологийн зөрчил, айдас, дуулиан: эдгээр нь Маккуины хувьд мөнхийн гэж болохоор сэдвүүд байлаа. Тэрээр загварын шоуг зүгээр л нэг хийсэн хувцсаа хүмүүст харуулдаг хэвшсэн хэв маягаас нь салган мартагдашгүй, сэтгэл хөдлөлөөр бялхам үйл явдал болгон хөгжүүлсэн билээ.
1998 оны 9 сарын “Dazed”-н дугаар, 1999 оны хавар зуны коллекцио танилцуулах “No.13” шоу гэсэн 2 дарааллсан бүтээлч ажлууд нь Маккуины “Үзэсгэлэн гоо бол хүний дотроос ундардаг, эх ундарга нь дотроо байдаг зүйл” гэдэг санааг илэрхийлжээ.
Сүүлд Маккуины хэлснээр түүний “No.13” шоу уран бүтээлч Ребекка Хорны 1991 онд тавьсан “Хай Мүүн” инсталляциас санаа авсан бөгөөд өөрийг нь “жинхэнээсээ уйлуулж чадсан шоу” болсон гэж дүгнэсэн байдаг.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
23
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|