A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 104 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 104 | |
|
Монгол Улсын мөнгөн дэвсгэртийн чадвар нь бусад улсын валюттай хэрхэн харьцаж, чангарч байгаагаар тодорхойлогдоно.
Валютын ханш гэдэг нь нэг улсын мөнгөн нэгжийг нөгөө улсын мөнгөн нэгжтэй харьцуулсан харьцаа юм. Энэ харьцаанаас төгрөг, АНУ-н нэг ам.доллартай хэрхэн тэнцэж байгаагаар долларын ханшийг ойлгодог.
Ам долларын ханш 2012 оноос хойш өссөөр байгаа бөгөөд 2020 оны 1-р сарын 8-ны байдлаар 2,737.43 болсон байна.
Он гарсаар валютын ханшид төдийлөн өөрчлөлт ороогүй. Харин өнгөрсөн онд ам.долларын ханш 3.4 хувиар өссөн. Тэгвэл монгол төгрөг чангарч, сулрахад валютын ханш буурч өсөхөд яг ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ гэдгийг авч үзье.
ШАЛТГААН 1: Алт
Алт гэдэг бол валютаар шууд зарагдах учир валютын нөөцийг нэмэгдүүлэх хамгийн чухал үнэт хөрөнгө юм. Монгол банкны алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилтын ачаар алт тушаалт 2018 онд түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүрч 21.9 тонн алт худалдан авч байсан байна. Монгол банк нь Лондонгийн үнэт металлын захын үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч эхэлсэн бөгөөд 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан. Энэ бол сайн хэрэг. Мөн энэ нь валютын нөөцөнд нөлөөлж гадаад валютын нөөц нэмэгдэж 4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гадаад валютын нөөц нь аливаа улсын эдийн засгийн дархлаа болдог. Тухайн улс хэр хэмжээгээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж чадна, төдий хэмжээгээр гадны болон дотоод сөрөг савлагаанаас эдийн засгаа тогтвортой барих дархлааг бүрдүүлдэг.
ШАЛТГААН 2: Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал
Дэлхий нийтийн эрэлт, нийлүүлэлт нь ханшинд нөлөө үзүүлдэг. 2020 онд дэлхий даяараа эдийн засгийн өсөлт багахан буурсан байдалтай байгаа. Манай улсын худалдааны гол түнш орон болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт манай улсын эдийн засагт ихээхэн хамааралтай байдаг. ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн донор байгууллагууд БНХАУ-ын эдийн засаг хумигдах эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулж буй. Дэлхийн банкны таамаглалаар Хятадын эдийн засгийн өсөлт 2020 онд үргэлжлэн саарч, 5.9 хувьд хүрэх магадлалтай гэж үзжээ. Гэвч том эдийн засгийн хувьд 5.9 хувь гэдэг бол ихээхэн өндөр үзүүлэлт юм. ОХУ-ын эдийн засаг 2018 оноосоо 2019 он нь бууралттай байсан. Харин 2020 онд 1.6 хувийн өсөлттэй байх төлөвтэй байгаа бөгөөд өмнөх оноосоо илүү гарах эерэг үр дүнтэй байна. Цаашдаа шинжээчид энэ өсөлт тогтвортой нэмэгдэнэ гэж харж байна. Түүнчлэн манай улсын гурав дахь том худалдааны түнш болох евро бүсийн эдийн засаг 2020 онд 1 хувийн өсөлттэй байж, буурах төлөвтэй байна. Харин манай орны хувьд 2019 оны 3-р улирлын байдлаар 6.3 хувийн өсөлттэй байна.
ШАЛТГААН 3: Түүхий эдийн ханш
Монгол Улс уул уурхайн гол экспортлогч улс учраас түүхий эдийн ханш өсөх нь бидний валютын орох урсгалыг нэмэгдүүлдэг сайн талтай юм. Дэлхийн зах зээл дээрх 1 унц алтны дундаж үнэ 2019 оны 11 дүгээр сард 1,470 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 20%-иар өссөн хэдий ч өмнөх сараас 1.7%-иар буурсан байна. “А” зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс болон төмрийн хүдрийн дундаж үнэ тайлант сард харгалзан 5,860; 85 ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэс 5%-иар буурсан бол төмрийн хүдэр 16%-иар өссөн, зэс өмнөх сараас 1.8%- иар өссөн бол төмрийн хүдэр өмнөх сараас 4%- иар буурлаа. Чулуун нүүрсний экспортын хилийн үнэ 11 дүгээр сард 80 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 8%-иар өссөн бол өмнөх сараас 5%-иар буурсан тус тус үзүүлэлттэй байна.
ШАЛТГААН 4: Хөрөнгө оруулалт, зээл тусламж, гадаад худалдаа
Засгийн газар, Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрийн хүрээнд донор байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газарт 2019 онд нийт 200 сая ам.долларын санхүүжилтийг олгосон. Тухайлбал, 2019 оны 12 дугаар сард Азийн Хөгжлийн Банк 100 сая ам.доллар, 2020 оны 1 дүгээр сарын 3, 6-ны өдрүүдэд Дэлхийн банкнаас нийт 100 сая ам.доллар орж ирлээ. Монгол Улсын гадаад худалдааны ашиг 2019 оны эхний 11 сард 1.5 тэрбум долларт хүрч өслөө. Ийнхүү гадаад худалдааны ашиг нэмэгдсэн нь гадаад валютын албан нөөц (ГВАН) хуримтлагдахад эерэгээр нөлөөлж, хүрээд байна.
ШАЛТГААН 5: Аялал жуулчлал
Аялал жуулчлал нь валютын орох урсгал дэмждэг бас нэгэн чухал салбар юм. 2018 оны байдлаар төсөвт 596 сая орчим ам.доллар буюу 1.5 их наяд гаруй төгрөгийн орлого бүрдүүлж эдийн засгийн гол тулгуурын нэг гэдгээ харуулсан.2019 онд нийт Монгол Улсад 577,300 жуулчид иржээ.
ШАЛТГААН 6: Иргэдийн хүлээлт
Валютын ханш нь зах зээлд оролцогчдын хүлээлтээс шалтгаалан гадаад валютын эрэлт, нийлүүлэлт өөрчлөгдөж байдаг тул богино хугацаанд валютын ханшид хүлээлтийн хүчин зүйлс нөлөөлдөг. Оновчтой, зөв хүлээлт бүрэлдэхэд санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлж, зах зээлийн мэдээллийг баттай эх сурвалжаас шуурхай авах, түүнийг боловсруулах чадвар чухал.
Дээрх гол хүчин зүйлс нь валютын ханшинд нөлөө үзүүлж байдаг юм. Валютын ханш огцом хэлбэлзсэн, эсвэл хэлбэлзэх дарамт зах зээлд үүссэн тохиолдолд Төв банкнаас ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх, саармагжуулах зорилгоор гадаад валютын дуудлага худалдаагаар дамжуулан валют худалдах, худалдан авах үйл ажиллагааг явуулдаг. Иймд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй, уян хатан тогтох зарчмыг Монгол банк баримталдаг.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|