A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 121 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 121 | |
|
Хүний биеийн дархлааны тогтолцоо гэдэг бол маш том ойлголт төдийгүй энгийнээр хэлэхэд гадны довтолгооноос өөрийгөө хамгаалах бие махбодын тэмцлийг хэлдэг. Секунд бүрт тэрбумаараа тоологдох өвчин үүсгэгчид довтолж байдаг бөгөөд тэдгээрийн эсрэг дархлааны тогтолцоо байнга ажиллаж байдаг. Дархлааны тогтолцооны цаана дархлааны эсүүд ажилладаг. Тэдгээр нь тус бүр өөр өөрийн гэсэн үүрэгтэй, хоорондоо нягт харилцан уялдаатай ажиллаж биднийг хамгаалдаг.
Яг үүнтэй адил эдийн засгийн гол дархлааны нэг бол Төв банкны мөнгөний бодлого юм. Энэ нь эдийн засагт үүсэх аливаа сөрөг довтолгоог богино хугацаанд унтрааж байдгаараа онцлог. Дархлааны гол эсүүд болсон төв банкны удирдлагууд болон ажилчдын тооцоо судалгаа, мэдлэг мэдээлэл, ур чадварт түшиглэн мөнгөний бодлогын шийдвэрүүд гарч байдаг.
Дэлхийн томоохон төв банкуудын үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал байдаг байна. Мөнгөний бодлогын арга хэрэгслүүд нь санхүүгийн захын хамгийн богино хугацаатай хүү, арилжааны хэмжээ, улмаар банкуудын хадгаламж, зээлийн хүүг өөрчилдөг. Хадгаламж зээлийн хүүний өөрчлөлт нь өрх гэр, аж ахуй нэгжийн хэрэглээ хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлдөг бөгөөд энэ нь эрэлтийн шинжтэй инфляцийг бий болгодог байна. Эдийн засаг үүнээс болж хэт халах, хямрах, инфляцийн огцом өсөлт зэрэг шок үзүүлэх тул үүнд хариу үйлдэл үзүүлэхэд мөнгөний бодлогын арга хэрэгслүүд чиглэдэг. Гэхдээ улирлын ч юмуу хэлбэлзэл өндөртэй бараа бүтээгдэхүүн нь инфляцийг бодитой тооцоход саад учруулдаг учраас хасч, суурь инфляцийг тооцон төв банк бодлогын шийдвэр гаргахдаа хэрэглэдэг. Инфляцийн түвшин 2019 оны 5-р сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 7.9 хувь, Улсын хэмжээнд 8.8 хувьтай байна.
Мөнгөний бодлогын шийдвэрийг дан ганц хүн биш, хамтын буюу “Мөнгөний бодлогын зөвлөл” хуралдаж шийдвэрээ гаргадаг. Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Мөнгөний бодлогын зөвлөл”-ийг “Мөнгөний бодлогын хороо” гэж өөрчлөн 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн зохион байгуулсан юм..
“Мөнгөний бодлогын хороо” нь улиралд нэг хуралддаг бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлыг сайн судалж, ирээдүйд гарах эдийн засгийн төсөөлөл тооцоллын үндсэн дээр Төв банкны бодлогын хүүг өсгөх, бууруулах, хэвэнд байлгах шийдвэрийг гаргадаг. Бодлогын хүү гэдэг энгийнээр хэлбэл төв банкны богино хугацаат үнэт цаасны хүү бөгөөд хөтөч хүү ч гэж нэрлэдэг. Бодлогын хүү өндөр үед эдийн засагт мөнгөний нийлүүлэлт багасаж, арилжааны банкны зээлийн хүү өсдөг бол бодлогын хүү бага үед эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт ихсэж, зээлийн хүү багасдаг байна. Иймд бодлогын хүү гэдэг бол бидний амьдралд ихээхэн чухал үүрэгтэй нь харагдаж байна. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг 11 хувь хэвээр хадгалсан. Мөн банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээ 10.5 хувь, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 12 хувиар тогтоох шийдвэр өмнөх нь гаргасан.
Монголбанк мөнгөний бодлогын арга хэрэгслүүдээ ашиглан зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлтийг удирдаж байдаг. Үүний нэг арга хэрэгсэл нь банкны заавал байлгах нөөц юм. Монголбанкнаас банкуудад тогтоодог заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээ нь мөнгөний нийлүүлэлтийг хянах, банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг зохицуулах Төв банкны мөнгөний бодлогын хэрэгсэл юм. Монголбанк банкуудын ЗБН-ийн хэмжээг 14 хоног тутам шинэчлэн тогтоож, хангалтанд хяналт тавьж ажилладаг.
Монголбанк 2007 оноос эхлэн инфляцийг онилох мөнгөний бодлогын арга хэлбэрт аажмаар шилжих дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулаад байна. Инфляцийг онилох мөнгөний бодлогын завсрын зорилт нь инфляцийн түвшин, харин эцсийн зорилго нь үнийн тогтвортой байдал ажээ. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд инфляцийг 2018-2020 онд 8 орчим хувьд тогтворжуулна гэж заасан.
Инфляцийг онилох мөнгөний бодлогын арга хэлбэрт дараах ойлголтыг хамруулдаг байна. Үүнд:
Гадаад эрэлт хүлээлтээс сайжирч, экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж төлбөрийн тэнцэл болон эдийн засгийн төлөвт эерэг нөлөө үзүүлж байгаа бөгөөд банкны салбарын богино хугацаатай эх үүсвэрийн хүүг бууруулж, улмаар зээлийн хүүгээр дамжин бизнесийн идэвхжилийг дэмжих бодлого Төв банк барьж байна.
Мөнгөний бодлого бол эдийн засгийн дархлаа бөгөөд шинээр байгуулагдах “Мөнгөний бодлогын хороо”-ны шийдвэр нь бидний амьдралд үргэлж нөлөөлж байдаг. Тиймээс Төв банкны мөнгөний бодлогын шийдвэрийг иргэд олон нийт анхаарч байх нь таны ирээдүйн ажил амьдралд ихээхэн чухал юм.
Монгол банкны ОНБМТ-ын эдийн засагч Д.Баттуул
Ашигласан материал:
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл
Төв банк /Монголбанк/-ны тухай хууль
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|