A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 106 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 106 | |
|
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч эдийн засаг тогтворгүй байдалд ороод байгаа. Энэ нь жижиг, дунд үйлдвэрүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Вирусийн халдвартай холбоотой дэлхий нийтээрээ эдийн засгийн тэг зогсолтод ороод байна. Энэ хүндрэлийг даван туулахаар хэд хэдэн арга хэмжээг Засгийн газраас үе шаттай авч хэрэгжүүлж байгаа. Зарим судлаач эдийн засгийн хүндрэл хоёр жил орчим хугацаанд үргэлжилнэ гэж үзсэн байна лээ. Одоогийн байдлаар жижиг, дунд үйлдвэрүүд ноос, ноолуурын салбарын нөхцөл байдал нэлээд хүнд байгаа. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой ажлын байруудаа хамгаалж үлдэх нь нэн тэргүүний асуудал боллоо. Тиймээс одоо хэрэгжүүлж буй арга хэмжээгээ чангатгаж, үйлдвэрлэгчдээ эрсдэлд оруулахгүйн тулд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
-Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих ажлын байрыг нь хадгалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа шүү дээ?
-Татварын хөнгөлөлт, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх зэрэг оновчтой шийдвэрийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Гэвч дараагийн алхам нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх, хэрэглэгчид хүртээх чухал байна. Ингэж амь залгуулахгүй бол үйлдвэрлэгчид эрсдэл хүлээнэ. Бид зах зээлийн нийгэмд шилжээд 30-аад жил болж байна. Энэ хугацаанд өөрсдөө зах зээлээ хангалттай эзэмшиж чадалгүй урсгалаараа явсаар өдийг хүрсэн. Аливаа зүйл дэмжлэггүй бол хөгжихгүй.
-Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, иргэдийн зээлийн эргэн төлөх хугацааг түр хойшлуулах зэрэг шийдвэр гаргасан. Энэ нь үйлдвэрлэгчдэд бодитой дэмжлэг болж чадах уу?
-Арилжааны банканд байгаа мөнгө бол иргэдийн хадгаламжийн мөнгө. Энэ мөнгийг банк тодорхой хэмжээний өртөг нэмээд иргэдэд буцаагаад зээлдэг. Тэгэхээр иргэдийн хадгаламжийг бага хүүтэй байлгах нь зүйтэй. Би хадгаламжийн хөрөнгийг таваас дээш хувийн хүүтэй нээхгүй байх хууль батлах ёстой гэдэг байр суурьтай байдаг Банканд бага хүүтэй хадгаламж нээснээр иргэдийн зээлийн хүү төдийн чинээ багасна. Нэгэнт зээлийн хүү өндөр байхад бодлогын хүүг бууруулаад нөлөө үзүүлж чадахгүй. Таван хувиар хадгаламж нээх үү, арван хувийн хүүтэй үйлдвэрлэл эрхлэх үү гэдгээ иргэд ялгаж ойлгох нь чухал. Үйлдвэр эрхэлбэл энэ мөнгө хүссэн, хүсээгүй зах зээлийн эргэлтэд ороод явчихна.
Татварын хөнгөлөлт, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх зэрэг оновчтой шийдвэрийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Гэвч дараагийн алхам нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх, хэрэглэгчид хүртээх чухал байна
-Та ноос, ноолуурын салбар хүнд байгаа гэлээ. Уг нь Засгийн газар Хөгжлийн банкнаас зээл олгож, дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ гэдгээ мэдэгдсэн. Гэтэл яагаад энэ салбар уналтад орох болов?
-Манай улсын эдийн засгаас шалтгаалсан зүйл огт биш. Европын холбооны улсын загварын чиг хандлагыг тодорхойлдог гол төв Итали Улс коронавирусийн халдварын тархалтаас болж, хүнд байдалд ороод байгаа. Дэлхийн зах зээлд бараа эргэлтийн худалдан авалт тэг зогсолт хийж, ноос, ноолуурын экспорт буурах хандлагатай байна. Иймд манай үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсээд байгаа юм. Бид ноос, ноолууран бүтээгдэхүүний 15 орчим хувиа дотооддоо үйлдвэрлэдэг Засгийн газраас хэрэгжүүлсэн энэ шийдвэр зөв боловч, эдийн засгийн нөхцөл байдал түүнээс хурдацтай өөрчлөгдөж байна.
-Дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж байна. Гэтэл Сангийн сайд төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа. Ажлын байрыг хамгаалах, нэмэгдүүлэхэд төсөв тодотгол хийх шаардлага бий юу?
-Зарим төслийн хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэр рүүгээ чиглүүлэх хэрэгтэй. Соёлын төвийн байшин барьснаас хөдөө, орон нутагт үйлдвэрлэлийг нь хөгжүүлэх хөрөнгө оруулалт өгөх нь бодит дэмжлэг болно. Манай дотоодын үйлдвэрлэлийн гол эх үүсвэр нь хөдөө аж ахуйд суурилдаг. Иймд би “Шинэ хөдөө” гэх төслийг санаачилсан юм. Энэ төслийн гол агуулга нь жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд чиглэсэн. Дэлхийн бусад улс хөл хорионд орсноор дотоодын үйлдвэрлэл хөгжсөн гэх туршлага бий. Тухайлбал, ОХУ хөл хорионд орж, дотоодын үйлдвэрлэл нь 30 гаруй хувиар нэмэгдсэн гэдэг Дотооддоо үйлдвэрлэл явуулах боломж байсаар байтал импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүн манайд олон бий. Жишээ нь, манай улс жимс, жимсэн бүтээгдэхүүнийхээ гуравхан хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Гэтэл манайх чацарганы шүүсээ дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой шүү дээ. Одоогийн үүссэн нөхцөл байдал нэг талдаа бидэнд боломж олгож байгаа юм. Хүмүүсийн үзэл бодол өөрчлөгдөж, дотоодын үйлдвэрлэлээ харж эхэлж байна. Цаашид түүхий эдээ өөрсдөө боловсруулж, дотоодын хэрэгцээгээ ханган, экспортод гаргах боломжийг судлах нь зүйтэй.
-“Шинэ хөдөө” төслийн хүрээнд ямар ажлууд хэрэгжиж байна вэ?
-“Шинэ хөдөө” хөтөлбөрийн хүрээнд сумдын хүнсний ногоо тариалдаг иргэдээ хоршоо болгон нэгтгэж, техник хэрэгслээр хангасан. Ингэснээр үйлдвэрлэлийн бүтээмж сайжирч, бүтээгдэхүүний чанар, хэмжээ нэмэгдэж байгаа юм. Энэ мэтчилэн хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж болно. Мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээ боловсруулах үйлдвэрүүд хэрэгтэй байна. Мах яагаад экспортод гарахгүй байгаа вэ гэвэл цөөн хэдэн үйлдвэрт эрхийг нь олгосон. Стандартын үйлдвэрийг нь бариад, зах зээлд нийлүүлэх эрхийг нь тэгш олгох хэрэгтэй. Манайд маш том зах зээл бий. Ингэж гадны зах зээлд махаа борлуулаад эхэлбэл малчдын амьжиргаа ч мөн дээшилнэ. Малын чанар ч сайжрах юм. Жишээ нь, энэ төслийн хүрээнд Булган аймгийн зарим суманд малын үүлдэр угсааг сайжруулах төсөл хэрэгжүүлсэн. Ингэхдээ Казахын цагаан толгойтоос гаргаж авсан шинэ үүлдрийн үхрийг гаргаж авсан. Монгол үхрээс 50-60 кг-ийн илүү жинтэй. Үүнээс маш их орлого олж болно. Энэ төсөлд доод тал нь таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Гэтэл 2018 онд нэг тэрбум, 2019 онд хоёр тэрбум, 2020 онд 400 сая төгрөг төсөвлөсөн. Жил бүр таван тэрбум төгрөгийг төсөвлөвөл мах сүүгээ бүрэн ашиглах боломж байна.
-Энэ хаврын чуулган цахимаар хуралдахаар болж, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Цахимаар хуралдахад гарах хүндрэлүүд бий юу?
-Цахим хуралдааны бэлтгэл ажлууд хангагдаж байгаа гэсэн. Биднийг цахим хуралдаанд оролцоход шаардлагатай техник хэрэгслийг хангаж, хэрхэн яаж ажиллах вэ гэдэг талаар заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна. Хэлэлцэх хуулийн төслүүдээ бид судалж, саналаа хэлэх эрх нь нээлттэй учир хүндрэл гарахгүй болов уу. Энэ удаагийн ээлжит чуулганы хуралдаанаар коронавирусийн халдвартай холбоотой дотоодын зах зээлээ дэмжих чиглэлийн хуулийг бид оруулж хэлэлцэх хэрэгтэй.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|