A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 122 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 122 | |
|
Дэлгүүрээс юм худалдан авах, мөнгө шилжүүлэх, гуйвуулга хийх, зээл авах, түрээс төлөх гээд бид өдөр бүр санхүүгийн харилцаанд ордог. Санхүүгийн харилцаа бидний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ.
Гэвч энэ хэрээр санхүү, мөнгөтэй холбоотой залилан, луйврын гэмт хэргийн тоо зогсолтгүй нэмэгдсээр байна.
2019 онд санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд нийт 13 тэрбум төгрөгийн хохирол амсчээ. Энэ нь одоогоос дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад бараг 6-7 дахин өссөн дүн аж.
Иймд иргэн таны мэдлэгт дусал болох, санхүүгийн залилан луйврыг таних, урьдчилан сэргийлэх, эрх ашгаа хамгаалах талаар мэдээллийг хүргэж байна.
САНХҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ЮУ ВЭ
Гадаад худалдаа эрхэлдэг манай улсын иргэн, аж ахуйн нэгжүүд түншээсээ төлбөрийн данс солигдсон тул төлбөрөө өөр дансанд шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээж авдаг. Тус шилжүүлгийг хийснээр цахим шуудангийн луйврын хохирогчид болох нь түгээмэл байна.
Иймд энэ төрлийн цахим шууданг хүлээн авсан тохиолдолд үнэн эсэхийг харилцагч талаасаа дахин тодруулж асуух болон ирж буй и-мэйл хаягийн зөв бурууг нягтлах нь чухал байгааг Монголбанкнаас зөвлөж байна.
Санхүүгийн гэмт хэргийн долоон шинж:
Хэн үйлдэж байна вэ:
Монгол Улсын иргэдээс гадна гадаад улсын гэмт бүлэглэлүүд тухайлбал, Малайз, Сенегал, Англи, Филиппинээс манай улсад интернэт луйврын гэмт хэрэг үйлдэж байна.
Санхүүгийн луйвар, залиланг хэрхэн таних вэ:
НУУЦЛАЛАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ
Та санхүүгийн дансныхаа нууц үг болон кодыг бусад хүн тааж чадахгүй байхаар сонгоорой. Манай улсын иргэд өөрийн болон гэр бүлийнхээ гишүүний нэр, төрсөн он сар, утасны дугаар зэргээр нууц үг болон кодоо ашигладаг байна. Тиймээс данс тус бүрт өөр, өөр нууц үг ашиглах, нууц үгээ тогтмол солихыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн хэн нэгэнд нууц үг, нууц (PIN) кодоо хэн нэгэнтэй бүү хуваалцаарай.
ЗӨРЧИГДСӨН ЭРХЭЭ ИНГЭЖ ХАМГААЛААРАЙ
Хэрэв таны дээрх эрхүүд зөрчигдвөл дараах байгууллагад хандаж болно. Үүнд:
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|