• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    136   |  
0
 

Мөнгөө хадгалах нь бидэнд хэзээ нэг цагт хэрэг болно гэдгийг хүн бүр мэддэг ч хэрэгжүүлэх нь ховор байдаг.

Хэрэв та одоог хүртэл ямар нэг зорилгынхоо төлөө мөнгө хадгалж үзээгүй бол үүнийг хэрхэн эхлэхээ мэдэхгүй, эргэлзэж байж магадгүй юм. Тиймээс мөнгөө хадгалахад тань туслах хамгийн үр дүнтэй санхүүгийн 5 зөвлөгөөг хүргэж байна.

 
 

1.    Зардлаа хянах

Зардлаа нарийвчлан хянаж, мөнгөө хэмнэх нь хамгийн чухал. Зардал хоёр төрөл байдгийг мэддэг байх хэрэгтэй. Шууд буюу нэг удаагийн худалдан авалтын зардал эсвэл давтагдах зардал.

Нэг удаагийн зардлын давуу тал нь бэлэн мөнгө таны нүдэн дээр үрэгдэж байгаа тул хянах боломжтой. Харин давтагдах зардалд байр, ус, утасны төлбөр зэрэг байнга мөнгө төлөх шаардлагатай зардал орно.

Зайлшгүй төлөх шаардлагатай төлбөрүүдийг нийт орлогоосоо хасаж, үлдсэн хэсгийг нарийн хуваарилах шаардлагатай. Хэцүү санагдаж байвч, эхлүүлчихвэл та энэ байдалд дасан зохицох болно.

 
 

2.    Орлого, зарлагаа автоматжуулах

Энэ нь хэмнэлт гаргах хамгийн хурдан бөгөөд хялбар арга юм. Жишээлбэл байнга карт хэрэглэх нь та юунд дэмий мөнгө үрснээ гүйлгээний утгаас хянах боломжтой.

Та цалингийн дансаа хадгаламжийн данстайгаа холбох боломжтой. Харин сар бүр цалингаасаа хэдэн төгрөгийг хадгаламжид хийхээ тохируулаарай. Ингэснээр банк шууд цалингаас хуримтлал руу суутгаж байгаа учир ямар ч эргэлзээгүйгээр мөнгөө хадгална гэсэн үг юм.

 
 

3.    Мөнгө хадгалахыг хүсвэл өр тавихаас зайлсхийх

Үнэхээр боломжгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд зөвхөн нэг удаад зээл авах буюу өр тавих боломжийг өөртөө олго. Харин хурдхан өрөө төлж, мөнгөө хадгалахын төлөө илүү хэрэглээгээ хасаж, мөнгө олдсон даруйд өрөндөө өг. Нэг үгээр сард төлөх ёстой мөнгөний хэмжээндээ баригдах шаардлагагүй гэсэн үг.

Зээлийг заасан хугацаанаас өмнө төлж дуусгах нь олон сарын хүү төлж, дэмий мөнгө үрэхгүй байхад тусална.

Зээлээ төлж дууссаны дараа тухайн сарын орлогоос зээлд өгдөг байсан мөнгөө хадгалах давуу боломж танд нээгдэнэ.

 
 

4.    Багаас эхлэх

Гэнэт л мөнгө хадгалах хэрэгтэйгээ ухаарч, тооцоогүйгээр эхлэвэл танд бүтэхгүй юм байна гэсэн бодол төрнө. Тиймээс багаас эхлэх нь хамгийн зөв алхам. Энэ зарчмыг сурсан байхад мөнгөний хэмжээгээ аажмаар өсгөх боломжтой.

Нэг ёсондоо хадгаламж, хуримтлал чухал болохоос мөнгө чинь 50 эсвэл 5000 байх нь тийм ч чухал биш. Сар эсвэл долоо хоног тутамд хадгалсан багахан мөнгө цаг хугацаа өнгөрсний дараа гайхалтай өссөн байх болно.

 
 

5.    Өөрт байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байх

Эцэст нь хуримтлал нь таныг зорилготой, санаа зовох зүйлгүй амьдрахад тань туслах болно. Тиймээс дараах хоёр асуултын хариултыг итгэлтэйгээр олох хэрэгтэй.

  • Танд шаардлага тулгарсан үед ашиглаж болох мөнгө бий юу?
  • Та хэрэгцээгүй, үнэтэй зүйл мөнгө зарцуулдаг уу?
 
 
TAGS
#Business