• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    98   |  
0

Өдгөө дэлхийн нийт хүн амын 61 саяыг уугуул дижиталууд буюу өндөр хурдны интернет, ухаалаг утас, сошиал медиагүйгээр амьдралыг төсөөлж чаддаггүй Z үеийнхэн бүрдүүлдэг. Тэгвэл АНУ-д төвтэй Metlife гэх судалгааны байгууллагын хийсэн судалгааны тайлангаар цар тахлын үеийн санхүүгийн хямрал залуусын амьдралд онцгойлон нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл ахмад үеийнхэнтэй харьцуулахад Z-үүд болоод Миллениалуудын амьдралд санхүүгийн энэ уналт  хүндрэл учруулж эхэлсэн байна.

Тодруулбал, судалгаанд оролцсон Z үеийнхний гуравны хоёр буюу гурван хүн тутмын хоёрынх нь амьдралд цар тахлын хямрал санхүүгийн хүндрэл учруулсан бол миллениалуудын 52 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь уг хямралд өртжээ.

Мянга гаруй миллениалаас хувийн санхүүгийн тухайд юунд хамгийн их харамсдаг талаарх судалгаанд дараах байдлаар хариулжээ.

  • Хангалттай хуримтлал үүсгээгүйдээ: 88 хувь
  • Кредит картнаас зээл авсандаа: 86 хувь
  • Орлогоо хэт өөдрөгөөр төсөөлж мөнгө үрсэндээ: 86 хувь
  • Найдваргүй зээлдэгч ангилалд шилжсэндээ: 84 хувь
  • Санхүүгийн төлөвлөгөөгүй байсандаа: 83 хувь
  • Маргааш нь зээл төлөлттэй атлаа урд өдөр нь ажил олгогчийн чекээ үрж дуусгадаг байсандаа: 81 хувь
  • Хяналтгүй зарцуулалт: 80 хувь
  • Тэтгэвэртээ зориулж хадгалаагүй дээ: 77 хувь
  • Үр ашиггүй өндөр үнэтэй хэрэглээнд мөнгө үрсэн дээ: 74 хувь
  • Цалингаа нэмэгдүүлэх боломжийг алдсандаа: 73 хувь тус тус харамсадаг хэмээн хариулжээ.

Бидний дийлэнх 20 хэдэн настайдаа ирээдүйгээ бодож хуримтлал үүсгэлгүйгээр үрэх нь элбэг. Тиймдээ ч миллениалууд өөрсдийн даван туулсан алдааг Z-үүд бүү гаргаасай гэж хувийн санхүүгийн дараах зөвлөгөөг өгчээ.

Даруй эхэл

20 хэдэн настайдаа хуримтлал үүсгэхийн ач холбогдлын талаар эртхэн мэдсэн ч болоосой гэж ихэнх миллениалууд амаа барьдаг. Анхны ажлаа хийж эхэлсэн цагаасаа эхлэн хуримтлуулж сурах хийгээд кредит картны тухайд  илүү ихийг мэддэг ч байсан болоосой, тэтгэвэртээ зориулсан хуримтлалаа аль болох эрт эхлүүлэх минь яав даа хэмээн халагладаг. Даруй урт хугацаатай хадгаламж нээгээд эхний сардаа орлогынхоо 20 хувийг хуримтлуулаад үлдсэнийг нь амьдралдаа хүргэхийг хичээ. Харин үүнийг сар бүр дадал болгоод хадгаламж руугаа сарвайхын тухайд ор тас март.

Ур чадварт суралц

Ингэхийн тулд өөртөө маш тодорхой зорилго тавих хэрэгтэй. 30 настай Denis Trufin хувийн санхүүгийн талаарх блогтоо юу хүсэж байгаагаа болон хэрхэн түүндээ хүрэх арга замаа тодорхойл гэжээ. Түүний хувьд 17 настайгаасаа хөгжим тоглож эхэлсэн ч 20 гартлаа хуримтлал үүсгэх сахилга батад суралцалгүй үрэн таран нийдэг байжээ. 20 хүрээд гэнэт ухаарч машин авахаар мөнгөөрөө хуримтлуулж эхэлжээ. Машин авч хүрэлцэхүйц мөнгөтэй болсныхоо дараа, энэ хүртэл хуримтлуулж чадсан юм чинь байр авахаар зориг шулуудан үргэлжлүүлэн хуримтлуулсан байна. Тэрээр дүү нартаа хандан "Тодорхой, хэмжиж болохуйц зорилго тавих нь шинэ дадал, ур чадварт суралцах үндэс, хуримтлалыг тоглоом мэт сана. Хуримтлуулсан мөнгөн дүн тань өсөөд ирэхийн цагт  урамшин хуримтлалд улам бүр “донтох” болно" гэжээ.

Бусдад тусал

Та бидний 20 хэдэн нас бол амьдралынхаа бат бэх суурь, шав тавих үндэс.Ингэж байж та 30 гараад өөртөө шанаа өгөхгүй амьдрах сууриа тавьж байна гэсэн үг.  

Нью-Йорк хотын Barnum санхүүгийн группийн санхүүгийн төлөвлөгч Chris Kampitsis "өгөхөө бүү март" гэж зөвлөжээ.

"Сурч, мэдсэн, алдаж оносон, ухаарсан зүйлээ бусдад харамгүй хуваалц. Олон миллениалууд Z үеийнхэн энэ мессежийг ойлгож, бидэнтэй адил нийтлэг алдаа гаргахаас сэргийлнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Бага дүнгээр ч болов хөрөнгө оруул

20 хэдтэйдээ хувцас, үнэтэй утас, видео тоглоом, зугаа цэнгэл, автомашин зэрэг үр ашиггүй зүйлд мөнгөө үрж байхаар хөрөнгө оруулалт гэж юу болохыг ойлгосон ч болоосой гэж олон миллениалууд харамсдаг. Тиймээс ажилгүй, гэртээ хэвтэж байсан ч дансанд тань орлого орж ирдэг санхүүгийн эх үүсвэртэй болохыг хүсвэл одооноос эхэлж хувьцааны талаар мэдлэгтэй болж, хөрөнгө оруул. Ингэхдээ хамгийн эрсдэл багатайгаас эхлээрэй. Зах зээлд удаан тогтвортой үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьцааг боломжит мөнгөн дүндээ тааруулж худалдан ав. 10 жилийн дараа та энэ хөрөнгө оруулалтдаа баярлаад ханахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Сургалтын зээлтэй бай

Залуу хүн та өөрийн боловсрол, хөгжилд зориулж зээл ав. Энэ бол хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт байх болно. Сар бүрийн цалин тань хаачсан нь мэдэгдэхгүй нэг л мэдэхэд дуусчихсан, гарт баригдаж нүдэнд үзэгдэх зүйлгүй үлдсэн үү? Энэ зардлаа үр ашигтай болгох хамгийн мэргэн арга бол зээл аваад боловсрол, хөгжилдөө хөрөнгө оруулах нь эд материал худалдан авахаас хавь илүү үр ашигтай байх болно. Эд материалын үнэ цэнэ цагийн аясаар буурч байдаг бол таны эзэмшсэн ур чадвар цагийн эрхээр үнэлэгдэж, танд илүү их мөнгө авчрах болно. 

Тиймээс хэзээ нэгэн өдөр өндөр орлогтой, завтай болж  байж шинэ хэл сурч, код бичиж, гадаадад мэргэжил дээшлүүлнэ гэж бодож суухын оронд ямар нэгэн аргаар зээл аваад даруй эхлүүл. Та сар бүр зээлээ төлнө гэж бодохоор шаардлагагүй зүйлд аяндаа мөнгөө үрэхээ болино.

Эрсдэлгүй партид

20 настайдаа гаргасан шийдвэрийн тань үр дагавар хэдэн арван жил үргэлжилж мэдэх тул хазгай гишгэхээс болгоомжил. Хувцас худалдан авах, амарч зугаалах, үдэшлэгт явах зэрэг зугаа цэнгэлд зориулж хэзээ ч бүү кредит карт ашигла. Энэ төрлийн зардалд банкнаас эсвэл хэн нэгнээс мөнгө зээлэхгүй байхыг Malik сануулжээ. 

Зарцуулалтаа хянаж, үр ашиггүй зардлаа танаж сур

Мөнгөө ухаалгаар зарцуулах нэн тэргүүний алхам бол сэтгэл хөдлөлдөө автаж, шаардлагагүй зүйлд зарцуулдаг зарлагуудаа танах юм. Тухайлбал алсдаа танд мөнгө олж ирэх чадварт суралцахаас бусад зүйл мөнгө үрэх, хэдхэн сар трэнд болж байгаад үнэ цэнэ нь буурах цахилгаан хэрэгсэл, эд хогшилд мөнгө зарахаасаа татгалзаж сурах хэрэгтэй.

Өөртөө түрүүлж төл! Латтенд биш

TAGS
#Business