• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    119   |  
0

ХБНГУ нь технологийн дэвшилээр алдартай хэдий ч тус улсад очиж байсан хүмүүс кафе, дэлгүүрүүд зөвхөн бэлэн мөнгөөр үйлчилдэг болохыг андахгүй биз. 

Хэдийгээр сүүлийн үед Apple Pay зэрэг олон онлайн төлбөрийн системүүд бий болсон ч Германы олон бизнес эрхлэгч, хэрэглэгчдэд бэлэн мөнгөний соёл илүү чухал. Нэг талаараа хэрэггүй зүйлд мөнгө зарцуулдаг үрэлгэн занг үгүй хийхийн тулд гарт баригдах бэлэн мөнгөтэй байх нь үр ашигтай зүйлд мөнгө төлөхөд тусладаг гэж үздэг.

Германчууд “Бидний баримталдаг бэлэн мөнгөний соёл нь технологийн дэвшилээс илүү өгөөжтэй” хэмээдэг.

 
 

Улс орон бүрийн хувьд мөнгөн тэмдэгт нь олон жилийн түүхтэй үндэстний үнэт зүйл байдаг. 

Германы  мөнгөн тэмдэгт болох Евро нэрийг албан ёсоор 1995 оны арванхоёрдугаар сарын 16-нд хэрэглэж эхэлжээ. Ийнхүү 1999 оны нэгдүгээр сарын 1-нээс дэлхийн санхүүгийн зах зээлд бүртгэлийн мөнгөн тэмдэгтээр нэвтэрсэн түүхтэй. 

Еврогийн зоос болон цаасан дэвсгэртүүд 2002 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэглээнд гарч байв. Харин бэлэн мөнгөний соёл 18-р зууны сүүл үед эдийн засаг өөрчлөгдөх үед үүссэн хэмээн үздэг. 

Тус улсын түүхийн музейд улсын мөнгөн тэмдэгтийн түүхийг агуулсан томоохон танхим бий. 

Анх Европ, АНУ зэрэгт банкны картыг хэрэглээнд нэвтрүүлж байх үед Германчууд огт сонирхоогүй гэнэ. Харин картыг анх хэрэглээндээ нэвтрүүлэхдээ зээлийн карт гэсэн нэршлийг л тодотгон үздэг байж. Одоо ч тус улсын иргэд хэрэглээний карт гэсэн үгэнд дадаагүй хэвээр байна.

The euro turns twenty years as the monetary framework of Europe
 

1980, 90-ээд онд хүмүүс гэр бүлийнхээ хэрэглээний мөнгөө бэлдэхээр долоо хоногт нэг удаа банк орж, хадгаламжаасаа бэлэн мөнгө авдаг нь хэвийн үзэгдэл байжээ. 

2017 онд Бундесбанкнаас явуулсан хэрэглээний төлбөрийг хянах судалгаанд энэ байдал хувьсах цаг нь болсон талаар илэрхийлсэн ч Германчуудын 88 хувь нь ирээдүйд бэлэн мөнгө үргэлжлүүлэн ашиглахыг хүсч байгаа нь тогтоогдсон. 

 

Харин тахал гарснаас хойш тус улсад анх удаа бэлэн мөнгөний хэрэглээ идэвхигүй болсон байна. Ийнхүү коронавирус маш богино хугацаанд тэдний чухал соёлыг бараг үгүй хийх нь. Учир нь тахлын үед олон гар дамжсан бэлэн мөнгө нь вирусийн өндөр эрсдэлтэй хэмээн ДЭМБ-аас мэдэгдсэн билээ. 

Германчуудын бараг тал хувь нь бэлэн мөнгөний хэрэглээгээ эрс багасгасан. 

Гэвч олон зуун жилийн түүхэнд улсынхаа мөнгөн тэмдэгтийг дээдлэх соёлыг өвлөж ирсэн учир “бэлэн мөнгөний соёл” энэ үндэстний хувьд хэзээ ч устахгүй ажээ. 

 
 
TAGS
#Business