• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    101   |  
0

Мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан худалдаа үйлчилгээний дэлхий нийтийн чиг хандлагыг Монголдоо нэвтрүүлж, чамгүй инновацлаг, хүртээмжтэй үйлчилгээгээрээ Монголын 2 сая хэрэглэгч, үндэсний үйлдвэрлэгч, импортлогч, дэлхийн брэнд зэрэг 60 гаруй байгууллагын 1000 гаруй салбар нэгжийг нэг дор нэгтгэсэн хөтөлбөр бол “U-Point” билээ.

 
 

Үргэлж шинэ, сонирхолтой үйлчилгээг танилцуулдаг, хийж бүтээх өрнүүн хүсэл бадарсан, “U-Point нэгдсэн лояалти хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэгч залуусын ажлын байраар зочлох далимд тус компанийн Бизнес хөгжлийн газрын захирал Ш. Батзултай ярилцлаа.

-Компанийнхаа үйл ажиллагааны ойрын үеийн сонин сайхныг хуваалцвал. Ямар ажлууд дээр төвлөрч байна вэ?

-U-Point нэгдсэн лояалти хөтөлбөрийнхөө цаашдын хөгжилд анхаарч, хамтрагч байгууллагуудадаа үр ашигтай байдал, 2 сая хэрэглэгчдэдээ өгөөжтэй байж сэтгэл ханамжийг дээшлүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд үе шаттайгаар танилцуулсаар байна.  Сүүлийн 6 сарын хугацаанд гэхэд бид нэгдсэн лоалти хөтөлбөрөө илүү хүртээмжтэй болгох үүднээс хэрэглэгчдийн өдөр тутмын худалдан авалт хийдэг 6, 8 нэрийн дэлгүүрүүдийг U-Point-д нэгтгэх ажлыг эхлүүлсэн.

Ингэснээр хэрэглэгчид байрныхаа доор байдаг хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх тутамдаа U-Point оноо хуримтлуулах замаар оноогоо илүү хурдан цуглуулах боломж бүрдсэн.

 
 

Энэ ажил харьцангуй ахицтай явагдаж байгаа буюу нэг сар хүрэхгүй хугацаанд Улаанбаатар хотын 300 гаруй хүнсний дэлгүүрийг U-Point-той дэлгүүр болголоо. Энэ оныг дуустал 2000-3000 хүнсний дэлгүүрийг нэгтгэхээр төлөвлөсөн. 

Түүнчлэн хэрэглэгчдэд илүү хялбар хэрэглээг санал болгохоор U-Point аппликейшнээ шинэчлэн, илүү олон боломжийг бий болгосон. Та бүхэн шинэчлэгдсэн U-Pointаппликейшнээ татаж авснаар U-Point-той хүнсний дэлгүүрүүдийг хялбараар хайж болохоос гадна сонирхолтой урамшуулалт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжууд нэмэгдсэнийг дуулгая.

-U-Point нэгдсэн лояалти хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон шалтгаан юу байв?

-Манай хөтөлбөрийг санаачлагч, хөрөнгө оруулагч байгууллагуудын лояалти систем хэрэгжүүлж байсан туршлага дээр үндэслэн бизнесийн санаа төрж байлаа. Тухайн үед бизнесийн байгууллагууд хэрэглэгчдийг лояалти хөтөлбөрөөрөө дамжуулан урамшуулах, үнэнч хэрэглээг бий болгох хүсэлтэй байв. Энэ нь тухайн үед цагаа олсон шийдэл байсан ч урт хугацаанд өргөжих, цар хүрээгээ тэлэх, илүү хүртээмжтэй болох зэрэг шаардлагатай тулгарсан. Энэ шаардлагуудын цогц шийдэл нь одоогийн бидний хэрэгжүүлж буй нэгдсэн лояалти хөтөлбөр билээ.

-Ингэхэд яагаад нэгдсэн лояалти хөтөлбөр гэж?

 
 

-Нэгдсэн лояалти хөтөлбөр нь хэрэглэгч олон төрлийн байгууллагаар үйлчлүүлэх тоолонд нэг л картанд урамшууллын оноогоо цуглуулж, түүнийгээ олон байгууллагад зарцуулах сонирхлыг бодит болгож өгсөн. Энэ нь байгууллагуудын хувьд ч хэрэглэгчдэдээ илүү сэтгэл ханамжийг өгөх, түүгээрээ дамжуулан үнэнч хэрэглээг бий болгон орлогоо нэмэх боломжийг бүрдүүлэх шийдэл болж чадсан.

 
 

-Өнөөдрийг хүртэл U-Point–ын хамт олны хэрэгжүүлсэн онцлох урамшуулал, үйлчилгээ юу байв?

-Товчхондоо бид маш олон худалдаа үйлчилгээний компанийн лояалти картыг нэгтгэж, тэдгээрийн системийн интеграцчлал, хэрэглэгчдэдээ хүрэх суваг болох апп зэргийг багтаасан нэгдсэн лояалти платформыг хөгжүүллээ. 

Өнгөрсөн хугацаанд бид:

  • Өнгөрсөн намар “Magic box” нэртэй урамшууллын аян өрнүүлж, нэгдсэн байгууллагуудынхаа бараа, бүтээгдэхүүнүүдийг 99%-ийн хөнгөлөлттэй үнээр хөтөлбөрт нэгдсэн хэрэглэгчдэдээ өглөө,
  • Шинэ жилийн үеэр      20 сая оноотой гацуур нэртэйгээр дижитал гацуур чимэглэж урамшуулал эдлэх аян,
  • Хэрэглэгчдийнхээ хүсэл, эрмэлзэлд тулгуурлан дундын дансанд оноогоо цуглуулж, зарцуулах “Collective” багийн үйлчилгээг нэвтрүүлэв,
  • Цар тахлаас урьдчилан сэргийлэхээр сар шинийн баярыг тэмдэглэхийг хориглосонтой холбоотойгоор дижитал золгоо хийх, оноо бэлэглэх, мэндчилгээ илгээх боломжийг “digiЗОЛГОО” үйлчилгээгээр бүрдүүлсэн,
 
 

Үүнээс гадна хэрэглэгчдээ урамшуулах төрөл бүрийн купон системийг хөгжүүлсээр байна. Тухайлбал, нэгдсэн байгууллагууд хэрэглэгчдэд зориулж 30-40-50 хувийн урамшуулал олгох боломжуудыг олгож байгаа.

Сонирхуулахад та манайд нэгдсэн байгууллагууд, U-Point- той дэлгүүрээр үйлчлүүлэхдээ картаа заавал биедээ авч явах шаардлагагүй болсон. Апп дахь QR кодоо уншуулахад л хангалттай. Харин 6,8 нэрийн дэлгүүрээр үйлчлүүлэхдээ баримт дахь U-Point-ын QR кодыг уншуулж оноогоо нэмнэ гэсэн үг.

 
 

-Тэгвэл хэрэглэгчид карт худалдан авах шаардлагагүй болсон гэсэн үг үү?

-Тийм ээ. U-Point аппликейшн картаа бүрэн орлоно. Залуучуудын хувьд аппликейшнээрээ ашиглахад хүндрэл гардаггүй. Харин ахмад настан, бага насны хүүхдүүд гэх мэт аппликейшн төдийлөн хэрэглэдэггүй хүмүүс картаараа үйлчлүүлэх боломжтой хэвээр байгаа.

-U-Point лояалти систем Монголын лояалти үйлчилгээний зах зээл дэх ямар асуудлыг шийдэж чадав?

-IT-гийн дэд бүтэцгүй компаниуд эсвэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ лангуунд байршуулдгаас биш   хэрэглэгчидтэйгээ холбогдож чаддаггүй үйлдвэрлэгчдийг хэрэглэгчтэйгээ холбогдох боломжийг олгосон.

Ихэнх үйлдвэрлэлийн салбарт хэрэглэгчдээ хэн гэдгийг нь таньдаггүй, өдөрт хичнээн хэрэглэгч тухайн барааг хэрэглэдгийг мэддэггүй болохоор, хэнд зориулж, ямар бүтээгдэхүүний урамшууллыг аль сувгаар санал болгохоо мэдэхгүй зэрэг асуудал тулгардаг.

Энэ бүх асуудлыг бид шийдэж өгч байна. U-Point-д нэгдсэн байгууллагуудад хэдэн насны үйлчлүүлэгч, хэзээ, ямар давтамжтайгаар тухайн байгууллагаар үйлчлүүлж буй зэрэг  хэрэглэгчээ илүү сайн таньж мэдэх боломж бүрдсэн гэсэн үг. Ингэснээр хэрэглэгчийн зан төлөвт тулгуурласан үйлчилгээ, урамшууллыг санал болгоно. Ийм шийдэл өмнө нь манай зах зээлд байгаагүй. Үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллага, ямар төрлийн бүтээгдэхүүн зардаг, хэдэн төгрөгийн орлого олдог гэсэн ерөнхий мэдээлэлтэй төдий байлаа.

-Лояалти үйлчилгээний хөгжил дэлхийд ямар түвшинд хүрсэн бэ. Бид  хаана нь явна вэ?

-Лояалти 1.0, 2.0, 3.0 гээд янз бүрийн түвшинд явж байна. Эхлээд хөнгөлөлтийн карт гаргаж хэрэглэгчдээ татдаг буюу хэрэглэгчдээ таниад, урьдчилсан байдлаар тэдний хүсэлд нийцэх урамшуулал санал болгодог. Сүүлийн үед ямар нэгэн сонирхолтой үйл ажиллагаанд хэрэглэгчийг татан оролцуулах, call to action буюу үйлдэл хийлгэх зэрэг нөлөөллийн ажлууд хийж байна. Манайд ч гэсэн ийм төрлийн ажлууд хийгдэж буй.

Монголд хэрэглэгчээ урамшуулдаг лояалти системийг олон байгууллага хэрэгжүүлж байгаа. Гэхдээ хэрэглэгч цуглуулсан оноогоо зөвхөн тухайн байгууллагаар үйчлүүлэхдээ зарцуулдаг гэдэг утгаараа  өдөр тутамдаа картаа ашигладаггүйгээс болоод яг шаардлагатай үед карт байдаггүй, оноо цуглуулах явц удаашралтай гэх мэт асуудал тулгардаг.

Тиймдээ ч U-Point апп хэрэглэгчдийг хэтэвчин дэх олон картаасаа салах боломжийг олгож байгаа. Одоогоор 60 байгууллага нэгдсэн болохоор тэдгээр байгууллага тус бүрийн картыг худалдаж авах шаардлагагүй тул хэмнэлт хийж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр энэ бүх картын үйлчилгээг ганц аппликейшнд багтсан учир бид байгаль орчинд ээлтэй байдлаар үйл ажиллагаа явуулж байна.

Энэ мэтчилэн лояалти үйлчилгээний дэлхийн трэндийг бид эх орондоо нутагшуулахаар ажиллаж байна.

-U-Point-ын алсын хараа, зорилго хаашаа чиглэж байгаа вэ?

-Хамтрагч байгууллага болон хэрэглэгчдэдээ үнэ цэнэ өгөх бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг санал болгох замаар лояалти системийг бий болгон тэдний хооронд гүүр болон ажиллахыг зорьж байна.

Олон салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд, хэрэглэгчдийн хамгийн ойрхон дэлгүүрүүд, тогтмол үйлчлүүлдэг байгууллагуудыг нэгтгэснээр  хэрэглэгч болоод байгууллагын хувьд маш олон асуудлыг шийдэж өгч буй. Түүнээс гадна бид хэрэглэгчдэд олгох боломжийг өргөжүүлэх буюу цуглуулсан оноогоороо бүтээгдэхүүн, үйлчилгээгээ авдаг боломжийг аппликейшнээрээ  дамжуулж олгохоор ажиллаж байгаа.

-U-point хөтөлбөр өнөөдрийг хүртэл  хэрэглэгчдэдээ үргэлж шинэлэг, сонирхолтой шийдэл, боломжийг олгосоор ирлээ. Нууц биш бол танай компани санхүүгийн эх үүсвэрээ хаанаас, хэрхэн бүрдүүлж байна вэ? 

 
 

-Дараагийн шатны хөгжүүлэлт хийх, хэрэглэгчдийнхээ хэрэглээг хялбарчилж олон байгууллагыг нэгтгэн зах зээлээ тэлэхэд маш олон хүний хөдөлмөр шингэдэг төдийгүй санхүүгийн хувьд багагүй зардал гардаг. Өнгөрөгч хоёр жил гаруйн хугацаанд санхүүгийн энэ мэт зардлыг хөрөнгө оруулагч байгууллагууд маань шийдэж ирсэн. Харин цаашид буюу есдүгээр сарын 30-наас эхлэн сар бүр хэрэглэгчдээсээ үйлчилгээний шимтгэл болох 300 U-Point оноо авахаар болсон. Тус шимтгэлээр бид одоогийн болон цаашдын төлөвлөсөн ажлуудаа илүү өргөн цар хүрээнд  хэрэглэгчдэдээ үр өгөөжтэй хүргэхэд, мөн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад зарцуулах юм.

-Орон нутгийн хэрэглэгчдэд оноо цуглуулж, зарцуулах боломжийг нь өргөтгөхөд чиглэсэн үйлчилгээ нэвтрүүлэх төлөвлөгөө бий юу?

-Одоогоор орон нутгийн хэрэглэгчид “Номин” сүлжээ дэлгүүр, Монос эмийн сан, МТ шатахуун түгээх станцууд, Ддиш ТВ, Юнивишн, Юнител гэсэн 6 байгууллагын салбаруудаар үйлчлүүлэхдээ оноогоо цуглуулж, зарцуулахаас гадна хөтөлбөрт нэгдсэн үйлдвэрлэгч, импортлогч нарын бараа бүтээгдэхүүнийг Номин болон U-Point-той хүнсний дэлгүүрээс сонгон авч давхар оноо цуглуулах боломжтой. Мөн орон нутагт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг төвүүд бидэнтэй нэгдэх үүд хаалга үргэлж нээлттэй.  

Мөн хүнсний дэлгүүрийн бизнес эрхлэгчид U-Point-той дэлгүүр болж, үйлдвэрлэгч, импортлогч нарын бүтээгдэхүүнээрээ олгож буй оноогоор хэрэглэгчдээ урамшуулахад танайхаас нэг ч төгрөгийн зардал гарахгүй гэдгийг хэлэхэд таатай байна.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

TAGS
#Business