A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 103 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 103 | |
|
Хотын хөгжлийг иргэдээ хэр ая тухай амьдрах боломжоор хангаснаар хэмжиж болох билээ. Нийслэлийн төвлөрөл жил ирэх тусам нэмэгдэхтэй зэрэгцэн автозамын ачаалал ихсэж явган зорчигчийн аюулгүй байдал нэн тэргүүний асуудал болоод буй. Үндэсний статистикийг хорооны мэдээлснээр нийслэлийн зам тээврийн ослын шалтгааны 16.5 хувь нь зорчигчид уулзвар, гарц нэвтрэх журам зөрчсөнөөс үүддэг байна.
Мөн зам тээврийн осолд өртөж хохирсон хүмүүсийн 58.6 хувийг явган зорчигчид эзэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд үүний шийдэл болсон явган зорчигчийн таван гүүрэн гарц баригдсан. Эдгээр нь 19-р хорооллын автобусны буудал, Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал Хархорин захын автобусны буудал, 120 мянгатын автобусны буудал болон 100 айл, Дарь эхийн уулзварт бий.
Өнгөн дээрээ асуудлын шийдэл мэт харагдавч стандартын дагуу хийгдсэн эсэх, иргэн бүрт хүртээмжтэй болсон уу гэвэл аль нь ч “үгүй”. Уг нь 100 айлын автобусны буудлын болон 120 мянгатын явган зорчигчийн гүүрэн гарцаас бусад нь цахилгаан шаттай боловч нэг ч удаа ажиллаж байгаагүй тул ачаа бараатай хүмүүс, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй. Иймд тус бүр нь 500 саяас нэг тэрбум хүртэлх төгрөгөөр бүтсэн эдгээр гүүр “мөнгө түгжсэн” бүтээн байгуулалт болсон гэж дүгнэж болмоор.
Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран шинээр ашиглалтад орж буй замуудад шалгалт хийхэд эдгээр гүүрэн гарцын аль ч стандартын шаардлага хангахгүй баригдсан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан аливаа барилга байгууламжийн орц, гарцын өндөр 2.5 см-ээс ихгүй байх ёстой. Гэтэл “Бөмбөгөр” худалдааны төвийн гүүрэн гарцын цахилгаан шатных нь босго гэхэд л долоон см аж. Тэд энэ босгыг хэн нэгний туслалцаагүйгээр давах боломжгүй. Манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй энэ мэт “нүд хуурсан” бүтээн байгуулалт олон тул тэд нийгмийн харилцаанаас гадуур үлдэх нэг шалтгаан болдог.
АНУ-КАЛИФОРНИ МУЖ, ДАНА ПОЙНТ ХОТ ЭНЭ АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДСЭН БОЛ?
Энэ бол АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн 34 мянган хүн амтай жижигхэн хот Дана Пойнтын явган хүний гүүрэн гарцуудын нэг. Хүн амынх нь тоогоор авч үзвэл манайхаар Сэлэнгэ аймгийн төвийн бүсийн оршин суугчтай дүйнэ. Номхон далайн эрэгт байрлах энэ хотын, ачаалал ихтэй, зургаан эгнээ хурдны зам дээрх явган хүний хуучин гүүрийг нурааж, шинэчлэх ажлыг 2009 онд гүйцэтгэжээ.
“Энэ бүтээн байгуулалт нь явган зорчигдын аюулгүй байдлыг хангах төдийгүй хотод маань өнгө нэмсэн урлагийн бүтээл боллоо” хэмээн хотын захирагч Лиза Бартлет гүүрийн нээлтэнд хэлжээ.
Өглөө 6.00 цагаас шөнийн 22.00 цаг хүртэл ажиллах цахилгаан шат, хотын түүх өгүүлэх уран зураг бүхий энэ гүүрэн гарц зам тээврийн хөдөлгөөнд оролцогсдыг 15 секунд гэрлэн дохион дээр саатахгүй болгосноор хурдны замын ачааллыг бууруулжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэд бусдын туслалцаагүйгээр зам хөндлөн зорчих боломжтой шийдлээр баригдсан 8м өргөн, 31 метр урттай энэ гүүр муж улсдаа зам тээврийн шилдэг бүтээн байгуулалтын шагналыг удаа дараа хүртжээ.
ИРГЭДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ГҮҮРЭН ГАРЦ БАРИХЫН АЧ ХОЛБОГДОЛ:
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|