A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 150 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 150 | |
|
Явган хүний замын хавтан үйлдвэрлэгчдийн хэрэглэгчдэд танилцуулдаг хорь орчим загвар байна. Эдгээр хийцээс явган хүнд хамгийн тохиромжгүй бөгөөд өмссөн гуталд халтай нь эко гэх гоё нэртэй хавтан. Мөн өвөл, зунгүй халтиргаа, гулгаа үүсгэдэг гялгар хавтан. Дөрвөлжин нүх бүхий дээрх хавтангаар ихэвчлэн явган хүний зам хийсэн харагддаг. Энэ нь, таягтай өндөр настан, өсгийт өмсдөг охид бүсгүйчүүд, хөлийнх нь алхаа гүйцэт зүгшрээгүй хүүхэд, тэргэнцэртэй иргэн, цагаан таягтнуудад ихээхэн халтай. Харин гялгар хавтан бүхий плита нь гудамж, талбайд тун тохиромжгүй, хүүхэд, хөгшид халтирч унах, бэртэх эрсдэл дагуулж байна. Ийм гялгар хавтан бүхий газар бол нийслэлийн төв талбай.
Өвөлдөө мөсөн гулгуурын талбай шиг болчихдог энэ плитан дээр халтирч, савж унаагүй хүн ховор болов уу.
Хот, суурин газрын орчны тохижилт, нийтийн эзэмшлийн газар нутаг, талбайн өнгө үзэмж, чанар, ая тух хүндээ зориулагдсан байхаас гадна, стандартад нийцэж байх ёстой. Гэтэл нийслэлийн хаанаас л бол хаанаас олж, харж болох эко буюу нүхтэй хавтан, гялгар плита бүхий явган хүний зам, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшлийн талбай, шат, довжоо иргэнд тухгүй, эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд хэрхэн заналхийлж байгааг бид хөндөж байна.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын иргэнд таатай, ээлтэй хэм хэмжээ, стандарт явган хүний зам талбайд алдагджээ. Ийм хавтан бүхий тохижилттой газар олон байна. Тухайлбал, их сургуулийн бүс гэгдэх МУБИС-иас эхтэй, ШУТИС, МУИС чиглэлд явган хүний урсгал хамгийн их. Жилийн аль ч улиралд хүн, хөл тасардаггүй дээрх хэсэгт гутлын өсгий хугалдаг, таяг зоогддог, хөл ядраадаг эко хавтан бүхий тухгүй зам, талбай хэд хэд байна. Жил бүр л Нийслэлийн тохижилт үйлчилгээний ажилтнууд явган хүний замыг шинэчлэдэг ч дээрх хавтанг жагсаалтаас ер хасахгүй байна.
Учир юу вэ. Угтаа бол аливаа улс орны нийслэлийн аль ч хэсэгт өрнөдөг тохижилт, үйлчилгээний ажил иргэдийнхээ, оршин суугчдынхаа, бяцхан иргэдийнхээ ая тухад бүрэн нийцэж байх ёстой. Гэтэл эко хавтан бүхий гудамж, талбайн тохижуулалт бухимдаж, халтиргаа, гулгаа үүсгэдэг гялгар плитагаар бүрсэн шат, талбай зутрах, гэмтэх, бүдрэх, халтирч унах шалтгаан болж байна. Энэ мэт жижигхэн асуудлаа иргэдийнхээ хэрэгцээнд нийцүүлж чадахгүй байж том том бүтээн байгуулалт ярьж, “Аз жаргалтай, амар тайван хот бий болгоно” хэмээн мөрөөдөх утгагүй. Өөдлөх айл үүднээсээ гэж үг бий. Гэтэл явган хүндээ зориулсан зам, талбайгүй улс манайхаас өөр байдаг болов уу. Алхах замгүйн балаг алхам тутамд эрсдэл дагуулж байна.
Гэтэл дэлхийн хотууд явган хүний замын стандартыг хамгийн багадаа 1.5 метрийн өргөнтэй байх ёстой гэж тусгаад, түүнээ дагаж мөрддөг. Хэрэв явган хүний замыг дугуйн замтай зэрэгцүүлэн хийвэл 2.5 метр, дугуйн зам дангаараа бол 1-1.5 метрийн өргөнтэй байх ёстой аж. Харин манайд ийм стандартад нийцэх явган хүний болон дугуйн зам хэд байна вэ.
Өнөөгийн манай нийслэлийн тохижилт, үйлчилгээний явц байдлыг харахаар гурван настай хүүхдийн гар, нүүрээ угаадаг процесстой ялгаагүй харагдаад байх юм. Тодруулбал, тохой, гарын шуу орчим нь хэчнээн хиртэй байсан ч хамаагүй, бугуйнаасаа урагшаа буюу гарынхаа алгыг л савандаад, илбээд байдаг хүүхэд шиг юм. Хотынхоо төв хэсгийн тохижилтод анхаараад байдгаас гэр хороолол тийш салсан зам, талбай, гудамж, амьдрах орчны тохижуулалтыг ер тоохгүй байсаар 2020 онтой золгож байна. Энэ бол эмгэнэл. Гэтэл хөгжингүй, том хотуудын аль ч хэсэгт хөгжил нэг л ижил төвшинд үргэлжилсэн байдаг бөгөөд дэд бүтэц дагасан хөгжил хотын төвөөс алсрах тусам цэгцэрсэн байдаг.
Гэтэл Улаанбаатарт эсрэгээрээ. Хотын төвөөс хааш хааш 10-15 км холдоход л шороо бургисан гудамж, хайрга чулуу хөглөрч хөлд тээглэсэн шороон зам, дутуу орхисон, тасарч, хагарсан авто зам, явган хүнээ мартсан, энхэл донхол, тахир, муруй дэд бүтэц. Гэр хорооллын гудамж руу хөтөлсөн тоос бужигнаж, уул өгссөн замын тухайд бодох ч юм биш. 220 гаруй мянган өрхийн амьдрал, эрх ашиг, тав тух хөндөгдөж байгаа гэр хорооллын гудамжуудад хөгжил цэцэглэх нь бүү хэл дэвшил, ахиц ч гарсангүй ээ. Төр захиргааны ордон сүндэрлэх төв талбай бүхий бүс нутгаа л тойглож, тордоод, хэдэн талаас нь угааж арчаад, усалж будаад байгаагаас биш 220 мянга гаруй өрх аж төрж байгаа гэр хорооллын мухар гудамжуудад хөгжил дэвшлийн тухай ярих нь мөрөөдлөө дэлгэж буй хүүхдийн хүсэл шиг сонсогдохоор байгааг энд онцлоё.
Нийтийн эзэмшлийн зам, талбайд хог, шороогоо овоолж, барилгын хаягдал, хайс, хашаа нь явган хүний зам руу түрчихсэн эзэрхийлэл дунд улаанбаатарынхан амьдраад даджээ. Тэр бүү хэл нэг бүү хэл, -хоёр хүн зөрөх боломжгүй нарийхан зам, иргэдийн зорчих хэсгийг таглаж машинаа байршуулах үзэгдлийг хэвийн, байх л зүйл хэмээн хүлээн авдаг болтлоо хөгжлийн доголдолд дасав. Метрополис хот болно гэх гэгээн мөрөөдөлтэй Улаанбаатарт авто замын даац хэтэрч, ногоон байгууламж бүхий талбай хомсдож, явган хүний замын дутагдал нүүрлэв.
Сүүлийн 40 жилийн байдлаарх зам, талбайн нэмэгдлийг судалж үзвэл, нийслэлд сүндэрлэсэн барилгын нийт талбайн хэмжээ ойролцоогоор ес дахин нэмэгдсэн бол харин явган хүний зам талбайн хэмжээ 0.4 дахин нэмэгдсэн гэх тоо байна. Сүүлийн жилүүдэд авто замын ажил энд, тэнд чамлалтгүй өрнөж байгаа ч явган хүний зам талбай, дугуйн замын шийдлүүд орхигдоод байна. Авто зам, дэд бүтцийн хамгийн шилдэг шийдэлтэй хойд, урд хөршүүдээсээ суралцая, хуулбарлая. ОХУ болон БНХАУ-ын дэд бүтцийн хөгжил хотынхоо өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтийг илэрхийлдэг ба явган хүн болон настайчууд, хүүхэд, харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, дугуйчиддаа ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй, тухтай байхаар баригдсан байдаг.
Авто зам болон явган хүний замын стандарт яагаад хэрэгтэй вэ гэдэгт хариулт хайж, уншигчдаасаа асуусан хариултыг энд дурдая. Явган хүний зам, талбай яагаад чухал вэ гэсэн асуултад манай уншигчдаас дараах хариулт ирсэн юм. Тухайлбал, иргэд аюулгүй, ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ. Авто машины түгжрэлийг сааруулж, хотын ачааллыг бууруулах боломжтой. Иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх талбайг нэмэгдүүлнэ. Зам дагасан ногоон байгууламж нэмэгдэж агаарын чанар сайжирна. Сурагчдыг аюулгүй, чөлөөтэй зорчих боломжийг нэмэгдүүлнэ. Хотын өнгө төрхийг сайжруулна. Дугуйгаар зорчигчийн тоо нэмэгдэнэ...гэдгийг иргэд онцолжээ. Тэгэхээр, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр та нийслэлийн иргэдийн дурдсан орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд явган хүний замыг ая тухтай, аюулгүй байдлаар шийдэж өгнө үү.
TAGS |
Энэ мэдээ танд ямар санагдав? | ||||||
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|