A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 299 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 299 | |
|
Асуудал болох нь:
Төсвийн мөнгө уйлдаггүй ч, алдагдагсан төсвийн ачааны хүндийг үүрэх татвар төлөгчид бид ирэх долоодугаар сараас эхлэн “уйлах” нь өдрүүд ирж явна... Монгол төдийгүй дэлхийн эдийн засаг коронавирусийн уршгаар сөхөрч, хэзээ сэхэл авч, урагшлах нь тодорхойгүй байна.
Манай улс “Эв хамтын” буюу нийгмийн даатгалын орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоог хэрэгжүүлдэг. Хөдөлмөр эрхэлж буй та бидний төлсөн шимтгэл ахмад настны тэтгэвэр, нийгмийн халамжийн эх үүсвэрийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл ахмадууд бидний төлж буй шимтгэлээр амьдарч, бид харин үр хүүхдийнхээ төлсөн шимтгэлээр амьдралаа залгуулна гэсэн үг.
2017 онд Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж НДШ-ийг жил бүр шаталсан зарчмаар буюу 5 хувиар нэмэгдүүлж 26 хувьд хүргэх шийдвэр гаргасан. 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн НДШ-ийн хэмжээ 2 хувиар нэмэгдсэн бөгөөд цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөллөөс үүдэн долдугаар сарын 1-нийг хүртэл 5 хувиар чөлөөлөөд буй.
Харин ирэх долоодугаар сараас эхлэн НДШ-д цалингийнхаа 26 хувийг суутгуулна. Энэ бол хүн амын орлогын түвшин, насжилт, эргээд авч буй эрүүл мэндийн үйлчилгээний чанартай жинлээд, манайхтай ойролцоо хүний хөгжлийн индекс, бүс нутгийн орлогын ангилал болон нэг хүнд ногдох ҮНО-той улс орнуудын НДШ-ын хэмжээтэй харьцуулбал “хэт өндөр” дүн болохын энэ удаад харуулахыг хичээлээ.
2020 оны байдлаар доор үзүүлсэнчлэн нийгмийн даатгалд шимтгэл төлөгч нийт 1,156,793 иргэн байгаа бөгөөд Монгол улсын дундаж цалин 1,269,100₮ буюу 445$. Харин нэмэгдээд буй 2 хувийн НДШ нь сарын 25,382 төгрөг, жилийн 304,584 төгрөг болно. Тэгэхээр ажилтан та 12.5 хувийн шимтгэлийг 10-30 жил төллөө гэхэд энэ тоо хэд хүрэх бол?
Угтаа төр энэ мөнгийг найдвартай хадгалж байгаад хүүг нь байг гэхэд өвдсөн үед тэтгэмж, эсвэл тэтгэвэр болгон иргэндээ буцааж олгодог баймаар. Гэтэл манайд бол энэ мөнгө салбарын сайдуудын тансаглал болоод хувирчихдаг гашуун үнэн бий.
Жишээ аваад үзье. Та 1 сая төгрөгийн цалинтай гэж бодоход 12,5 хувийг өөрөө буюу 125 мянган төгрөг, ажил олгогч 13.5 буюу 135 мянган төгрөгийг, нийтдээ 260 мянган төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөх болж байгаа юм. Ингээд таны үлдэж буй 885,000 төгрөгийн цалингаас –ХХОАТ-ын 10 хувь болох 88,500 төгрөг хасагдаж сард 796,500 төгрөгийн цалин гартаа авах нь.
Асуудлын гүн рүү орцгооё
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад хадгалуулж, хүүгийн орлого олдог.
Нэгэн гунигт түүх сөхвөөс Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн136 тэрбум төгрөг, Татварын ерөнхий газрын 1.5 тэрбум, Сангийн яамны 16.8 тэрбум, ЖДҮХС-гийн 47 тэрбум, Дулааны III цахилгаан станцын 30.8 тэрбум, ХХҮЕГ 3.9 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн 155 сая төгрөгийг Б.Ундармаагийн эзэмшдэг “Капитал” банканд хадгалуулсан байдаг. Тэгвэл Монголын ард түмний энэ 375 тэрбум төгрөг 2019 оны дөрөвдүгээр сард Капитал банкны дампууралтай хамт хийсэн одсон тухай баримтууд дэлгэгдэж, хэсэг шуугьж байгаад нам дарагдсан.
Ийн 2019 онд Нийгмийн Даатгалын сангийн төсвийн алдагдал 700 тэрбум төгрөгт хүрч, улсын төсвөөс санхүүжилт авч байсан удаатай.
Тэгвэл ЖДҮХС-аас 800 сая зээл авсан төдийгүй төрийн байгууллагуудын 375 тэрбум төгрөг төвлөрүүлж байхдаа дампуурсан Капитал банкны эзэн, УИХ гишүүн асан Б.Ундармаад 2,6 жилийн ял оноосон ч өнгөрсөн аравдугаар сард давж заалдах шатны шүүх 40 сая төгрөгөөр торгоод сулласан түүхтэй.
Хэрэв НДШ-ийг хөнгөлөлтийг ирэх долоодугаар сараас сунгахгүй бол нийгмийн даатгалын сангийн төсвийн алдагдал, алсаа бодоогүй бэлэн мөнгө тараасан попролын горыг попын хаадууд, ЖДҮ-чид, Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөгийг завшсан Б.Ундармаа ч биш, харин та би төлүүлэх хууль баталчихсан тул төлөхөөс өөр аргагүй.
Үүнийг шүүх чадах шударга шүүхийн шудага тогтолцоо, хариуцлага нэхэж, шаардлага тавих олон нийт бүрдэж амжаагүй тул хөөрхий ард хулхидуулаад үлдсэн. Бүрдэж амжаагүй ч гэж дээ, түрээсээ төлж, цалингаа тавих гэж ухаан жолоогүй ажиллаж буй ААН-үүд, нийгмийн даатгалын сангийн төсвийн алдагдал болон шимтгэлийн нэмэгдлийн будлианыг анзаарах сөхөөгүй, үр хүүхдээ хоолтой нь золгуулахар ажиллаж байгаа иргэдийг буруутгаж яаж болох билээ.
Ийн эдийн засаг агшиж буй энэ цаг үед НДШ-ийг нэмэх нь ААН ажлын байр нэмэгдүүлэх, цалин өсгөх боломжийг боомилон эдийн өсөлтийг бууруулж ажилгүйдэл, ядуурал газар авахаас өөр аргагүйд хүргэж байгаа юм.
Харин одоо харьцуулъя
Дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшнийг харуулах гол үзүүлэлт бол хүний хөгжлийн индекс (ХХИ) байдаг. Энэ нь хүний хөгжлийг чадавхыг харуулах бөгөөд эрүүл саруул байж, урт удаан наслах, эрдэм мэдлэг эзэмших, амьжиргааны зохистой нөхцөлд аж төрөх гэсэн хүний амьдралын үндсэн гурван хэмжигдэхүүнийг илэрхийлдэг. Тэгвэл Монголтой ойролцоо ХХИ, бүс нутгийн орлогын ангилал болон нэг хүнд ногдох ҮНО-той улс орнуудын сарын дундаж цалин болон НДШ-ын хэмжээг харьцуулж үзэцгээе.
Дэлхийн банкны тооцооллоор 2019 оны байдлаар Монгол Улсын нэг хүнд ногдох ҮНО 2019 онд 3780 ам.доллар байсан бол хөгжлийн түвшингээр манай улстай ойролцоо орнууд болох Индонез улсын нэг хүнд ногдох ҮНО мөн онд 4050 ам.доллар, харин Филиппин улсын нэг хүнд ногдох ҮНО дунджаар 3850 ам.доллар байсан юм.
Филиппин:
Statista олон улсын статистикийн байгууллагын тайлангаас авч үзвэл Филиппин улсын иргэдийн 2020 оны сарын дундаж цалин 45,000 песо буюу 937.5 ам.доллар 2,675,709₮ байна. Trading Economics сайтаас авсан мэдээллээр тус улсын НДШ 2014 оноос хойш өсөөгүй бөгөөд албан хаагч цалингийнхаа 11.36 хувийг НДШ-д төлдөг аж. Ажил олгогч үүний 7.67 хувийг төлдөг бол ажилтан 3.69 хувийг төлдөг байна.
Индонез
Харин доорх зурагт үзүүлсэнчлэн Индонез улсын хувьд 2020 онд иргэдээс суутгах НДШ-ийг 2 хувиар бууруулж 7.74 хувь болгожээ. Үүнээс ажил олгогч 5.74 хувийг төлдөг бол ажилтан өөрөө 2 хувийг төлдөг.
Тус улсын засгийн газар 2020 онд үндэсний тэтгэврийн сангийн төсвийн бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор татвар цалингийн дээд хэмжээнээс суутгах шимтгэлийг нэмэгдүүлсэн бөгөөд эрүүл мэндийн хөтөлбөрийн даатгалд 185 сая иргэнийг хамруулж чадсанаар дэлхийд дээгүүрт тооцогдож байна.
Тэр ч утгаараа НДШ-ээ төлсөн иргэн шүдний эмчилгээнээс өгсүүлээд сэтгэл заслын эмчилгээ, эрхтэн шилжин суулгах мэс засал зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг төлсөн даатгалаараа үнэ төлбөргүй авдаг.
2021 оны байдлаар тус улсын дундаж цалин 11,400,000 Индонез рупи буюу 819.4 ам.доллар (2,339,901 төгрөг)-аар цалинждыг доорх статистик харуулж байна. (Сарын дундаж цалин хотууд болон ажил мэргэжлийн салбараас хамаараад өөрчлөгдөнө.)
Индонез өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оныхтой харьцуулахад 8.51 хувиар нэмэгдүүлсэн буюу 3165,000 рупи төгрөг рүү хөрвүүлбэл 649,5184₮.
Энэ харьцуулалтаас үзэхэд манайд манай улсын дундаж цалин дээрх хоёр улстай харьцуулахад хоёр дахин бага байгаад зогсохгүй, тус цалингаас суутгах НДШ-ийн хувь хэмжээ нь 3,4 болон 2.3 дахин их байна гэж дүгнэж болохоор.
Төлөх нь ч төлж болж байна гол нь төлсөн хэмжээндээ нийцэхүйц эрүүл мэндийн чанартай үйлчилгээг авч, 30-40 жил НДШ төлчихөөд ахмад настны тэтгэврээ дор хаяж 15-20 жил авч чадахуйц амьдралын чанар, баталгааг хангасан эрүүл, аюулгүй нийгэмд аж төрдөг бол хэн ч гомдоллохгүйсэн.
Гэвч бодит амьдрал дээр борви бохис хийлгүй хөдөлмөрлөж буй хүмүүс нь хөдлөөгүй нэгэнд олгож буй тэтгэмж, халамжийн мөнгийг бүрдүүлж, богино настай популист бодлогын ачааны хүндийг нуруундаа үүрч байна.
Нэгэнт хуулийг баталчихсан тул мянга туйлаад буцааж чадахгүй тул үргүй зардлаа танаж ирж буй хүнд өдрүүдэд бэлдэж бүсээ чангалах, олсон жаахан мөнгөө ухаалаг зарцуулах сонголт та бидэнд үлджээ.
Ашигласан эх сурвалж:
TAGS |
Энэ мэдээ танд ямар санагдав? | ||||||
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|