A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 146 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 146 | |
|
Тэртээд үлдсэн дурсамжаа нэхэн санавал сонгууль бол хоёр нарны хооронд бохис хийлгүй ажилладаг өвөө эмээ хоёрын минь хувьд улс төрийн эрхээ эдлэх "баярын өдөр" байсан бол дүү бид хоёрын хувьд ч дутахааргүй “найрын” өдөр байлаа.
Энэ л өглөө өдөр өвөө эмээ хоёр минь төрдөө хүндэтгэл үзүүлэн жилдээ тоотой өмсдөг дээл, одон тэмдгээрээ гоёж саналаа өгөхөөр багийн төв рүү явдаг бол дүү бид хоёр хурга ишгээ хотлуулчхаад, тэднийг эзгүйчлэн чихэр хайх эрэлд гарч “найрладаг” байсан сан.
Баярын өдөр мэт л хүлээн авдаг байсан нь тэд ардчиллын үнэт зүйлс, улс төрийн эрх чөлөөг мэдэхийн цаагуур мэдэрсэн хүмүүс байж дээ.
Ерөөс бид энэ эрх чөлөөгөө харьцуулж байж л мэдэрнэ
Угтаа сонгууль нь бид өөрсдөдөө байгаа үнэт зүйл болох улс төрийн эрх чөлөөгөө эдлэх, ирэх дөрвөн жилд ямар нийгэмд амьдрах, бодлого шаардлагатай байгааг захиалах “баярын өдөр” байх учиртай.
Дуртай хоол хүнсээ дугаарлахгүйгээр шилж авах, хүссэн мэргэжлээ эзэмшин, дуртай газраа ажиллаж хаана амьдрах, хэн байх, үзэл бодол, дуу хоолойгоо хэнээс ч, юунаас ч эмээлгүй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох, шүүмжлэх эрхийг ардчилал гээч хувингаас цутган авах боломж бүрдсэн бидний “эрх чөлөөний баяр”.
Гэвч улс төрчдийн ёс суртахуунгүй үйлдэл, мөрийн хөтөлбөрөө биелүүлдэггүйгээс болж улс төрд итгэх залуусын итгэл алдарч, улс төр миний амьдралд хамааралгүй, улс төрийн тогтолцоо нь “бохир” учир ямар ч зөв хүнийг эвддэг тул хэн ч сонгогдсон ялгаагүй гэх хандлагатай явж ирсэн нь өнөөгийн нийгмийг цогцлоосон төдийгүй санал өгөх нь ихэнх хүний хувьд “ял” мэт санагддаг нь худал биш.
Учир нь технологийн дэвшлийн эринд амьдарч буй хэдий ч гадаадад сурч, ажиллаж буй хүмүүс харьяа орон нутгаасаа шилжүүлэг хийлгэж амжаагүй нийслэл бараадсан иргэд, оюутнуудын санал өгөх эрхийг хангаж дөнгөөгүй тул тэдний хувьд санал, дуу хоолойгоо хүргэх эрх нь хязгаарлагдмал байна.
Харин танд санал өгөх боломж байсаар атал хойрго, тоомжиргүй загнавал ирэх дөрвөн жилд “уйлах эрх” байхгүй.
Та өөрийгөө арван жилийн сурагч байна гээд төсөөлөөд үзээрэй. Хойрго загнаж ангийн даргыг сонгоход оролцоогүйгээс болж сурлага муутай, сахилгагүй, хичээл тасалдаг, арын ширээнд шүлсээ савируулан унтдаг нөхөр сохор аз нь таарч сонгогдвол та дараагийн жилүүдэд түүний мулгуу, залхуу, шунахайг зүхэж, гар хумхин “уйлж” суухтай агаар нэг билээ.
Харин энэ өдрийн дараа бидний дуу хоолой болж сонгогдсон тэдний, мөрийн хөтөлбөрийнх нь биелэлтэд хяналт, шаардлага тавих эрх, төсвийн мөнгийг олноороо хуйвалдан, хувьдаа завших, хэмжээ, хязгааргүй эрх ямба эдлэх, тансаглахыг үл зөвшөөрөх эрх бидэнд бий гэдгийг үргэлж саная.
Алдаа оноотой ч гэлээ чөлөөт сонгууль бол хүний эрх, нийгэм, эдийн засгийн чөлөөт хөгжлийн хөдөлгүүр билээ.
Тиймдээ ч залуус бид ирэх дөрвөн жилд хэн нэгэнд буруугаа чихэж гомдоллохгүй, хөдөлмөрлөж хангалуун амьдрах насан дээрээ ирээдүйдээ эзэн нь байж, улс орны энэ их өрийг өндөр татвараар төлж суухгүйн тулд улс төрийн сонгуулийг ял биш боломж гэж харж, саналаа идэвхтэй өгдөг баймаар.
Энэ жилийн хувьд улс төрийн оролцоо, сонгуульд саналаа өгөхийн ач холбогдлын талаар залууст чиглэсэн мэдлэг олгох контент, санаачлага, уриалга өргөн дэлгэрсэнтэй холбоотойгоор сонгуулийн ирц нэмэгдэх төлөвтэй.
Гэхдээ хэнийг сонгох, эс сонгохыг таны мэргэн оюун шийдэх авч, тухайн нэр дэвшигчийн боловсрол, туршлага, мөрийн хөтөлбөр зэргийг сайтар уншиж танилцаж сонголтоо хийгээсэй гэж хүсэж байна.
Тийм ээ, Монгол бол залуусын орон. Хүн амын 63.17 хувийг хүүхэд, залуус бүрдүүлдэг тул ирээдүйдээ эзэн нь байх эсэхэд одоо л бид анхаарахгүй бол хэтэрхий оройтно.
10, 20 жилийн дараа хаана ямар ажил хийх вэ, хүүхдээ хэрхэн сайн боловсрол олгож, ямар нийгмийг бүтээх вэ гэдгийг одооноос бид бүгд бодох ёстой.
TAGS |
Энэ мэдээ танд ямар санагдав? | ||||||
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|