A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 170 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 170 | |
|
Өнгөрсөн зууны сурталчилгааны арга барилаараа биднийг "балбаж” байгалиа бохирдуулсаар байх юм уу дарга нараа?
Хүн төрөлхтөн байгалийг эрхшээж, нөөц баялгийг хайр гамгүй цөлмөн, ашиг хонжоо хайсан үйлдэл нь дэлхий дахинд ямар их сөрөг үр дагавар авчирч байсныг бид коронавирусийн цар тахлаас эрхгүй ухаарсан байх ёстой.
Коронавирус гарахаас өмнө ч байгаль орчны тогтвортой байдал, дэлхийн дулааралтай тэмцэхээр улс орны засгийн газар, үйлдвэрлэлүүд ногоон шийдлийг эрэлхийлж, үйл ажиллагаандаа тусгасан шинэ хөдөлгөөнүүдийг санаачилсаар байлаа.
Тав алхаад таарах нэр дэвшигчдийн танил царайнаас залхаагүй хүн өдийд ховор. Төсвийн мөнгөнөөс хумслан байж, хэн ч тоож уншихгүй роман шиг зузаан ажлын тайлан, морь унаж, дээл өмссөн зураг бүхий сурталчилгааны самбар, сэтгүүл хэвлүүлж тараах өнгөрсөн зууны арга барилаараа хэдийг хүртэл Пи ар хийх вэ улс төрчид өө.
Харин манай уламжлалт сурталчилгаанд бий болсон ганц “дэвшилтэт үзэгдэл” нь айлын хаалга тогшиж сэтгүүл тараахыг хориглосон үзэгдэл. Гэтэл өнөөдүүл чинь тараахгүй, гялгар ууттай сурталчилгааны материалаа хаалган дээр скотчдон тогтоож, хаалганы бариулд ууттай сурталчилгаагаа өлгөх болов. Ажлаас тараад гэртээ очих тоолонд энэ үзэгдэл ёс мэт угтах болсон нь энэ нийтлэлийг бичих сэдэл төрүүлсэн юм.
Ганц удаагийн сонгуулиар ашиглаад хаях сурталчилгааны самбар, зурагт хуудас, өчнөөн хуудас шохойтой сэтгүүл, туг, тараах материалууд нь сонгуулийн дараа өчнөөн жил хаягдал болж хөрс бохирдуулахыг тавдугаар ангийн хүүхэд ч мэдэхийн цаагуур мэднэ. Үүнийг ухамсарлаж, шинийг сэтгэж, байгалийг хайрлаж буйгаа үйлдлээрээ үзүүлчих дэвшигч даанч ховор.
Сошиал медиагийн хэрэглээгээрээ хөгжингүй орнуудаас дутах бүү хэл манай иргэд илүү идэвхтэй хэрэглэдгийг эрхэм нэр дэвшигчид хэрэгссэнгүй.
Уламжлалт аргаар олон мянган тонн цаас үнэгүйдүүлж, байгаль бохирдуулах энэ шийдэл цахимаар сурталчилгаагаа хийхээс хэр үр дүнтэй байх бол? Хэвлэмэл материалаа зөвхөн хөдөө орон нутгийн сонгогчдод тараах байдлаар цөөрүүлж болох байлаа.
Нийгэм, улс төрийн асуудал хөндсөн, хэдэн ч цаг үргэлжилж мэдэх телевизийн уламжлалт нэвтрүүлгүүд үеэ өнгөрөөж, сошиал сүлжээгээр хөнгөн хэлбэрээр олон нийтэд хүргэх политайнмент сурталчилгааны чиг хандлагыг дэлгэрснийг тэд олж харсангүй.
Байгальд ээлтэй сурталчилгааны шийдэл юу вэ гэж үү?
Сошиал медиа ашиглан сурталчилгаа хийх, байгальд амархан задрах уут, даавуу, дахин боловсруулсан цаас, байгалийг бага бохирдуулах материалын шийдэл олон бий.
Байгальд амархан задрах уут хөрсөнд шингэхийн тулд 3 жил зарцуулдаг бол нэг удаагийн гялгар уут 100-500 жилийн хугацаа шаарддаг.
Сонгуульд өрсөлдөхдөө хүртэл байгаль орчиндоо ээлтэй байхыг умартахгүй байх нь чухамдаа хоосон амлалтаар бус үйлдлээрээ ухамсартай нэгэн гэдгээ баталж, байгальд ээлтэй байхыг иргэддээ үлгэрлэх юм.
Сонгуулийн Пи Ар-ийн дараагийн хэрэгсэл бол чанга яригч ашиглан өөрсдийгөө сурталчлах нь хотын дуу чимээний бохирдлыг улам нэмэгдүүлдэг. Гэтэл энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнд байх ёстойгоос гадна, тодорхой цагуудад ажиллуулах ёстой байдаг.
Тэгвэл дэлхийн улс орнууд хэрхэн байгальд ээлтэйгээр сонгуулийн сурталчилгаагаа хийдэг жишээг авч үзье.
Тус улсын хувьд өнгөрөгч оны гуравдугаар сард болсон улс төрийн сонгуулийг байгальд ээлтэй зохион байгуулахыг сонгуулийн ерөнхий хорооноос уриалжээ Энэхүү санаачлага цаас, гялгар уут, хуванцрын хаягдлыг бууруулж, байгаль дэлхий бохирдохоос хамгаалах, мөнгөний үр ашиггүй зарцуулалт, бага хаягдал гаргасан түүхэн сонгууль болсон гэж ажиглагчид үздэг. Байгальд удаан шингэх хулдаасан хэвлэлийн оронд даавуу ашиглаж, хананд графити зурах шийдлийг бодож олжээ. Цаасан болон хулдаасан хэвлэл, гялгар уутыг багасгасан нь борооны ус зайлуулах хоолойг бөглөрөхөөс сэргийлэх, амьтан хордох, байгальд хийгээд бидний эрүүл мэндэд үзүүлэх үр дагаварыг бууруулсан үзэгдэл болсон гэдэг.
Шри Ланк
Шри Ланкын Podujana Peramuna нам 2018 онд анх удаа байгальд ээлтэй сонгуулийн кампанит ажил өрнүүлж, нүүрс хүчлийн хий ялгаруулах автомашины хэрэглээг хязгаарлаж, цахилгаан машин ашиглаж, мод тарих, хог түүх зэрэг аяныг өрнүүлсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан. Мөн үеэр ус ундааны 100 гаруй кг хуванцар сав цуглуулж дахин боловсруулах үйлдвэрт тушаажээ. Бидний зорилго сонгуульд ялах төдийгүй байгаль орчныг бохирдуулахгүй сонгуульд өрсөлдөх явдал хэмээн намын дарга хэлж байжээ.
Ирланд
Ирландын улс төрийн 2019 оны сонгуульд “Ногоон нам” өөрсдийн бодлого, үнэт зүйлээс зөрсөн үйлдэл гаргахгүйн тулд уламжлалт тогтолцоог эвдэн зарим нэр дэвшигчид хуучин самбараа ашигласан бол, зарим нь хулдаасан сурталчилгаа огт хэвлүүлэхгүй, анх удаагаа нэр дэвшигчид ирээдүйд дахин ашиглах боломжтой материал сонгожээ.
Македоны улс төрийн намын сурталчилгааны кампанит ажил
Македони улсын орон нутгийн болон хотын захирагчийн сонгуульд өрсөлдөгч ногоон нам буюу DOM (Democratic Renewal of Macedonia) нь байгальд ээлтэй олон шийдлийг санаачлах хэрэгжүүлж “Эрүүл амьдралын төлөөх ногоон хот, ногоон эдийн засаг, хүн бүрд тэгш эрх, шударга ёс” гэсэн хөтөлбөртэйгөөр сонгуульд оролцсон юм. Ингэхдээ байгальд ээлтэй байх үзэл санааг түгээх, мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар иргэдтэй уулзахдаа дугайгаар хөлөглөж байлаа.
Сурталчилгааны материал, мөрийн хөтөлбөрөө дахин боловсруулсан цаасан дээр хэвлэж олны хараанд өртөж байв. Энэ мэт үзэл санаа, үнэт зүйлсээ ухаалгаар тодорхойлж, шинийг сэтгэж, системтэй ажилласны үр дүнд энэ жижиг намыг дэмжих хүмүүсийн тоо 2006 онтой харьцуулахад 45 хувиар нэмэгдэж, 43 дэвшигчийн 10 нь ялалт байгуулжээ.
Харин Монголд
Байгальд ээлтэй шийдлийг 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй 498 нэр дэвшигчийн хэний ч санаанд буугаагүй байхад Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж буй Н.Номтойбаяр улс төрийн захиалгат хэргээр цагдан хоригдож буй ч түүний штаб байгалийг “бохирдуулах” биш “цэвэрлэх” байгальд ээлтэй сурталчилгааг санаачлан хэрэгжүүлж, олон хүнд үлгэр үлгэр дуурайлал болов.
Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад нэр дэвшигч Н.Номтойбаярыг сонгуулийн тухай хууль зөрчин, хууль бусаар хориж буй талаар түүний твиттер хуудсан дахь "Үг хэлэх боломж үгүй тул үйлдлээрээ сурталчилгаагаа эхлэв. Өнөөдөр хогоо цэвэрлэнэ. Маргааш хог шааруудаа цэвэрлэнэ" гэсэн жиргээ олны анхааралд өртөхгүй байхыг аргагүй байлаа.
Ашигласан материал:
TAGS |
Энэ мэдээ танд ямар санагдав? | ||||||
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|