A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 103 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 103 | |
|
“...Урт цагааны урд хүрээд ир, хороолол орно, 19-т бууна, 25-аас зүүн эргээд АРК-аар гараад баруун хойд талын шинэ барилга”... Технологийн эринд зүг чигийн баримжааг энэ мэт ярилцахыг гадны иргэн сонсвол ангайх байлгүй. Харамсалтай нь энэ бол нийслэлийн хотын гудамж, талбайн нэршил хаягжилтын одоогийн нөхцөл байдал.
Нийслэлийн “Хот Байгуулалт Хөгжлийн Газар”-ын мэдээлснээр Улаанбаатарын хэмжээнд 248 гудамж байдгаас 1990 оноос хойш ердөө 167-г нь нэрлэжээ. “Токиогийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө” гэх нэршлийг бид цаасан дээр хэрэглэхээс бус өдөр тутамдаа хэрэглэх нь ховор. Түргэн тусламж, гамшиг болон онцгой байдлын нөхцөлд нийтээрээ хэрэглэж хэвшсэн хаягжуулалтгүйгээс бид эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирдог.
“Баян-Зүрх дүүрэг, 4-р хороо, Доржийн гудамж” гэж дуудлага өгвөл олж ирэх түргэн тусламж, такси, дуудлагын үйлчилгээ нь юу л бол. Энэ мэт нэршлийг бид өөрсдөө хэрэглэхгүй, ойлгохгүй, төөрч байхад жуулчид хүссэн газраа олж очих нь бүр ч эргэлзээтэй. Хаягжуулалт, нэршил байдаг ч иргэд өдөр тутамдаа хэрэглэлгүй ойролцоо байрлах томоохон барилгаар баримжаалж буй нь хэд хэдэн шалтгаантай.
Хотын төвийн бүсэд аливаа газрыг олоход хүндрэлтэй байхад захын хороолол болон төлөвлөлтгүй суурьшсан хэсэгт бүр хүндрэлтэй. Энэ мэт асуудлаас үүдэн дотоодын болон олон улсын хэмжээнд албан байгууллага, иргэдийн шуудан, илгээмжийн хаяг хөгжөөгүй.
Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмын 8.3-т “нийтийн хэрэгцээний хаягийн зургийг жилд нэг удаа шинэчлэн гаргаж байна” гэж заасан. Мөн тус журмын 8.4.3-т “аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн самбар, үйлчилгээний байгууллагад хаягийн мэдээллийг нийтэд ойлгомжтой байдлаар байршуулна” гнэ тусгасан. Гэтэл уг хууль журмын хэрэгжилт ямар байгааг бид өдөр тутамдаа харж болно.
Дүүргүүдийн хороодод бүсчлэл дээр суурилсан “Шуудангийн нэгдсэн код”-ыг нэвтрүүлсэн ч өрх бүр шуудангийн хаягаараа илгээмж хүлээн авах хэмжээнд хүрээгүй байна. Хаягжуулалтын асуудал бол аялал жуулчлал, нийгэм эдийн засгийн хөгжилд үлэмж хувь нэмэр оруулах хүчин зүйл. Тиймээс хот төдийгүй хөдөө орон нутгийг хаягжуулалтын нарийвчилсан системтэй болгох нэн шаардлагатай байна.
МАНАЙ НИЙСЛЭЛИЙН ДАЙТАЙ ГАЗАР НУТАГТАЙ СИНГАПУР УЛС ХАЯГЖИЛТЫН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БОЛ?
Хаягжилт, гудамж талбайн нэршлийн систем нэвтрүүлэхэд хот төлөвлөлт, дэд бүтцийн зохион байгуулалт нэн чухал. 1965 онд Сингапур тусгаар тогтнох үед тус улсын нийт хүн амын ердөө 9 хувь нь нийтийн орон сууцанд амьдарч байжээ. Харин өдгөө 85 хувь нь төрөөс барьсан орон сууцанд амьдардаг. Энэ нь хэн дуртай нь газар өмчлөөд байшин, барилга бариад, түүнийгээ дураараа хаягжуулдаггүй давуу талтай.
Сингапурын бүх гудамж, явган хүний зам, барилга, байгууламж, талбай маш тодорхой нэр, хаягтай. Хурдны зам, метроны буудлын нэртэй давтагдах, ижил уншигдах нэршил өгдөггүй тул андуурах асуудал гарахгүй.
Зам, гудамж, талбайгаа голдуу Англиар нэрлэсэн. Хаягжуулалтын бүх нэршил цахим хэлбэрт Мандарин хэл рүү орчуулагдсан байдаг. Байшин, барилгын хүний нүдэнд харагдах хэсэгт ямар гудамж, дүүрэгт харьяалагддаг байгууламж болохыг нэг стандартаар тодорхой бичсэн. Цагаан толгойн үсгийн дарааллаар хороо, гудамж тус бүрийг нэрлэн дахин давтагдашгүй тоогоор барилга, байгууламж бүрийг дугаарлана. Мөн харь хэлний үг ашиглахгүй, тогтооход хялбар, богино үгээр нэрлэсэн байдаг.
Гудамж, зам, талбайн нэрийг бүтнээр нь бичихийг хуульчилж эдгээр нэршлийг үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд ашиглахыг хоригложээ. Хаашаа ч явсан 60 метр дотор байрлах самбарт тухайн замын өргөн, хэр урт үргэлжлэх мөн хаашаа салдаг, тойрог зам уу, шулуун зам уу гэдгийг зургаар ойлгомжтой үзүүлсэн байдаг.
Гудамж талбайг улс төрийн хөдөлгөөн, эсвэл манайх шиг хэн нэгэн хүний болоод аль нэг орны нэрэмжит болгохыг хуулиар хориглосон. Дугаар, хаяггүй нэг ч байшин үгүй тул хүргэлт, шуудангийн үйлчилгээ өндөр хөгжжээ. Сингапурын арал 1950 оноос шуудангийн хаягтай болсон. Өдгөө 6 оронтой шуудангийн хаягийг 28 дүүргийн 80 хорооны оршин суугчид хэрэглэнэ. Иргэд энэ хаягаараа илгээмж, захиалсан бараа бүтээгдэхүүнээ хүлээн авч цагаа хэмнэдэг.
Оршин суугчид болон жуулчдад зориулж хотын бүх барилга байшингийн байршил болон шуудангийн хаягийг багтаасан товхимол хэвлэж олон нийтэд үнэ төлбөргүй тараана. Хамгийн гол нь цахим хуудсанд байршуулсан хаяг, нэршил хэзээ ч бодит байдал дээр зөрөхгүй.
ХОТЫН ГУДАМЖ, ТАЛБАЙ, БАЙШИН БАРИЛГА БҮРИЙГ ХАЯГЖУУЛАН, ТУС ХАЯГИЙГ НИЙТЭЭРЭЭ АШИГЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ:
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|