• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    90   |  
0
 

Дээвэр нь тагтааны сангасаар дүүрсэн, дотор тал нь тос, тоосондоо дарагдсан хуучны өнгө төрхөөр нь бид Ганданг төсөөлдөг. Тэгвэл энэ дүр зургийг мартуулам шинэ хэв маяг бүхий, 1080 ламын ном хурах, шашны цогцолбор “Батцагаан” цогчэн дуган ашиглалтад оржээ.

 
 

Ирэх есдүгээр сард нээлтээ хийх уг дугантай танилцъя. Жилд  бүр улсын маань нийслэлийг зорих  550 гаруй мянган жуулчны нүд хужирлах газар бол яах аргагүй Гандантэгчинлэн хийд.

 
 

Тэгвэл зориулалтын хадгалах газаргүйгээс үрэгдэн, гэмтэж байсан биет болон биет бус соёлын  өвөө бид өдгөө бид хойч үедээ баяртайгаар өвлүүлж, жуулчдад бахдалтайгаар үзүүлэх боломж бүрджээ.

 
 

Гандантэгчинлэн хийдийн Их Шанзодба А.Амаржаргал шинэ дуганы талаар ийн ярилаа

Тэрбээр “Жуулчид Улаанбаатараас үзэж сонирхох түүх, соёлын гол үзвэр болсон Монголын бурхан шашны төв Гандадтэгчилэн хийдийн дэргэд орчин үеийн чиг хандлагад нийцсэн “Батцагаан” дуганыг барьсан  нь түүхэн бүтээн байгуулалт болов.

 
 

Бид энэ дуганыг бариулах гэж олон жилийн өмнөөс мөрөөдсөн. Хийдийн дотоод тохижилтын ажлыг жилийн өмнөөс хийж эхэлсэн. Зөвхөн хурал хурах зориулалттай бус архив, судар номын сан, ёслолын танхимуудтай, сүсэгтэн олон ном бичүүлж, уншуулан, музей үзэж, бясалгал хийн, зоог гүнцгээ барьчихдаг, сүсэгтэн олон оюун санааны цогц үйлчилгээ авдаг  цогцолбор болох юм.

 
 

Хуучны хэв маягт орчин үеийн  дизайны чиг хандлагыг шингээсэн уг дуганы нээлтийг есдүгээр сарын эхээр албан ёсоор хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, 245 м2 хурлын тэнхимийн талбайг “Эрдэнэт” хивсийнхэн хонины ноосон хивсээрээ шаллаж өгсөн. Бид гэртээ цагаан эсгий, ширдэг дэвсдэг уламжлалаар дуганы дотор талд цагаан өнгөтэй хивс, гадна талын шатны гишгүүрт улаан хивсийг орчин үеийн дизайны шийдэлтэйгээр, хурдан хугацаанд хийсэн.

 
 

Гандантэгчинлэн хийд нь Монгол төдийгүй олон улсын биет ба биет бус соёлын өвийг хадгалсан газар. Азийн Буддистуудын энх тайвны холбооны нэгдсэн удирдлагын төв нь төв энд байрлан, ерөнхийлөгчөөр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц ажилладаг юм. Өнгөрөгч сарын 21-23-нд шинэ дуганы маань анхны үйл ажиллагаа болох Азийн Буддистуудын Энхтайвны бага хурлын XI Ерөнхий чуулган зохион байгуулагдсан.” гэлээ.

 
 

Орчин үеийн чиг хандлага, өнгө дизайн бүхий шинэ Гандан ийнхүү ашиглалтад оржээ. Иргэд бүрэн цогцоор нь ирэх есдүгээр сард хийх нээлтээр танилцах боломжтой.

 
 
 
 
 
TAGS