A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 111 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 111 | |
|
Дэлхийн эдийн засгийн чуулганы 2018 онд гаргасан судалгаагаар манай улс замын чанараараа дэлхийд 109 дүгээрт, Ази тивд сүүлээсээ гуравт оржээ.
Дэлхийн улс орнууд зам барихдаа тухайн зам дээр явж байгаа тээврийн хэрэгслийн тоо, тэдгээрээс хэд нь хүнд даацын машин байна, өдөрт хэчнээн машин зорчиж буйг нарийн тооцоолж түүнд нь тохируулсан стандартаар зам тавьдаг. Түүгээр ч үл барам зам тавьж байгаа газрын цаг уур, хөрсний онцлог, ямар тогтоцтойгоос хамаараад стандарт нь өөрчлөгддөг. Эдгээрийг харгалзан үзсэний үндсэн дээр тендерийн төсвөө баталдаг.
Гэтэл манайд төсвөө батлаад түүнд нь нийцүүлэн стандартаа тогтоодог гэвэл яг тохирно.
Бид инженерийн шийдэл, борооны ус зайлуулах нэгдсэн шугамгүй үүн дээр тендер авсан компаниудад хяналт тавьж, хариуцлага оноодоггүйгээс стандарт хангахгүй замтай үлддэг байна.
Жилийн жилд шинээр зам тавих, эвдэрсэн замыг засахаар багагүй мөнгө төсөвлөгдөгч, жил хүрэхгүй хугацаанд цуурч, хонхойх нь цөөнгүй.
Захиалагч тал буюу Зам тээврийн хөгжлийн төв, тендер гүйцэтгэгч компани, болон тендерийн ажлыг хянадаг зөвлөлийн баг гэсэн гурван талын хамтын ажиллагаан дээр зам барих үйл явц явагддаг.
Гэтэл манайд энэ гурван байгууллага харилцан хяналт тавьдаггүй, хамтын ажиллагаан дээрээс “илүүчлэн завшдаг”-аас иргэд бид хохирдог. Авто замууд ийнхүү амархан эвдэрч буй нь зам тээврийн осол ихээр гарах, тээврийн хэрэгсэл амархан эвдрэх шалтгаан болж байна.
Өөрөөр хэлбэл манайд баригдаж буй замын даац, ашигласан материалын чанарын хувьд хүнд даацын машин явахад шаардлагад нийцдэггүй.
Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэдээлснээр 2013 оны байдлаар долоон метр өргөнтэй, таван см зузаан асфальтан хучилттай нэг км замыг барихад дунджаар 515-530 сая төгрөг төсөвлөдөг гэсэн тоо бий.
Гэтэл энэ мөнгөн дүнгээр ямар зам тавьдгийг бид хур бороотой өдрүүдэд хамгийн сайн мэднэ.
Азийн хөгжлийн банкнаас замын засварын ажлыг зургаан жил тутамд хийж байх зөвлөмжийг Зам тээврийн яаманд хүргүүлсэн байдаг. Гэтэл манайд 10 гаруй жил засвар хийгээгүй хот, хөдөөгийн олон зам бий.
Тендер авсан компаниуд чанаргүй тавьсан замаа “Хүнд даацын машин олноор явах болсноор эвдэрч байна” гэх тайлбараар өөрсдийгөө өмөөрдөг.
Зам чанаргүй байгаагийн ШАЛТГААН:
Тэгвэл Сингапур улс замаа хэрхэн барьдаг вэ?
707.1 км² газар нутагтай, 9.306 км урт авто замтай, Сингапур улсын замын хөгжлийг авч үзье.
Дэлхийн эдийн засгийн чуулганы 2018 оны гаргасан тайлангаас үзвэл Сингапур улс авто замынхаа чанараар Азидаа тэргүүлж, дэлхийд хоёрт орсон байна.
Олон давхар сүлжилдэх замынхаа суурь/дэрийг/ давхаргыг тэд маш зузаан тавьж өгснөөр замынхаа насжилтыг уртасгадаг.
Өдөрт 950 мянган тээврийн хэрэгсэл зорчдог авто замаа тэд нано технологийн түвшинд хөрс боловсруулж, бэхжүүлж, хатуулаг ихтэй авто замын суурьтай цутгадаг.
Лабораторийн туршилтаар гаргаж авсан дуосолид бодис нь хөрсний ан цав, жижиг хэсгүүдийг чигжиж нэг цул болгон хооронд нь барьцалдуулан бэхжүүлснээр, газрын хөрсний нүх сүвүүдээр нэвтрэх ус чийгийг бүр мөсөн хязгаарлаж, хөрсөнд ус нэвтэрдэггүй.
Энэ нь хөрс болон модноос нүүрс үүсэх байгалийн үзэгдлийг өндөр даралтын нөлөөн дор идэвхжүүлж, цутгаж байгаа хэрэг юм. Ингэж замын дэрийг цутгах нь ашиглалтын явцад улам бүр бэхжин нягтаршдаг аж.
Тэд зам засварлах, арчлах, шинээр барихад жилд 10.11 тэрбум Сингапур доллар зарцуулдаг.
Харин зам арчилгааны сэдвийн хүрээнд тэд маш нарийн боловсруулсан лазер болон дуу авианы локатор төхөөрөмж ашиглан замын гадаргуудын нягтаршил, мурийлт болон эдэлгээний эвдрэл, зэргийг шинжилж даруй засварладаг.
Мөн тэд зам бүрийн хажууд үе, борооны ус зайлуулах инженерийн шугамыг анхнаасаа шийдэж өгдөг учраас замын насжилтыг уртасгах давуу талтай.
Замын зузааны стандарт нь:
Өндөр хурдны замын зузаан нь 1.2 метр
Төв замын зузаан 1 метр, хашлага 1.2м
Ачааны машин зорчих замын зузаан 1 метр, хашлага 1.2 метр
Төв замын өргөн 31.8 метр байх ёстой аж. Замын уулзварыг мурийлтгүй барьж, 50 метрийн дотогш компьютерийн тоног төхөөрөмж, сурталчилгааны самбар суурилуулж, автобусны зогсоол барьдаггүй байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|