A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 156 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 156 | |
|
Эрдмийн цагаан өргөө хүүхдийн цангинасан дуугаар "амилах" есдүгээр сар айсуй. Энэ хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид зургаан настай 38232 хүүхэд элсэнэ. Тэд ч бас тоос бужигнасан нэг ангид 50-60 уулаа шахцалдаж энэ жилийг "давах" уу?
Боловсролын салбар бол нийгмийн хөгжлийг тодорхойлох хамгийн чухал тогтолцоо.
Монгол улсын нийт хүн амын 30 гаруй хувийг сургуулийн насны хүүхэд эзэлдэг. Нийслэлийн боловсролын газрын 2018 оны статистик мэдээлэлд төрийн өмчит ЕБС-ийн 8207 бүлэгт нийт 264.240 сурагч суралцжээ. Хүүхдийн эрүүл мэнд, суралцах чадварт сургуулийн дотоод орчны хүчин зүйлсийн үзүүлэх нөлөөлөл 20-70 хувь байдаг гэсэн судалгааг Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан байна.
Сургуулийн насанд хүүхдийн бие махбодь гадаад, дотоод орчны аливаа өөрчлөлтөд хамгийн их мэдрэг байдаг гэнэ. Эрүүл ахуйн шаардлага хангасан ширээ, сандал, хүлцэх хэмжээний агаарын чанартай анги танхимд хичээллэх нь сурагчдын бие бялдрын зөв хөгжил, сурах чадварын хэвийн нөхцлийг хангах, хараа болон нуруу нугаламын гаж хөгжлөөс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Манай улсад мөрдөгдөж байгаа сургалт хүмүүжлийн барилгын зураг төсөл зохиох нэгдсэн норм 66/88 гэсэн стандарт бий. Уг стандартад сургуулийн дотоод орчинд нэг хүүхдэд 2.4 м.кв талбай оногдоно гэж заасан.
Нэг анги дунджаар 40 м.кв талбайтай гэж тооцоход тухайн ангид 20 сурагч сурах ёстой.
Гэтэл нийслэлийн улсын сургуульд хамгийн олон хүүхэдтэй бүлэг нь нэг, хоёрдугаар ангийнхан бөгөөд ихэнх тохиолдолд 49 хүүхэд нэг танхимд суралцаж байх жишээтэй.
Өөрөөр хэлбэл улсын сургуулийн нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ эрүүл ахуйн нормоос 1.25-3.4 дахин бага буюу стандарт огт хэрэгжихгүй байна.
Өнгөрөгч 2018-2019 оны хичээлийн жилд 26 ЕБС-ийн 7743 сурагч гурван ээлжээр хичээллэжээ. Гурван ээлжээр хичээллэхэд сүүлийн ээлж орой 20.00 цагт тардаг. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад 2018 онд нийслэлийн хэмжээнд сургуулийн насны 495 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна. ЕБС-ийн хичээл орой тарах нь өвлийн цагт хүндрэлтэйгээс гадна сурагчид гэмт хэрэгт холбогдох, хохирогч болох гол шалтгаан байсан гэхэд хилсдэхгүй.
2018 онд батлагдсан улсын төсвөөс үзвэл нийслэлд нийт 17.920 хүүхдийн хүчин чадалтай 29 сургуулийн барилгын ажил хэрэгжиж дуусахаар төсөвт суусан хэдий ч одоогоор сураг алга. Олон улсын стандартаар бол 15 хүүхдэд нэг угаалтуур, 20 хүүхдэд нэг суултуур оногддог. Гэтэл нийслэлийн улсын сургуулийн суултуурт 60 хүүхэд, нэг угаалтуурт 40 хүүхэд оногдож байна. Сургуулийн ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ эрүүл ахуйн нормоос 1.4-3.1 дахин бага байгаа нь эрүүл мэнд хийгээд сурлагын чанарт шууд нөлөөлсөөр буй.
Анги танхимын харьцангуй чийгшил болон агаарын хэм, гэрлийн коэффициент, зохиомол гэрэлтүүлэг зэрэг сургуулийн дотоод орчны эрүүл ахуйд шаардлага тавьдаг эцэг эх, стандартад нийцэх төрийн өмчит сургууль ховорхон.
Нэг ангид олуулаа шахцалдаж хичээллэснээр:
- Багшийн хүүхэд бүртэй тулж харьцах боломжийг багасгаж,
-Хүүхдийн суралцах чадварт сөргөөр нөлөөлөх,
-Амьсгалын замын болон халдварт өвчин үүсэх, дамжих нөхцөл бүрдүүлж,
-Гал тогооны халдвар хамгаалал, мөрдөх ёстой стандарт журам давхар зөрчигдөж байгаа нь гэдэсний халдварт өвчин гарах, тархах гол нөхцөл болно.
Өмнөдөөс гялалзах од: Шинэ Зеланд улсын ерөнхий боловсролын сургуулийн орчин
Шинэ Зеланд улс нь боловсролын салбарт “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага”-ын гишүүн орнуудын дунджаас дээгүүр төсвийг боловсролын салбарт зарцуулдаг. Тус байгууллага нь өндөр орлоготой эдийн засагтай, хүний хөгжлийн индекс өндөртэй орнуудын нийгэмлэг бөгөөд эдгээр улсууд ДНБ-ийхээ 6.5 хүртэлх хувийг боловсролын салбарт зарцуулдаг бол Шинэ Зеланд улсын хувьд 7.3 хувийг боловсролын салбарт зориулдаг байна. Харин манай улс ДНБ-ий ердөө дөрөвхөн хувийг боловсролын салбарт төсөвлөдөг.
2018 оны байдлаар Шинэ Зеланд улсад хувийн болон улсын, хамтарсан 2,531 ЕБС бий. Үүнээс 252 сургууль нь хамгийн олон хүн амтай хот болох Оклендэд байдаг. Үндэсний хэмжээнд ЕБС-ийн 42 хувь нь 89 хувийн анги дүүргэлттэй, 14 хувь нь 51 хувийн анги дүүргэлттэй байна. Ихэнх сургууль нь 100-2000 сурагчаас хэтэрдэггүй. Нэг анги хамгийн багадаа 40 м.кв талбайтай бөгөөд нэг сурагчид дотоод орчинд 2.5 м.кв, гадаад орчинд 5м.кв зай оногддог аж.
Сургуулийн доторх талбайн 40 хувийг тусгайлан тохижуулсан тэнхим эзэлдэг. Үүнд: Хөгжим, компьютер, физик, хими, биологи, хөдөлмөрийн хичээл орох лаборатори орно.
Бага болон дунд сургуулийн нэг анги -78 хүртэлх м.кв
Ахлах сургуулийн нэг анги—70 м.кв,
Биеийн тамирын заалын стандарт талбай 300 м.кв, олон улсын томоохон сургуулийн 520 орчим м.кв талбайтай.
Зуны цагт хичээлийн танхимын агаарын хэм 19-24 градус , өвлийн улиралд 16-19 хэмийн дулаантай байна.
ЕБС-иуд нь багтаамжаасаа хамаараад жижиг, ердийн, том анги гэсэн гурван төрлийн ангилал бүхий ангитай. 13-17 сурагчтай жижиг анги болон 22-25 сурагчтай ердийн ангид тус бүр нэг багш, 30 хүртэлх сурагчтай том ангид үндсэн болон туслах гэсэн хоёр багш оногдоно. Ингэснээр багшийг сурагч бүртэй тулж ажиллах боломжийг бүрдүүлнэ.
Шинэ Зеланд улс ерөнхий боловсролын сургуулийн гадаад болон дотоод орчны тохижилт, сургалтын орчинд шаардагдах тоног төхөөрөмж технологийн хэрэгслийг улсын төсвөөс хангадаг.
Хог хаягдлыг бууруулах зорилгоор ЕБС-иудад хогоо ангилж хаях зориулалтын сав байрлуудаг. Мөн гэнэтийн осол гэмтлээс хамгаалах үүднээс сургуулийн анги танхим, өрөөнүүдийн хаалгыг аль болох гадагшаа биш дотогшоо нээгддэг байхаар суурилуулдаг аж. Анги бүр проектор болон, DVD тоглуулагч, лазер үзэгтэй, ус цэвэршүүлэх төхөөрөмжтэй. Сургууль бүр тоглоомын талбай, усан бассейнтай гээд Шинэ Зеланд улс нь бүхэлдээ сурагчдад ээлтэй сургуулийн орчинтой.
Тус улсын ЕБС-ийн сурагчдын 95 хувь нь улсын сургуульд, ердөө таван хувь нь л хувийн сургуульд сурдаг. Сургуулийн бие засах газрын агаарын чанар, эрүүл ахуйд ихээхэн анхаарал хандуулж чимээ багатай агааржуулалтын систем, агаар цэвэршүүлэгч, чийгшүүлэгч хангалттай суурилуулдаг гэнэ. Хотын дийлэнх оршин суугчид хоногийн цагийн 90 орчим хувийг дотоод орчинд өнгөрөөдөг гэж үздэг. Тиймээс сургуулийн дотоод орчны агаарын чанар, гэрэлтүүлэгт ихээхэн анхаардаг байна. Ойлгомжтой, тодорхой тэмдэглэгээ бүхий явган хүний хийгээд авто зам, унадаг дугуйн зогсоол, хяналтын камер, сургуулийн сурагчдыг зөөвөрлөх тээврийн зогсоол зэргийг ангилж өгнө. Түүгээр ч үл барам сурагч, ажилчид, зочид гээд сургууль руу нэвтрэх хаалга нь тус тусдаа байдаг аж.
Сайн боловсон хүчин бэлдэхэд мэдээж олон хүчин зүйл нөлөөлөлдөг. Шинэ Зеланд улсын хувьд сургалтын чанар, зарцуулах төсөв, сургуулийн аюулгүй орчин, хүрэлцээ, багшлах боловсон хүчний чадвар зэрэгт илүүтэй анхаардаг байна.
Тус улсын Боловсролын яамнаас өнгөрсөн онд ЕБС-ийн сурагчид болон эцэг эхчүүдийн дунд явуулсан сэтгэл ханамжийн судалгаагаар 45 хувь нь сэтгэл ханамж маш өндөр гэсэн үнэлгээ өгсөн бол, 34 хувь нь мэдэхгүй, харин 22 хувь нь сэтгэл ханамжгүй гэж хариулжээ.
Эх сурвалж:
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|