• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    89   |  
0

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн улс орнуудын эрүүл мэндийн салбарынх нь үр ашигтай байдлыг зургаар харуулжээ. Монгол улс энэ үзүүлэлтээр 191 орноос 145-д орсон жагссан байна.

Figure10: Global Distribution of Overall Efficiency, 191 WHO Member States, 1997 Estimates

Үр ашигтай байдал гэдгийн цаана эрүүл мэндийн салбар иргэддээ хэрэгтэй үед нь чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш үзүүлж чадаж байгаа эсэх, санхүүжилтийн тогтолцоо нь зөв байж бага зардлаар олон хүний эрүүл мэндийг аварч байна уу зэрэг асуудлууд багтана. Энэ үзүүлэлтээрээ манайх дэлхийд 145-т оржээ гэсэн үг.

Гэтэл 68 сая хүн амтай Тайланд улс эрүүл мэндийн системийн үр ашгийн үзүүлэлтээр 47-д оржээ. Зарим үзүүлэлтээрээ АНУ-ын өмнө ч орж байгаа.

Тайланд ба Монгол

  • Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх эрүүл мэндийн зардлын хувь

WHO, 2014

  • Нэг хүнд ногдож буй эрүүл мэндийн зардал, ам доллараар

WHO, 2014

  • Эмч нарын хүрэлцээ /1000 хүнд ногдох их эмчийн тоо/

World Bank, 2008

 


Эрүүл мэндийн салбарын санхүүжилт ойролцоо, эмч нарын тоогоор Монгол хавь илүү байхад яагаад Тайланд 47, Монгол 145-д жагсах болов?!

  • Эрүүл мэндийн бодлого ба судалгаа

Эрүүл мэндийн бодлогын чиглэлээр олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн судалгааны ажлын тоог харьцуулбал /1996-2016 он/

Scimago Journal & Country Rank, 2016

 

Эрүүл мэндийн бодлогын судалгаа гэдэгт эрүүл мэндийн эдийн засаг, систем болон бодлогын чиглэлүүд орно. Тайланд улсын эрүүл мэндийн бодлого илүү нотолгоонд суурилсан аж.

Харин бид судалгаагүйгээр санхүүжилтийг, эмч, эмнэлгийн тоог нэмэгдүүлж, цалин, хөлсийг өсгөсөн ч асуудал нэг мөр шийдэгдэхгүй, улам л хүндрэх хандлагатай. Бүтэн 20 жилийн хугацаанд эрүүл мэндийн бодлогын чиглэлээр 14-хэн ажил хэвлүүлжээ. Нөгөө талаасаа судалгааны тооноос гадна судалгааны чанарын асуудал чухал юм.

2017 онд Бостон хотод болсон World Congress in Health Economics хурлын хэлэлцүүлгийн хэсгээс дурьдвал “Хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарт олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж, олон бодлогын судалгаа хийгддэг ч үр дүнг нь бодлого боловсруулахад авч ашиглахад тохиромжгүй байх нь түгээмэл. Мөн олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлээс судалгааны ажлын үр дүнгүүдийг нь хэвлэхээс татгалзах ч тохиолдол олон.

Гол асуудал нь тухайн төсөл дээрх онол, судалгааны арга, аргачлал нь шаардлага хангадаггүй. Иймд эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн цөөнгүй төсөл, судалгаанууд хэрэгжиж дуусаад мартагддаг… Маш их хөрөнгө, цаг хугацаа үр ашиггүй зарцуулагддаг…”

TAGS