A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
Daily poll
|
![]() ![]() | |||||
|
![]() ![]() |
|
Англи, араб, испани, орос, франц, хятад зэрэг нь НҮБ-ын албан ёсны хэл билээ. Дэлхийн 7.7 тэрбум хүн амын 3,6 тэрбум нь эдгээр зургаан хэлээр ойлголцдог байна. Даяаршлын эринд бид бусадтай зэрэгцэн алхахын тулд ямар хэлийг сурах нь оновчтой бол?
Дээрх зургаас бид хамгийн олон хэрэглэгчтэй хэлний жагсаалтыг харж байна. Эндээс онцлох зүйл нь хятад, хинду, араб зэрэг тодорхой бүс нутгийн хэлнүүд нь англи, франц, испани зэрэг тив дамнасан түгээмэл хэлнүүдтэй дүйцэхүйц олон хүн амыг хамарч байгаа юм.
Үүнээс үзэхэд тухайн хэлний хэрэглэгчдийн тоо нь хамгийн ашигтай хэлийг тодорхойлох оновчтой үзүүлэлт биш байна.
ТЭГВЭЛ ТА ИРЭЭДҮЙД ӨӨРИЙНХӨӨ ХЭРЭГЦЭЭНД НИЙЦЭХ ХЭЛИЙГ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОХ ВЭ?
Дараах хүчин зүйлсээс тооцоолж, өөрт хэрэгтэй хэлээ сонгоорой.
Хүчин зүйл №1: ХҮН АМЫН ТОО, ХҮН АМ ЗҮЙН ШИЛЖИЛТ
Ямар хэлээр хамгийн олон хүн ярьдаг, аль хэлийг хоёрдогч хэлээрээ сонгон сурч буйг Германы эрдэмтэн Улрих Аммон 15 жилийн хугацаанд судалжээ. Судалгааны дүнд тэрээр англи хэлнээс гадна хятад, испани, франц хэлнүүдийг санал болгосон байна.
Хүчин зүйл №2: ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ
Английн Консулаас 2050 оныг хүртэл хамгийн өндөр өсөлттэй байх бүс нутгуудыг тодорхойлжээ. Тэдний судалгаанд БРИКС-ийн орнууд буюу Бразил (португал хэл), ОХУ (орос хэл), Энэтхэг (хинду, урду, бенгали хэл), Хятад (мандарин хэл) нь онцлох орнуудын тоонд багтсан байна.
2050 онд хурдацтай өсөх эдийн засаг бүхий орнууд нь одоогийн байдлаар хөгжлийн хувьд удаашралтай байна. Түүнчлэн араб, хятад хэл нь дотроо олон дэд аялга салбаруудтай болохыг судлаачид сануулжээ.
Хүчин зүйл №3: СОЁЛ БОЛОВСРОЛ
Бичгийн бүтээлд хамгийн их ашигласан хэлний талаар судлахаар ЮНЕСКО-гийн бүртгэлд багтсан 2,2 сая орчуулгын материалыг шинжилжээ. Үүний үр дүнд жижиг хэлнүүдийн бүтээл хамгийн их орчуулагдан гардаг “төвлөрөх хэл” хэмээх ойлголт бий болсон байна. Хамгийн том “төвлөрөх хэл”-ний тоонд англи, орос, хятад хэлээс гадна Европын герман, дани, испани, итали багтжээ.
Гэвч “төвлөрөх хэл” нь тухайн хэлийг ашигладаг хүний тоо, эсвэл тухайн хэлний эдийн засгийн ач холбогдолтой тэр бүр давхацдаггүй гэдгийг судлаачид сануулж байна. Энэ үзэгдлийг эрдэмтэд олон нийтийн сүлжээний “Twitter” сайт дээр жишээ болгон тайлбарлахдаа: “Орос, Герман хэлнүүд нь томоохон “төвлөрөх хэл” боловч Twitter дээр ашиглагддаг топ 15 хэлний тоонд барагтай багтдаггүй” гэжээ.
ДҮГНЭЛТ
Үүнээс үзэхэд бид өөртөө болон хүүхдэдээ сургах хэлийг сонгоход хэд хэдэн чухал хүчин зүйлийг харгалзан үзэх ёстой ажээ. Эдийн засгийн хурдацтай өсөлтөд бизнесээ бэлтгэх, боловсрол соён гэгээрлийн үүд хаалгаа хамгийн өргөн боломжоор нээх, эсвэл амьдарч аялахад хамгийн олон хүнтэй ойлголцох боломжтой байх зэрэг нь орчин үеийнхний зайлшгүй тунгаах асуудал болжээ. Та ямар зорилгоор хэл сурахыг хүсч байна вэ?
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
Daily poll
|