A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 127 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 127 | |
|
Сүүлийн үед манай улсад багшийн нэр хүнд, хөдөлмөрийн үнэлэмж үлэмж буурсан. Тэдний ажлын ачаалал ихэссэн ч хөдөлмөрийн хөлс дорвитой нэмэгдэхгүй өдийг хүрлээ.
Бага насны хүүхдийг сурган хүмүүжүүлэхэд ихээхэн ур чадвар, туршлага шаарддаг. Тиймээс багшийн хөдөлмөрийг бодитой үнэлж суурь сайтай боловсон хүчин бэлдэх нь улс орон цаашид хөгжих үндэс болох нь дамжиггүй.
Сонирхуулбал боловсролын яамны гаргасан судалгаагаар багш нар үндсэн ажлаасаа гадна олимпиадад бэлтгэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, аймаг, сумын удирдлагын илтгэл бэлтгэх, дэвтэр засах, тайлан мэдээ гаргах зэрэг бичиг цаасны 419 ажил хийдэг аж.
Бага ангийн багш нар цаг наргүй ажилладаг хэрнээ илүү цагийн цалин авдаггүй. Тиймдээ ч өөрийгөө хөгжүүлэх, хувийн амьдралдаа зарцуулах цаг бусад мэргэжилтнийг бодвол цөөн.
Гэсэн хэрнээ бага ангийн багшийн дундаж цалин 650 мянган төгрөг.
Ийм цалинг хамгаалагч, ресепшин, зөөгч хийгээд л авах боломжтой...
Улсын сургуульд хамгийн олон хүүхэдтэй бүлэг нь нэг, хоёрдугаар ангийнхан бөгөөд ихэнх тохиолдолд нэг багшид 50 орчим хүүхэд оногддог.
Уншигч та өөрийгөө өдөрт бага насны 50 хүүхэдтэй тулж ажиллаж, багадаа хоёр хичээлийн 100 дэвтэр засаж байна гээд төсөөлөөд үзээрэй!
Өдөржин хүүхдийн шуугиан дунд, шохойтой зууралдан ажилладаг багш нар мэдрэлийн ядаргаа, амьсгалын замын өвчин тусах магадлал нь бусад мэргэжилтнүүдийг бодвол өндөр.
Үндэсний статсистикийн хорооны гаргасан судалгаагаар 2017-2018 онд их сургуульд элссэн 155248 оюутныг мэргэжлийн чиглэлээр нь авч үзвэл 20080 нь багш, боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх мэргэжлийг сонгосон байна. Энэ тоог 2010 онтой харьцуулахад 1600-гаар буурчээ.
Үүнээс үзвэл бага ангийн багшийн цалин хангамж, нийгмийн үнэлэмж бага учраас тус мэргэжлийг сонгон суралцах хандлага, үлэмж буурч буйг ажиглаж болно.
БАГШ НАР НЬ "ХААН" МЭТ АМЬДАРДАГ ЛЮКСЕМБУРГИЙН ГҮНТ УЛС
Нийт 613 мянган хүн амтай, манай нийслэл хотын газар нутгийн тал хувьтай тэнцэх нутаг дэвсгэртэй /2.586 мк2/ Люксембургийн гүнт улс нь европын хамгийн жижиг улсуудын нэг боловч иргэдийн сэтгэл ханамж, нэг хүнд оногдох ДНБ, боловсролын чанараараа дэлхийд толгой цохидог. /2018 оны ДНБ 69.49 тэрбум ам.доллар, нэг хүнд оногдох ДНБ 105.148 ам.доллар/
Багш хүн энэ улсын элит давхаргад зүй ёсоор орно. Тиймдээ ч ЕБС-д багшлах нь нийгмийн зүгээс хүндэтгэл хүлээсэн, хүүхдүүдийн мөрөөдлийн мэргэжил болдог байна.
2017 OECD data-гийн гаргасан судалгаагаар Люксембургийн гүнт улс багш нарын цалингийн хэмжээгээр европ төдийгүй дэлхийд тэргүүлдэг.
Тэд Люксенбург иргэнийг багаас нь бэлдэж, төлөвшүүлж байгаа болохоор ийм хэмжээний цалин авах нь зүйн хэрэг гэж үздэг. Энэ ч утгаараа багшийн мэргэжил эзэмшиж буй оюутнуудад маш өндөр шалгуур тавьж чанартай боловсон хүчин бэлддэг байна.
2017 OECD data-аас үзэхэд Люксембургийн бага ангийн багшийн жилийн дундаж цалин нь 98 мянган ам.доллар, 25-аас дээш жил ажиллавал 102505-109734 ам.долларын цалин авна.
Энэ нь тус улсаас 960 км-ийн зайтай орших Унгар улсын багшийн цалинтай харьцуулбал даруй долоо дахин их, АНУ-ынхаас хоёр дахин их тоо юм. Тиймдээ ч ЕБС-ийн багш нар хуримтлалаараа хотын төвөөс 32 км-ийн зайтай баячуудын дүүрэг болох Эшдорфоос 380 мянган ам.долларын үнэтэй хувийн сууцыг төвөггүй авч чаддаг ажээ.
Мөн тус улсын бага сургуулийн багшийн 24 хувь нь 30-аас доош насных буюу ЕБС нь хамгийн залуу багшлах боловсон хүчинтэй улс гэдгээрээ алдартай. Харин OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага / ЭЗХАБ/-ын гишүүн орнуудын бага ангийн багшийн 12 хувийг 30-аас доош насны багш нар бүрдүүлдэг.
Түүнчлэн энэ улс 2005-2012 онд бага боловсролын багшийн цалинг 35 хувиар нэмэгдүүлсэн. Харин дээрх хугацаанд ЭЗХАБ-ын /өндөр хөгжилтэй/ орнууд бага ангийн багш нарын цалинг ердөө хоёр хувиар нэмжээ.
Люксембургийн гүнт улсад бага ангийн анги дүүргэлт хамгийн ихдээ 26 сурагч, дундаж нь 17 байдаг. Тиймдээ ч ачаалал бага, хангамж сайтай багш нар ажилдаа сэтгэл хангалуун амьдардаг аж.
Манайхтай хөгжлийн түвшингээр ижил улсуудын ЕБС-ийн багш нарын цалинг харьцуулан харцгаая
World population review-ийн 2019 онд гаргасан жагсаалтад түшиглэн ДНБ, нэг хүнд оногдон ДНБ, хөгжлийн түвшингээр дараах улсууд Монгол улстай мөр зэрэгцэж байна.
Энэ бүхнээс харахад бид багшийн сургуулийн босгыг өндөрсгөж, сурагчдад эхнээс нь чанартай боловсрол олгож, багш нарынхаа хөдөлмөрийг бодитой үнэлдэг болсон цагт хөдөлмөрийн зах зээлд чанартай боловсон хүчин бэлдэж, цаашдын хөгжлийн тухайд ярих нь зүй бус уу?
Дүгнэлтийг уншигч танд үлдээе...
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|